1. МАН-ын түүхт 27-р Их хуралд нийт 1134 төлөөлөгч оролцох ёстой байж. Гэвч 13 төлөөлөгчийг маргаантай гэсэн үндэслэлээр түдгэлзүүлжээ. Энэхүү 1134 төлөөлөгчийн 343 нь Улаанбаатар хот, 791 нь орон нутгаас сонгогдсон юм.
2. МАН түүхт 92 жилийн хугацаанд нэг удаагийн Онц их хурлыг эс тооцвол 27 Их хурлыг хийжээ.
3. МАН-ын 27-р Их хурал 5 өдөр үргэлжлэв.
4. 27-р Их хурлаараа “Урагшаа” үйл ажиллагааны шинэчлэл, “Хөгжлийн зорилтууд” гэсэн хоёр томоохон бичиг баримт гаргаж Намын дүрмэндээ 30 орчим өөрчлөлтийг хийжээ.
5. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилгаар Үндэсний зөвшилцөл байгуулах агуулгатай уриалгыг улс төрийн бусад нам эвсэл, иргэний нийгмийн байгууллагуудад хандан гаргав.
6. М.Энхболд Их хурлын 1078 төлөөлөгчөөс 988-ийнх нь саналыг авч МАН-ын дарга болжээ. Харин түүнтэй өрсөлдсөн Т.Аюурсайханы төлөө 83 гишүүн гараа өргөжээ. Хувиар тооцож үзвэл М.Энхболд 91,65, Т.Аюурсайхан 7,6 хувийн санал авсан гэсэн үг юм.
7. М.Энхболд хоёр дахин МАН-ын дарга болсон хоёр дахь хүн болов. Түүнээс өмнө Ю.Цэдэнбал завсарлаад хоёр дахь удаагаа сонгогдож байжээ.
8. МАН-ын даргад нэр дэвшинэ гэж эртнээс мэдэгдэж байсан Н.Энхболд нэрээ татав.
9. МАН-ын хамгийн нөлөө бүхий эрхэмүүд болох С.Баяр, С.Батболд хоёр Их хурлын үеэр ямар нэгэн үг хэлээгүй байдлыг ажиглаж суужээ.
10. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх Австралиас мэндчилгээ илгээхээ мартсангүй.
11. МАН-ын 27-р Их хурлын төлөөлөгч, Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Төмрөөс зэв үүсэн эргээд төмрөө иддэгийн адил намын биен дээр ашиг хонжоо хайгчид, шударга бус үйлдэлтний хорт хавдар ургаж, хөлөө гэдсэндээ жийлцэн өвөр дотроо тэмцэлдвэл сульдаан доройтуулна” хэмээн хэлсэн юм. Түүний энэхүү битүү хатуу үгийг намынхаа шинэ удирдлагад зориулан хэллээ хэмээн таамаглах хүмүүс байжээ.
12. МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Авлигалын эсрэг Ардын Нам” хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгов.
13. Ө.Энхтүвшингийн “манай намын боловсон хүчний бодлого 200 гаруй хүний хүрээнд эргэлддэг” гэсэн үгийг хэвлэлүүд онцолж байна.
14. МАН-ын дарга Ө.Энхтүвшин сонгуульд яагаад ялагдсан шалтгаанаа дэмжигчдийн санал 2 намд хуваагдсан, намын дотоод эв нэгдэл суларсан, гишүүд дэмжигчдээ нийтэд нь идэвхжүүлж сонгогч олон түмний гүнд орж зүрх сэтгэлд нь хүрч нөлөөлж чадаагүй, НАШБ-уудаа түшиж ажиллах талаар олигтой анхаараагүй, “Ерөнхийдөө л болох байх, наанадаж хамтарсан Засгийн газар дахин байгуулагдана” гэж тооцоолж тайвширсан, Засгийн газраас хэрэгжүүлсэн ахицтай ажлуудыг ард түмэн ойлгож, бүрэн дүүрэн байгаа мэтээр төсөөлж сурталчилгааг алгуурласан, сөрөг хүчнээ дутуу үнэлсэн, улс төрийн өрсөлдөөнд гол үүрэг гүйцэтгэх ёстой идэвхтэн, сонгуультнууд маань сэтгэлээ жигд өгч зүтгээгүй, нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгохдоо дутуу тооцсон, намын гишүүдээс сонгуулийн өмнө ирүүлсэн санал, судалгаанд ач холбогдол өгөөгүй, хүн амын олонх болсон залуучуудтай ойртож, тэднийг татах чиглэлээр хийсэн ажлууд хэлбэрдэхээс цааш хэтрээгүй, сонгуулийн удирдлага, зохион байгуулалт, сурталчилгаа, ПИАР-ын ажил сул байсан, орчин цагийн сонгуулийн менежмент, арга технологийг эзэмших тал дээр хоцрогдсоноос болсон гэж үзсэн юм.
15. МАН-ын 27-р Их хуралд Монгол Улсын бүх аймаг, сум, нийслэл, дүүргийн төлөөлөл оролцов.
16. Нийт төлөөлөгчдийн 680 нь буюу 61.3 хувь нь Их хуралд анх удаагаа сонгогдсон хүмүүс байжээ.
17. МАН-ын Их хуралд хамгийн олон удаа сонгогдсон хүн нь МАН-ын дарга асан Гомбожавын Очирбат байсан гэнэ. Тэрээр намынхаа сүүлийн 10 удаагийн их хуралд төлөөлөгчөөр сонгогджээ. Харин Ерөнхий сайд асан Д.Содном 9, Ш.Гунгаадорж 8 удаа намын их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ. Сонирхолтой энэ гурван эрхэм МАН-ын хурлын хамгийн өндөр настангууд байсан гэнэ. Гомбожавын Очирбат гуай 84, Думаагийн Содном 80, Шаравын Гунгаадорж 78 насыг зооглож байгаа аж.
18. Харин МАН-ын энэ удаагийн их хурлын хамгийн залуу нь 22 настай байжээ.
19. МАН-ын XXVII Их хурлын төлөөлөгчдийн 254 буюу 22.9 хувь нь эмэгтэйчүүд байсан гэнэ.
20. Тус Их хуралд Р.Раш, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр хөдөлмөрийн баатараас гадна 13 гавьяат оролцож үзэл бодлоо илэрхийлжээ.
21. Нийт төлөөлөгчдийн 1025 буюу 91,4 хувь нь дээд боловсролтой байв. Тэдний дотор шинжлэх ухааны доктор, боловсролын доктор, профессор, дэд профессор 48 төлөөлөгч суужээ.
22. Их хурлын төлөөлөгчдийн 45,8 хувь нь бизнес эрхлэгчид байжээ.
23. Шинэчлэлийн гэх 27-р Их хурлаас МАН-ын даргаар М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Т.Гантулга, Х.Булганзаяа нарыг томилов. Харин орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар, О.Содбилэг, Ж.Эрдэнэбат нарыг сонгов.
24. МАН-ын Удирдах зөвлөл 21 гишүүнтэй байхаар батлагдав. Уг удирдах зөвлөлд ерөнхий нарийн бичиг, орон тооны 2, орон тооны бус 6 нарийн бичгийн даргаас гадна Ц.Нямдорж, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, А.Тлейхан, Д.Цогтбаатар, П.Анужин, С.Оюунбилэг, Ц.Сандуй, Д.Оюунхорол, Н.Төмөрхүү, Б.Амарсанаа нар багтав.

Сэтгэгдэл (3)