
Урьдчилсан байдлаар талийгаач Э-г амиа хорлосон байж болзошгүй гэж Малайзын цагдаагийн байгууллага үзэж байгаа юм. Гэвч талийгаачийг "гадны нөлөөгөөр амиа алдсан уу, амиа хорлосон уу гэдгийг сайн нягталж өгнө үү" гэсэн манай талын хүсэлтийг Малайзын тал хүлээн авч хэргийг дахин нарийвчлан шалгаж эхэлсэн юм. Улмаар энэ сарын сүүлээр Малайзын цагдаагийн байгууллагаас хариу албан бичиг манайд ирүүлэх юм байна. Мөн талийгаачийн гэр бүлийн зүгээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандаж хэргийг үнэн мөнөөр шийдэж өгөхийг хүссэн захидал илгээхээр болоод байгаа.

Тэдний нийтлэлд дурдагдсанаар охиныг бэлгийн дарамтанд орж, буруу хүмүүстэй нөхөрлөж байгаад эцэст нь өөрийгөө егүүтгэсэн гэх мэтээр бичжээ. Мөн охины хэргийн талаар хуулийнхнаас яриа авч дэлгэсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаад байгаа аж.
Юутай ч гадны хэвлэлүүдэд гарч байгаа мэдээллээр ч гэсэн тухайн хэргийг хаах төлөвтэй байгааг дурдсан байна. Учир нь хуулийн байгууллагынхан нь өөрсдөө тэгж мэдэгджээ.
Тэгэхээр энэ сарын сүүлээр манай улсад Малайзын цагдаагийн байгууллага тухайн хэргийн талаар албан бичиг ирүүлэх учиртай. Харамсалтай нь энэхүү албан бичигт хэргийг хаах тухай дурдсан байх болов уу гэсэн таамаг иргэдийн дунд бий болоод байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (7)