Өвөр Монголын мүзэйн хүрээлэнгийн мэргэжилтнүүд Юань улсын дээд нийслэлийн тууринд хийсэн хуучин малтлага болон бусад түүхэн баримтад тулгуурлан тэр үеийн Дайду хотод монголчуудын хаанчлалын он жилүүдэд олон төрлийн шашин зэргэцэн оршиж байсныг гэрчилсэн байна. Түүх судлаач Ли Яньяний танилцуулснаар, Хубилай хаан Юанийн төрийг байгуулсан анхны үедээ шашин шүтлэгийн чөлөөтэй бодлого хэрэгжүүлж, сүсэгтнүүдийн эрхийг хүндэтгэж, бүх шашны удирдагчдыг их нийслэл болон дээд нийслэлд төвлөрүүлж, сүм хийд шинээр байгуулан, хөрөнгө мөнгөөр харамгүй тэтгэж, онц эрх хайрладаг байжээ. Монголын Юань гүрний үед одоогийн Өвөр Монгол оронд бурханы, бумбын, католик, лалын шашин бүгд зэрэгцэн оршиж байв. Дайду буюу дээд нийслэл нь тухайн үеийн дэлхийн шашны төв болсоны хувьд хотын гадна дотно сүм хийд, дугана, мечеть тусгай зохион байгуулалттайгаар байршиж байжээ. “Олон төрлийн шашин зэргэцэн оршсон учир нь монгол язгууртнууд Хятадын нутгийг эзэрхсэний дараа эхлээд бурханы шашин болон бумбын шашныг хүлээн авч, баруун тийш дайлсаны дараа лалын шашинтай ч харилцаатай болсонд оршино” гэж Ли Яньянь хэлсэн байна. Чингис хаан бүх шашныг дэмжиж хамгаалах бодлого хэрэгжүүлсэний залгамжаар Хубилай хаан ч бүх төрлийн шашны дээд давхаргатныг маш чухалчлан хүндэтгэж байв. Хубилайн дараа үеийн Юанийн төр ч энэхүү бодлогыг үргэлжлүүлэн баримталж байсан байна.