Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийг элдвээр хуурч мэхлэн хүчирхийлэх
гэмт хэргийн гаралт өссөөр байгааг албаныхан хэлдэг. Тэгвэл 24tsag.mn
сайт урьдчилсан сэргийлэх зорилгоор энэ төрлийн гэмт хэргийн
Монгол дахь нөхцөл байдлын тухай 24 баримтыг хүргэж байна.
Энэ талаарх тооцоо судалгаа бараг хийгддэггүй
1. Сүүлийн арав гаруй жилийн дундажаар авч үзвэл жилдээ 300 гаруй хүчин гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шийдвэрлэгддэг.
2. Улсын хэмжээнд 2010 онд 342, 2011 онд 367, 2012 оны эхний есөн сарын байдлаар 237 хүчингий гэмт хэрэг гарчээ.
3. Харин нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2012 он эхний 10 сарын байдлаар 137, энэ оны эхний 10 сарын байдлаар 159 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
4. Охидын хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Гүнж төв” ТББ байгууллагын мэдээлэлд “Хохирогч охидын дунд хийсэн судалгаагаар 56,7 хувь нь ураг төрлийн хүчин 29,7 хувь нь болзооны хүчин, 13,6 хувь нь гудамж талбайн хүчингийн хохирогч болсон байна” гэжээ.
5. Түүнчлэн тус төвийн хийсэн судалгаанд ураг төрлийн хүчингийн гэмт хэрэг үйлдэгчдийн 14,3 хувь нь төрсөн эцэг, 57,2 хувь нь хойд эцэг, 4,7 хувь нь төрсөн ах, 23,8 хувь нь төрөл садангийн холбоотой хүмүүс байсан гэнэ.
6. Сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртөж буй бага насны охидын тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд 2012 оны эхний 10 сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг 37 бүртгэгдсэн бол энэ оны эхний 10 сарын байдлаар 54 бүртгэгджээ.
7. Энэ гэмт хэргийн хоёр үйлдэл тутмын нэгийг нь согтуугаар, гурван хэрэг тутмын нэгийг бүлэглэн үйлдсэн байдаг.
8. Хүчингийн гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас олон нийтэд нарийвчлан мэдээллэхээс татгалздаг. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нийгэмд сөрөг нөлөөтэй.
9. Энэ гэмт хэргийг ураг төрлийн хүчин, болзооны хүчин, гудамж талбайн хүчин, гэрлэгсэдийн хүчин гэх зэргээр дөрөв ангилдаг бөгөөд эдгээрээс “Гэрлэгсэдийн хүчин”-гийн хэргээр өнөөг хүртэл ганц л хэрэг шийдэгдсэн байдаг.
Мэргэжилтнүүд ярьж байна...
10. Equality now байгууллагын тэргүүн Таина Биен-Айм “Том зургаар харвал эмэгтэйчүүд өөрийгөө аюулгүй байдалд байгаа гэж бүрэн төгс бодох нэг ч улс алга” гэжээ.
11. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид нь хувийн болон ноцтой шалтгаанаар бусдад бараг хэлдэггүй. Гэмт хэрэгтэн ихэвчлэн хохирогчийн ойр дотны хүн байхын дээр эдийн засгийн болоод ёс суртахууны хувьд эрх мэдэлтэй нэгэн байдаг тул дарагдаад өнгөрдөг.
12. Ураг төрлийн хүчингийн хохирогчдын ихэнх нь ийм байдалтай яваад олон жил болчихсон байдаг. Ойр дотных нь хүн учраас өрөвдөж хайрладаг ч юмуу мөнгө төгрөгийн асуудалд орж магадгүй гэх мэтээр хаацайлж явсаар удчихдаг. Хамгийн гол нь эдгээр хүмүүс цагдаагийн байгууллага болоод ХЭҮТ-д өөрсдөө хандаж байсан нь бараг л үгүй. Хүчирхийлж байсан этгээд нь өөр хэн нэгнийг хүчирхийлснээс олон жил дарагдаж байсан хэрэг нийтэд ил болох нь олонтаа.
13. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бага насны хүүхдүүд хэнд хандаж юу гэж хэлэхээ мэддэггүй. Магадгүй сургууль цэцэрлэгтээ явахгүй, үг дуу цөөтэй болох байдал гэнэт илрэх юм бол тэр хүүхэд цаагуураа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байхыг үгүйсгэхгүй.
14. Хүчингийн гэмт хэргийн золиос болсон хүмүүст өнөөдөр сэтгэлзүйн туслалцааг зөв хүргэж чадахгүй байна. Энэ байдлаас болж хүчингийн хэргийн хохирогч болсон хүн нийгэмшиж чадахгүй нийгмээс холддог. Цаашлаад энэ байдалтайгаа дасан зохицож биеэ үнэлэгч болох тохиолдол ч байдаг. Нөгөөтэйгүүр эр хүнийг харж чадахаа байж, айж эмээн, энэ байдлаасаа болж амиа хорлож байсан тохиолдол ч нэг бус удаа гарч байжээ.
15. Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтнүүд ихэвчлэн сургуулийн орчинд гаж сэдлээр үйлдсэн байдаг.
16. Шоронгоос суллагдсан хүмүүс хүчингийн гэмт хэрэг үйлдэх нь их байдаг. Энэ нь нийгэмшиж чадахгүй байх, шоронгийн зан үйлд суралцсан байдагтай холбоотой.
17. Болзооны хүчингийн хохирогч нь ихэвчлэн залуу охид байдаг бөгөөд хүчирхийлэгч нь хохирогчтой болзогч байх ба уулзаж, болзож байх үед энэ гэмт хэрэг үйлдэгддэг. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг хүчирхийлэгчийн эсвэл хохирогчийн орон гэр, орц, зугаа цэнгээний газар, эсвэл унаа машинд голчлон үйлдэгддэг байна.
Шинэ төрлийн хүчингийн гэмт хэргүүдэд эрх зүйн орчин байхгүй учир хэрэгтэн ял шийтгэл хүлээдэггүй
18. 1911 оны хувьсгалын үеэр эрдэмтэн Майский Монголд хэдэн түшмэлтэй уулзах үеэрээ эрх зүйн хувьд хүчиндэх гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэдэгийг тэднээс асуужээ. Энэ асуултанд ноёдууд хариулж чадаагүй гэдэг. Учир нь тухайн үед энэ төрлийн гэмт хэрэгт ямар нэгэн ял шийтгэл оногдуулдаггүй байв.
19. Одоо хүчингийн гэмт хэргийн хохирогч долоон шат дамжлагыг давж гэмээ нь сая хэрэгтэнд зохих ялыг нь үүрүүлдэг.
20. Түүнчлэн болзооны үеийн хүчингийн гэмт хэргийг ихэнх тохиолдолд хохирогчийн биеэ авч яваа байдал нөлөөлсөн гэж үзэн, гэмт хэргийг хөнгөрүүлэх буюу хэрэгсэхгүй болгодог. Учир нь хохирогч болзоонд очсоноороо бэлгийн харьцаанд орохыг "зөвшөөрсөн" хэмээн тооцогдож, өөрөө буруутгагдах шалтгаан болдог байна.
21. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар хүчингийн хэргийг 125, 126 гэсэн хоёр зүйл ангиар шийддэг.
• 125 дугаар зүйл буюу “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэсэн тодотголтой хэсэгт хүч хэрэглэж эсвэл хүч хэрэглэхээр заналхийлсэн, биеэ хамгаалах чадахгүй байдлыг далимдуулан тохуурхаж доромжлон бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол 2-5 хүртэлх жилийн хугацаатайгаар хорих тухай заасан байдаг. Түүнчлэн энэ зүйлд хэргийг хүндрүүлэн авч үзэх тухай дурьдахдаа давтан үйлдсэн хохирогчид хор уршиг учруулсан насанд хүрээгүй болон бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ хангасан бол 5-10 жилийн хүртэл, 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жил, эсхүл цаазаар авах ялаар шийтгэнэ гэжээ.
• 126 дугаар зүйл буюу “Хүчиндэх” зүйл ангиар насанд хүрээгүй хүн, албан тушаал, албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг хүчиндсэн бол 5-10 жил хүртэл, 14-өөс доош насны хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жил эсхүл цаазаар авах ялаар шийтгэдэг аж.
22. Харин шинээр батлагдах гэж буй Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд хүчингийн хэргийг илүү өргөн хүрээнд авч үзэн, нарийвчлан тусгасан байна. Ингэхдээ юуг хүчиндэх гэж үзэх бэлгийн шинжтэй дарамт гэж үзэх бэлгийн мөлжлөг гэж үзэх гэдгээ тодорхой ялгаж зааглаж байгаа аж.
Хамгийн сүүлийн үеийн жишээ баримтууд: 13 настнууд гэмт этгээдүүдийн бай болжээ
23. Өнгөрөгч сарын 9-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт 13 настай М-ийг 30 орчим насны эрэгтэй машиндаа хуурч суулгаад хээр аваачин хүчиндсэн хэрэг гарчээ. Энэ хэргийг шалгах явцад хэрэгтэн дахин хэрэг үйлдсэн бөгөөд өнгөрч сарын 21-ний өдөр мөн л Төв аймгийн нутаг дэвсгэрт 13 настай Ц, Х нарыг дээрхийн адил хуурч мэхлэн машиндаа суулгаад хээр аваачиж хүчирхийлсэн байна. Цагдаагийн байгууллагынхан хэрэгтэнг илрүүлсэн бөгөөд хэрэгтэн СХД-ийн 26 дугаар хороонд оршин суудаг Т гэгч байсан аж.
24. Энэ сарын 7-8-нд шилжих шөнө 13 настай эмэгтэй М нь Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Хөдөө аж ахуйн яамны орчим явж байхад нь марк дугаар тодорхойгүй, хар өнгийн автомашинтай үл таних эрэгтэй машиндаа суулган Богд уулын Бага тэнгэрийн аманд аваачиж хүчиндсэн байна. Тухайн хэргийг 25 настай Б гэгч үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоожээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (10)