
Өнгөрсөн баасан гарагт цагдаагийн байгууллагад нийт 43 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэнээс хулгай ес, авто аваар 10 гарсан. Харин бямба гарагт 47 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хулгай найм, авто аваар 17 байсан бол өчигдөр 35 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хулгай тав, авто аваар ес бүртгэгджээ. Энэ мэт авто аваарын гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Ер нь халтиргаа гулгаа эхэлсэн энэ үед замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, аюулгүйн бүсээ зүүж явах хэрэгтэй юм. Өчигдөр л гэхэд хөдөө орон нутагт тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч нар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөнөөс хүний амь нас хохирсон байна. Тодруулбал, Төв аймгийн Баянчандмань суманд "Тоёото" маркын автомашин онхолдож, СБД-ийн 16-р хороонд оршин суух 45 настай эрэгтэй Э гэгч нас баржээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)