Монгол хүний тэр дундаа монгол инженерийн ур ухааныг бүтээлдээ мөнхжүүлж өчигдөрхөн Төрийн соёрхолт гэх эрхэм хүндтэй шагнал хүртээд буй Н.Нацагнямын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Намхайн Нацагням 1972 онд Дархан-Уул аймгийн Шарын голд төрсөн.
2. Улмаар түүний гэр бүл хотод суурьшин 1990 онд Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийг дүүргэжээ.
3. Тэрээр дөнгөж сургуулиа төгсөөд буюу 1990-1991 онд Найрамдлын районы Цахилгаан шугам сүлжээнд гуравдугаар зэргийн монтёр хийж ажил амьдралын гараагаа эхлүүлжээ.
4. 1991-1995 онд Н.Нацагням ШУТИС-ын ЭХИС-ын Эрчим хүчний автоматжуулалт мэргэжилээр сурч төгсчээ. Үүнийхээ дараа 1995-1997 онд тус сургуульдаа магистрын зэргээ хамгаалсан.
5. Тэрээр Профессор Ч.Нацагдоржийн шавь бөгөөд оройн 19.00 цагаас 23.00 цаг хүртэл тусгай програмаар хичээллэдэг байжээ. Мөн Н.Нацагням оюутан байхдаа хичээл зааж янз бүрийн автоматикийн схем зохиож, уламжлалт автоматуудын алдааг олж сайжруулах зэрэг ажлуудыг хийдэг байсан гэнэ.
6. Зэрэг ахиулсныхаа дараа тэрээр Баянзүрх дүүргийн цахилгаан шугам сүлжээ компанид инженерээр ажилласан бөгөөд дараа жил нь Английн Манчестерийн Техникийн Их сургуульд дахин магистраар сурч төгссөн байдаг.
7. Тэрбээр Англид сурч байсан талаараа дурсахдаа “Би сургуулиа төгсөөд цахилгаан машины багш н.Өлзий–Орших багшаасаа техникийн давуу тал сураад Англид очсон. Тэнд очоод юу ч сураагүй. Хоёр багшаасаа сурсан зүйлээрээ диплом бичээд “матлав” гэдэг программ дээр загварчлаад тэр давуу талаараа ажилд орж байсан. Тэрнээс биш Английн магистраас юу ч сураагүй” гэжээ.
8. 2000-2007 онд Английн ALSTOM POWER CONVERSION LTD / CONVERTEAM эрчим хүчний реактив чадлын автоматжуулалт/ өдөөлтийн-систем тогтворжилт, реле-хамгаалалтын техник болон программ хангамжийн зохион бүтээгч инженер, 2007 онд Английн Castle care-tech LTD компанид интернет, радио холбоо, дохиоллын системийн программ хангамжийн зохион бүтээгч инженерээр тус тус ажиллаж байгаад эх орондоо иржээ.
9. 2009 оны 6 дугаар сараас "Намхайннацагням" ХХК-г байгуулан захирлаар нь ажиллаж байна.
10. Тэрээр Англид 8 жил ажиллах хугацаандаа С, ассемблер хэл дээр олон програмыг яаж зэрэгцээ ажиллуулдагийг буюу RTOS (Real Time Operating System) системийг хэд хэдэн микропросессор дээр програмчлаж сурсан гэдэг. Өөрөөр хэлбэл Англи болон дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа електроник төхөөрөмжүүдийг хийж сурчээ.
11. Н.Нацагням Англид ажиллаж байх хугацаандаа Монголдоо очиж үндэснийхээ инженерүүдийг дэмжиж ажиллахыг хүсдэг байснаа нэгэн нийтлэлдээ дурьдсан байдаг. Түүнчлэн Монголд инженерийн хувьсгал хийх саналыг инженерийн бүх салбарын инженерүүдэд уриалж байсан удаатай.
12. Дээрх саналыг гаргаж байх үед Лондон хотноо сууж байсан элчин сайд Б.Алтангэрэл түүнийг Английн электроникын үйлдвэрлэлийн дүр зургийг авч улмаар Монголдоо тийм үйлдвэр байгуулаач гэсэн саналыг тавьж дэмжин тусалж байжээ.
13. Шинжлэх ухааны салбарын 2013 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг Н.Нацагням “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртуал лаборатори” бүтээлээрээ хүртсэн.
