Бид та бүхэнд таатай мэдээ дуулгаж байна. Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхлэхээр болжээ. Монголд ясны чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай маш олон хүн байдаг байна. Тэдний боломжтой нь гадагшаа явж олон сая төгрөгийг хагалгааны зардалд өгдөг. Харин боломжгүй нь ямар ч эмчилгээ, сувилгаа авч чадалгүйгээр эндээ өдөр хоногийг аргацаадаг. Тэгвэл тус хагалгааг эх орондоо хийдэг болсноор иргэдийн хармаанаас гарах мөнгө хэмнэгдэж, эх орондоо эмчилгээ, сувилалыг авдаг болж буй юм. Ингээд энэ төрлийн хагалгааг хийлгэх шаардлагатай хүмүүст зориулж доорх мэдээллийг бэлтгэлээ.
1. Ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын клининкийн нэгдүгээр эмнэлэгт хийнэ.
2. Хамгийн анхны хагалгааг энэ сарын 17-ны өдөр хийх аж. Үүнээс цааш энэ төрлийн хагалгаа тасралтгүй үргэлжилнэ.
3. Энэ төрлийн хагалгааг хийхээр бүрэн вакуумжсан ISO-14644 болон АНУ-ын FED-STD 202D стандартад нийцсэн өрөө тасалгааг бэлэн болгосон байна.
4. Нэгдүгээрт эмнэлэгт тус хагалгааг хийх тусгай баг гаран ажиллаж байна.
5. Монголд уг хагалгааг 50-60 хүн хийлгэнэ гэсэн жагсаалт гарчээ.
6. Эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүсийг хэвтүүлэх тусгай тасагтай бөгөөд хагалгааны дараах эрчимт эмчилгээг хийх юм байна.
7. Ясны үүдэл эс шилжүүлэх мэс засал нь хамгийн өртөг өндөртэй эмчилгээний нэг бөгөөд зардал нь хамгийн багадаа 60 сая, үүнээс дээш 350 сая төгрөгийн үнэтэй байх юм байна.
8. Үнийг тогтоохоор эмч нарын баг ажиллаж байгаа аж. Эцсийн хариу гартал яг хэдэн төгрөгөөр тус хагалгааг хийх нь тодорхой бус байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
9. Засгийн газраас хагалгааны зардлын төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэх талаар судалж байгаа аж.
10. Ясны чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүст үе мөч, холбогч эдийн гаралтай өвчнийг судалж, оношлон, эмийн болон мэс засал, нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээг үзүүлэх юм байна.
11. Монголд дахь анхны ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг дунд эргэм насны эрэгтэй хийлгэх аж.
12. Энэ ажлын хүрээнд есөн газарт судалгаа шинжилгээг хийжээ.
13. Монголд нэвтрүүлэх чиглэлээр БНСУ-ын Католикийн их сургуультай хамтран ажиллаж байгаа гэнэ.
14. Энэ сургууль нь ийм төрлийн эмчилгээгээр дэлхийд тавдугаарт, Азидаа нэгдүгээрт эрэмбэлэгддэг өндөр түвшний эмнэлэгтэй аж.
15. Ясны чөмөг шилжүүлэн суулгах эмч, сувилагч нар бүгд БНСУ-д сургалтад хамрагдан бэлтгэгджээ.
16. Энэ төрлийн хагалгааг бүх насныханд хийх боломжтой гэж эмч нар хэлж байна.
17. Сүүлийн жилүүдэд 20-40 насныхны дунд зонхилон тохиолдож байгаа цусны өвчнийг төгс эмчлэх гол арга нь ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа юм байна. Тэгэхээр энэ төрлийн өвчтэй хүмүүст хагалгаа мөн хийгдэнэ.
18. Ясны сийрэгжилтээс болж чөмөг нь гэмтсэн хүмүүст ч мөн тус хагалгааг хийх аж.
19. Эрхтэн шилжүүлэн суулгахад хэрэглэгдэх аппарат, тоног төхөөрөмжийг 4.3 тэрбум төгрөгөөр худалдан авсан. Энэ нь эрхтэн шилжүүлэн суулгахад хамгийн хэрэгтэй тоног, төхөөрөмж юм.
20. Манай улс эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгаагаар эхэлсэн бөгөөд түр зогсонги байдалд байж байгаад 2005 оноос дахин орчин үеийн технологи ашиглан хийж эхэлжээ.
21. Одоогоор 11 элэг, 73 бөөр шилжүүлэн суулгасан бөгөөд, хамгийн өндөр технологи болох цогцосноос донор эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийж байгаа юм байна.
22. Донорын асуудлыг шийдэхийн тулд эрүүл донороос элэг, бөөрийг нь авах биш, тухайн хүний өөрийнх нь үүдэл эсийг ургуулж, дуртай эрхтэнийг нь бий болгох юм байна. Энэ нөхцөл нь бүрэн бүрдсэн байгаа аж.
23. Улсын клиникийн төв эмнэлгийн хувьд ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг Монголд нэвтрүүлэхээр хоёр жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн учраас энэ тал дээр туршлагатай эмч нар ажиллана гэдэгт найдаж болох юм байна.
24. Эрхтэн шилжүүлэн суулгасан үйлчлүүлэгчид хэвтэн эмчлүүлж гарах үедээ эмчийн хяналтад орж, дархлал дарангуйлах эмийн хуваарьт орох аж.

24tsag.mn
Сэтгэгдэл (8)