Нийслэлийн гэр хорооллын айлуудад бүрэн шаталттай “утаагүй” зуух тараах
төсөл энэ жил дуусч байна. Иргэдийн зарим нь аль хэдийн энэ зуухыг
хэрэглэж дадсан бол түлшээ буруу хэрэглэснээр зуухны үр дүнг нь үзэж
чадахгүй байх тохиолдол гарсаар байна. Түлш хэмнэдэг утаагүй зуухыг
хэрхэн хэрэглэх тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Бүрэн шаталттай зуух нь уламжлалт зуух шиг дороосоо түлдэг биш, дээрээсээ асаадаг учраас галлагааны зааврыг зайлшгүй мэдэж байх шаардлагатай.
2. Хамгийн гол нь дээрээс эхэлж асах ёстой. Хамгийн дор нь нүүрсээ хийж дараа нь урдаас бэлдэж жижиглэсэн модоо хийгээд хамгийн дээр нь цаасаа тавих хэрэгтэй. Яг энгийн зуухны галлагааны эсрэгээр нь хийнэ гэсэн үг.
3. “Өлзий”, “Хас” зуухны онцлог нь агаарын урсгал дотор талаараа явж байж бүрэн шаталт үүсдэг технологитой. Тиймээс агаарын урсгалынх нь нүх, сувгуудыг нунтаг нүүрс бөглөдөг учраас нунтаг нүүрс түлж болохгүй.
4. Иргэдийн зарж байгаа ууттай нүүрсийг үзэж харалгүй аваад шууд түлчихэж болохгүй. Яагаад гэвэл ууталж зарж байгаа нүүрс нь дороо нунтаг хог ихтэй байдаг.
5. Мөн хэтэрхий том нүүрс зуухандаахийж болохгүй. Том нүүрс нь шаталт үүсгэхгүй удаан шатна. Зуухан дотроо багтахгүй, дотор талын шавар эд ангийг нь гэмтээх магадлалтай.
6. Хамгийн жижиг нь ёотонгийн хэмжээтэй, том нь атгасан гарын хэмжээтэй дундаж нүүрс хэрэглээрэй.
7. Мөн хэтэрхий нойтон нүүрсийг түлэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь нойтон нүүрс уугиж удаан шатдаг. Тиймээс утаа их гарна гэсэн үг. Нүүрсээ сайн хатааж түлэх хэрэгтэй. Тэгвэл дулаанаа хурдан түгээж эхлэхээс гадна дулаан барилт нь ч сайн байдаг. Түүнчлэн утаа ч багасна.
8. Эхлээд нүүрсээ хийгээд дараа нь модоо хийж дээрээс нь цаасаа тавиад асаасныхаа дараа зуухны ар талд байгаа агаарын солилцооны хавхлагийг нээнэ. Мөн дээд талд байгаа дусал хэлбэртэй жижиг хавхлагийг нээхэд дороос орсон агаар солилцож шаталт үүсэн нүүрс асч эхэлдэг.
9. “Өлзий” зууны тухайд 30-45 минутын дараа нүүрсэндээ орж нүүрс дулаанаа ялгаруулж эхэлнэ. Тэр үед нь дулаанаа тогтмол бариулахын тулд ар талынх нь хавхлагийг хаах хэрэгтэй. Ингэхээр пийшин нь дулаанаа 8-12 цаг барьдаг.
10. Дээд талын дусал хэлбэртэй хавхлагийг бүр хааж болно, эсвэл бага хааж галаа тохируулж болно. Өөрөөр хэлбэл газын плетикийг тохируулдаг шиг л ихэсгэж багасгана гэсэн үг.
11. Хэрэв галаа ихэсгэж, дулаан илүү ихээр ялгаруулмаар байвал дээд талын дусал хэлбэртэй тагийг онгойлгож, харин доод талынх нь хавхлагийг бага зэрэг сөхчихвөл нүүрс маш хурдан шатаж тэр хэрээр дулаан ялгаруулна.
12. Уламжлалт зууханд түлдэг шигээ цогон дээрээ нүүрсээ хийгээд шатаана гэвэл буруу. Дороосоо асаж эхлэхээрээ дээд тал нь шатахгүй. Тиймээс халуун агаар зуухан дотор хуримтлагдаж янз бүрийн асуудал үүсэх магадлалтай.
13. Буруу технологиор гал түлбэл зуух нь эвдрэх, угаартах гэх мэтчилэн сөрөг үр дагавартай.
14. Хэрэв том том нүүрс цогшоод үлдчихсэн байвал эргүүлээд доош нь үнсний сав руу буулгаад авчих хэрэгтэй. Тэгээд галлагааны дүрмийн дагуу галаа эхнээс нь түлэх шаардлагатай.
15. Энэ зуух ердийн пийшингээс илүү их халж дулаан ялгаруулдаг учраас хамгийн багадаа 50 см-аас доторх хүрээнд модон эдлэл буюу шатах, хайлах материалыг хол байлгах хэрэгтэй.
16. Яндан нь л гэхэд дороосоо эхлээд маш өндөр темпратур хүрч халдаг. Тиймээс гэрт байгаа айлууд яндангаа шатдаггүй материалаар ороож өгөх ёстой. Гэхдээ зөвхөн тооноор гарч байгаа хэсгийг нь.
17. Зарим айлууд яндангаас гарах дулаанаас шилэн хөвөнгөөр хамгаалж байгаа. Шилэн хөвөн нь шаталт үүсгэхгүй.
18. Хувийн орон сууцтай айлууд ч яндангаа гаргахдаа 50 см-ийн диаметртэй цоолоод төмрөөр тусгай хамгаалалт хийж, шилэн хөвөнгөөр давхар ороож хамгаалдаг.
19. Мөн яндангаа тойруулж шавраар шавж болно. Тэгвэл галын ямар ч аюулгүй.
20. Зөвхөн ахуйн хэрэглээнд л түлж болох хатуу түлшийг түлж болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
21. Уламжлалт зуухтай харьцуулахад гурав дахин бага нүүрс хэрэглэдэг.
22. Бүрэн шаталттай зуух нь нүүрсний үнсээ авахад илүү хялбар.
23. Сүүлийн үеийн загварууд нь зуухан дээрээ тогоо тавьж хоол, цай хийх боломжийг бүрдүүлсэн загвартай гарах болсон.
24. Харин төслөөс хөнгөлөлттэй үнээр авсан зуухаа дамлаж зарвал хуулийн хариуцлага хүлээх юм.

Сэтгэгдэл (4)