14. Дээрх шагналыг 100 сая төгрөг дагалддаг бөгөөд энэ тэрээр шагналын мөнгөө өнөөдөр Төрийн ордонд гардаж авна. Мөн бүтээлийнхээ талаар оюутан залууст лекц унших гэж байна.
15. Ийм төрлийн бүтээлийг зохион бүтээхэд доод тал нь 7-8 өндөр мэргэжлийн инженер, зохион бүтээгч хүн шаардлагатай байдаг аж.
16. Реактив чадлын автомат болох NaNyam-AX12 бүтээлийг бүх станц /дэд станцад суурилуулж реактив чадлын асуудлаа шийдсэнээр эрчим хүчний систем ОХУ-аас салж бие дааж найдвартай тогтвортой ажиллах боломж нээгдэнэ, эрчим хүчний систем янз бүрийн доргилт аваарын үед найдвартай ажиллах боломжтой болно, олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой болох юм.
17. Түүнчлэн энэ бүтээл нь БНХАУ-ын ижил төрлийн бүтээлээс 10 дахин хямд. Учир нь энэ бүтээл өндөр үнэтэй PLC контроллѐр, Matlab-Simulink мэтийн импортын техник болон програм хангамж ашиглаагүй. Зөвхөн 0,11 cent-ийн silicon чип, 5 долларын хавтан зэрэг материаллаг зардлаас бүтсэн техник хангамж дээр өөрийн програм хангамжийг хослуулж 600 сая төгрөгийн импортыг орлуулсан оюунлаг бүтээл болжээ.
18. Н.Нацагням нь бүтээлдээ Англи, Орос, Монгол гэсэн гурван янзын техник технологи ашигласан нь онцлогтой юм. Учир нь Английн импортын технологи нь манай Орос технологийг ойлгохгүй тул хэрэгтэй хэрэггүй гэж ялгахгүйгээр бүгдийг халж сольдог тул асар өндөр өртөгтэй. Түүнээс гадна барууны технологи манай технологид нийцдэггүй. Гэтэл Н.Нацагням барууны технологийг өөрчилж ашигтай загвар гаргасан мөн өндөр үнэтэй хүчтэй хуучин тоноглолыг хэвээр нь үлдээж хослуулсан нь дэвшилттэй юм.
19. Н.Нацагнямын энэхүү бүтээл нь зөвхөн эрчим хүч бус бусад инженерийн салбаруудад өргөнөөр хэрэглэгдэх боломжтой.
20. Тэрээр 1996 онд оюутан байхдаа энэ талаар судалгаа хийж гаргаж ирсэн боловч тухайн үед манай эрдэмтэн, академчид реактив чадлыг хуурамч чадал, тийм зүйл байхгүй гэж үзэн бөөн хурал маргаан болоод өнгөрч байжээ. Харин Н.Нацагням энэ санаагаа орхиогүй бөгөөд үүнийг судалсаар реактив чадлыг байдаг гэдгийг нь баталж чадсан гэдэг.
21. Энэ бүтээлийг зохион бүтээж чадсанаа тэрээр ШУТИС-тайгаа холбон тайлбарладаг. Тэрээр "Манай сургууль илүү практик, бүтээлч сургалттай. Энэ давуу талаа ашиглаж ажилд орсон. Хэрэв би Англид бакалавр хамгаалсан бол инженерийн ажилд орох боломжгүй байх байсан бас энэ бүтээлийг ч хийх боломжгүй байх байсан. ШУТИС–ийн ачаар энэ бүхнийг давлаа. Ер нь манай багш нар үнэхээр сайн" хэмээн магтжээ.
22. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлигын дагуу инженер Н.Нацагнямд өчигдөр Төрийн дээд шагнал болох Төрийн соёрхолт хүртээсэн юм.
23. Түүний амьдралдаа нэг ч медаль авч үзээгүй бөгөөд анхны медаль нь Төрийн соёрхолт аж.
24. Тэрээр өчигдөр Төрийн соёрхол хүртэх үеэрээ "Олон жилийн тууштай хөдөлмөрийн үр дүнд эх орондоо ирээд дөрвөн жил түүнийгээ туршаад, ТЭЦ II-долоон сар тасралтгүй найдвартай удирдаж байна. Энэ ажлыг ганц хүн хийх боломжгүй л дээ... Энэ дөрвөн жилийн хугацаанд надтай хамтран ажилласан хүмүүсийн гайхамшигтай тус дэм байлаа" гэжээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (28)