Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаа нь Монгол Улсын засгийн газрын 2008 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 67 дугаартай аймгуудын тамгын газрын бүтэц орон тоог батласан тогтоолыг зөрчин засаг даргын эдийн засгийн зөвлөх нэрээр Г.Доржхорлоог томилон засаг даргын орлогчийн цалин хангамжийг 2009 оноос хойш олгож 29.735.166 төгрөгийн хохирол учруулсан байна. Түүний хэргийг өнгөрсөн онд яллах дүгнэлт үйлдээд Прокурорт шилжүүлсэн талаар АТГ-аас мэдээллээ. Гагцхүү ялын хэмжээ болоод шүүх тогтоолын мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)