Нэрт фельетонч, зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоогийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Бямбажавын Цэнддоо бол малчин айлын хүү. Тэр ээжээрээ овоглодог.
2. Завхан аймгийн Шүлүүстэй суманд 1962 онд төрсөн. 50 насыг дөнгөж гараад л явж байна.
3. 1979 онд Шилүүстэй сумын анхны 10 жилийн дунд сургуулийг төгссөн.
4. Тэрбээр багаасаа зохиолчдын шүлгээс их цээжилдэг, түүнийгээ концертод уншдаг хүүхэд байжээ. 1978 онд “Пионерын үнэн” сонинд шүлэг нь гарч, аравдугаар ангиа төгсөхдөө хэд хэдэн шүлгээ сонинд гаргачихсан, аймгийн залуу зохиолчдын товхимолд ганц нэг “юм” аа оруулчихсан байсан гэдэг.
5. МУИС-ийн сэтгүүлчийн ангийг төгссөн.
6. Их сургуульд сурч байхдаа дунд нь нэг жил завсарлаж Төв аймагт ажиллаад 1985 онд төгссөн. Төгссөнийх нь дараа Л.Түдэв гуай түүнийг “Үнэн” сонинд ажилд авсан гэдэг.
7. "Үнэн" сонинд утга зохиолын ажилтнаас эхэлээд Үг сонины эрхлэгч, Өдрийн сонины орлогч эрхлэгч, УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албаны дарга, Засгийн газрын мэдээ сонины ерөнхий эрхлэгч гэх мэт өндөр албан тушаалыг хашиж тэрбээр Монголын сэтгүүл зүй, уран зохиолын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, хошин шог нийтлэлүүдээрээ уншигчдын танил болсон билээ.
8. Зохиолч 1990-ээд оны эхээр "Ерээд оны Тунгалаг Тамир" номоо хэвлүүлсэн нь уншигчдын танил болоход ихээхэн нөлөөлсөн байна.
9. Б.Цэнддоо шог хошин нийтлэлээс гадна түүх, танин мэдэхүйн сэдэвтэй ном, өгүүлэл, нийтлэл туурвидаг. Цөөн хэдэн жилийн өмнө "Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин" номоо хэвлүүлсэн нь уншигчдын зүгээс ихээхэн сайшаал хүртээд байгаа.
10. Бас өнгөрсөн зун “Боловсрол суваг” телевизээр гарч үзэгчдийг хуйлруулсан “Хувь тавилангийн ээдрээ” 60 ангит киноны Ерөнхий зохиолчоор ажилласан байна. Тэрбээр тус киногоороо хүн өөрийнхөө хөдөлмөрөөр амьдрах ёстой. Тэр нь хүнд жинхэнэ аз жаргалыг өгч байдаг гэсэн санааг илэрхийлэхийг хүссэн аж.
11. Одоогоос яг хоёр жилийн Төрийн шагналт цолыг хүртсэн. Суурин соёл иргэншил, хотжилт, түүнээс үүдсэн нийгмийн оюун санааны өөрчлөлтийн түүхийг анх удаа судалгаан дээр түшиглэн уран сайхнаар илэрхийлсэн "Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин" бүтээл, мөн "Ерээд оны Тунгалаг тамир", "Төрийн чих", "Хаврын 17 зочин" зэрэг зохиол бүтээлүүдээрээ орчин үеийн нийтлэлийн төрлийг шинэ хэлбэр агуулгаар баяжуулж, оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрийг нь үнэлж Бямбажавын Цэнддоо нарт 2010 оны Төрийн шагналыг хүртээсэн байна. /Ерөнхийлөгчийн зарлигт ингэж бичжээ/.
12. “Непко” хэвлэлийн агентлагийг найз Баабарынхаа хамтаар үүсгэсэн байгуулсан.
13. 1990-ээд оноос өмнө тэрбээр шүлэг бичдэг байв. Зохиолчдын эвлэлд элсэхэд хэцүү байсан цагт тэрбээр хоёрын зэрэг ном гаргаж, их тоогдож тус байгууллагад элсч байжээ. Харин 1990-ээд онд уран бүтээлийн шинэ боломж олдож фельетон бичиж эхэлжээ.
14. Д.Урианхай, Бавуугийн Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, Данзангийн Нямсүрэн нар бол түүний номын багш нар.
15. Харин шүлэг яруу найрагт дуртай болгосон хүмүүс нь Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, С.Дашдооров нар аж.
16. Хэлсэн үг: Номыг ядрахгүй, зовлон болохгүйгээр баяр хөөртэйгээр л унших ёстой. Мэдлэгийг тэгж л авна. Зах зээл угаасаа энэ зарчмыг ном хэвлэлд тогтоогоод удсан, бид мэдэхгүй явснаас биш. Хүн ном уншихдаа аль болох ядрахгүй, зугаатай байх ёстой, таашаалтай байх ёстой.
17. Ширээний ном нь “Эрэлхэг цэрэг Швейк”.
18. 1989 оны арванхоёрдугаар сарын 15-нд “Хөдөлмөр” сонинд “Малыг малчдад” гэсэн өгүүлэл гаргаж тухайн үедээ дуулиан тарьж байв. Нэгдэлжих хөдөлгөөнийхөө 30 жилийн ойг орон даяар тэмдэглэх хөдөлгөөн өрнүүлж байх үед нь Б.Цэнддоогийн тус өгүүлэл нэгдлийг нь бут ниргэж орхижээ. Тухайн үед хүмүүс түүнийг дэмжсэнээр малыг хувьчлах ажилд тэрбээр томоохон үүрэг гүйцэтгэсэн гэх алдрын эзэн болж байжээ.
19. Тэрбээр өөрийгөө яруу найрагчдийн дунд орой нь биш, ёзоор нь ч биш гэв. Харин фельетоны оройд байгаа гоё гэж хэлсэн байна.
20. Тэрбээр найз Баабартай хамтран “Гэгээрэлд хүрэх зам” нэртэй төрийн бус байгууллага байгуулсан. Буддизмын гол судруудын нэг “Бодь мөрийн зэрэг” гэж Богд Зонховагийн бичсэн ном байдаг. Уг бүтээлээс авахуулаад олон арван шилдэг номыг “Гэгээрэлд хүрэх зам” төвийнхөө ажлын шугамаар орчуулжээ.
21. 1990-ээд оны дунд үед улс төрд орж байсан. Хоёр ч удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Гэхдээ ялагдсан. Тэрбээр өөрийгөө хашир туршлагатай ялагдагч гэж тодорхойлж байжээ.
22. Төрийн шагналт Д.Сосорбарамыг өөрийнх нь бичсэн фельетоныг нь уншиж чаддаг хүн гэж тэрбээр хэлжээ. Тэд хамтарсан тоглолт хийж, CD хүртэл гаргаж байсан. Мөн нэг өдөр Төрийн шагнал хүртсэн.
23. Чөлөөт цагаараа загасчлах дуртай. Гэхдээ муу загасчин. Мөн хээр гадаа, байгальд явдаг. Харин бусад үед бол буу халах дуртай.
24. Хошин урлагийнхантай найзууд. Тэдэнд зохиол бүтээл хүртэл бичиж өгдөг аж.

24tsag.mn
Сэтгэгдэл (7)