Он гарснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Тахарын албаны тухай хуулийн дагуу Хууль зүйн яам нэгэн шинэ тогтолцоог бий болгохоор ажиллаж буй. Тахарын алба ямар чиг үүрэгтэй, хэзээ байгуулагдах, дарга нь хэн байх зэрэг нь одоо ч олны анхаарлыг татсаар байна.
1. Тахарын албаны тухай хууль өнгөрсөн 2013 оны 7 дугаар сарын 5-нд батлагдсан бөгөөд энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
2. Анхандаа маршалын алба гэх нэрээр УИХ-д өргөн баригдсан дээрх хууль тахар хэмээх нэртэйгээр батлагдсан юм.
3. Тахар гэдэг нь манж гаралтай монгол үг бөгөөд 20 дугаар зууны эхэн үе хүртэл Монголд оршин байсан тахар гэх хууль сахиулагчдын нэр юм. Тухайн үеийн тахарууд хошуу тамга ноёдод хэрэгтэнг албадан авчирдаг байв.
4. Хууль батлагдсаны дараа өнгөрсөн оны 11 дүгээр сар хүртэл энэ байгууллагын төсөв санхүү, ажиллах хүч зэргийг тооцож гаргасан бөгөөд түүний дагуу 2014 оны Төсвийн тухай хуульд Тахарын албыг байгуулахад 10 гаруй тэрбум төгрөгийг тусгуулаад байна.

5. Одоогоор Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ байгууллагын даргыг томилж, бүтцийг нь батлах, мөн ЗГ-ын агентлагийн дээд хэмжээг тогтоох тухай тогтоолд Тахарын албыг нэмж оруулах зэрэг ажил үлдсэн.
6. Тахарууд юу хийх вэ гэхээр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч
хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан
ялтныг эрэн сурвалжлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн улс дамнасан
ялтныг гадаад улсад шилжүүлэх, шилжүүлэн авах үйл ажиллагааг ч тэд
хариуцах юм.
7. Тус алба нь Тахарын ерөнхий газар болон салбар нэгжүүдээс бүрдэх бөгөөд дотроо шууд харъяалах хоёр нэгжтэй байна. Эхнийх нь гэрч хохирогчийг хамгаалах газар, нөгөө нь шүүн таслах ажиллагааны эсрэг хэрэг мөрдөх газар юм.
8. Алба бүхэлдээ 520 гаруй ажилчин албан хаагчидтай байна. Үүнээс Тахарын Ерөнхий газартаа 100-125 албан хаагчид ажиллах аж.

9. Бүтэц зохион байгуулалтын хувьд Тахарын алба нь төв байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, захиргааны удирдлага, санхүү, хангалт, үйлчилгээ хариуцсан дэд даргатай байна.
10. Харин цол хэргэмийн тухайд албаны удирдах ажилтнууд тахар хэмээх цолтой. Бүр тодруулбал албаны дарга нь тэргүүн тахар, тэргүүн дэд дарга нь шадар тахар, тойргийн тахарын албаны дарга нь тойргийн шадар тахар, нэгжийн дарга нь тахар цолтой, жирийн алба хаагчид нь туслах тахар цолтой байх гэнэ.
11. Тус албанд ажиллах хүсэлтэй залуусыг бүртгэж эхэлсэн бөгөөд одоогоор 250 гаруй хүн бүртгүүлээд байна.
12. Тахарын албаны ажилтанд хууль сахиулах байгууллагад буюу цагдаа цэргийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан, 35-аас доош настай байх гэсэн шаардлагуудыг тавьж байгаа. Тэднээс сонгох шалгаруулахдаа хууль эрхзүйн болон бие бялдарын шалгалтуудыг авна.
13. Түүнчлэн Тахарын албанд хуулийн байгууллагаас тэтгэвэрт гарсан, чөлөөлөгдсөн хүмүүс ажиллаж болно. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарсан хэрнээ бие бялдар, туршлагын хувьд сайн хүмүүсийг гэрээт ажилчдаар Тахарын албанд авч болно гэсэн заалт Тахарын хуулинд байгаа.
14. Тахарын албаныхны цалингийн хэмжээ цагдаа болон шийдвэр гүйцэтгэгчийн байгууллагаас буурахгүй цалинтай байна. Ингэхдээ гэрээт ажилчид арай бага цалин авах аж.
15. Албанд ажиллах сонирхолтой хүмүүсийг сонгон шалгаруулж авсны дараа сургах асуудал яригдана. ХЗЯ-наас гадны мэргэжилтнүүдийг авчирч сургах талаар ярьж байгаа гэнэ.
16. Тахарын албаны бүх ажилчид өдөр тутам дүрэмт хувцас өмсөхгүй ч тодорхой
танигдах тэмдэг, логотой дүрэмт хувцастай байх бөгөөд загварыг нь
гаргасан байна. Мөн тусгай ажиллагаанд зориулсан хувцасыг хийлгэхээр
бэлтгэж байгаа гэнэ.
17. Тахарын Ерөнхий Газарын байр савны асуудал одоогоор шийдэгдээгүй байгаа учраас эхний ээлжинд ШШГЕГ-ын нэг хэсэгт байршуулна.
18. Тахарууд өөрийн гэсэн бэлэг тэмдэг тугтай байх ба галт зэвсэг биедээ авч явах эрхтэй байх аж.
19. Тус газрын даргын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд одоогоор гурван хүний нэр яригдаж буй.
20. Эхний хүн бол ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл. Долдугаар сарын 1-ний хэргээр ял шийтгүүлсэн хурандаа нарыг өмгөөлж олонд танигдсан түүнийг “Өмгөөлөгч нарын зовлонг ойлгодог мэддэг чадалтай залуу” гэж салбарын сайд нь тодорхойлсон. Тэрээр эрхзүйн шинэтгэлд гар бие оролцож яваа нэгэн бөгөөд ялангуяа Тахарын албаны тухай хуулийг бичилцсэн хүмүүсийн нэг билээ.
21. Дараагийн хүн бол ШШГЕГ-ын дарга Хурандаа Б.Сэр-Од .Тэрээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд буюу он гарах шөнө өөрийн хүсэлтээр ажилаа хүлээлгэн өгөөд байгаа. Түүнийг бөх сонирхогчид улсын начин гэдгээр нь мэддэг ч өнгөрсөн жил шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шинэчлэх үйлст амжилт гаргасан хэмээн салбарынхан нь үнэлдэг аж.
22. Удаах нь ЦЕГ-ын Төв Архивын газрын даргаар ажиллаж байгаа хурандаа Ц.Азбаяр. Тэрээр үүнээс өмнө Нийгмийн хэв журам хамгаалах газарт удирдах алба хашиж байсан юм. Хөрөнгө орлогоо мэдүүлэлгүй, дарагдуулсан хэмээн ажилгүй байгаа хурандаа Н.Амарзаяа дахин тусгай албанд ирэх гэж байгаа гэсэн мэдээлэл байна.
23. Тус албаны даргын албан тушаалд хэнийг томилох вэ гэсэн асуудалд ХЗЯ Тахарын хуулийг боловсруулахад бодлогийн түвшинд оролцсон хүмүүсээс томилох бодлого барьж байгаа.
24. Ерөнхий Тахарыг Хууль зүйн сайдын санал болгосноор Ерөнхий сайд томилно. Бусад гурван дэд даргыг Хууль зүйн сайд томилох гэнэ.

24tsag.mn
Сэтгэгдэл (15)