Хөнгөн атлетикийн гүйлтийн төрлөөр Монголын нэр дэлхийд дуудуулж яваа ганц тамирчин МУГТ, ОУХМ Б.Сэр-Одын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Говь-Алтай аймгийн унаган хүү Б.Сэр-Од уржигдар 32 нас хүрлээ. Тэрбээр 1981 оны аравдугаар сарын 7-ны өдөр төржээ.
2. Говь-Алтай аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгссөн.
3. МУБИС-ийн БТДС-ийг төгссөн. Хөнгөн атлетикийн спортын дасгалжуулагч багш, мэргэжилтэй.
4. 170 см өндөртэй, жин 60 кг жинтэй.
5. 1997 оноос хойш хөнгөн атлетикаар хичээллэсэн. “Хүч” спорт хорооны тамирчин.
6. Анхны дасгалжуулагч нь Дамбын Гомбосүрэн. Харин одоо гэргий Одонсүрэнгийн Оюунтуяа түүнийг дасгалжуулдаг бөгөөд өөрөө дундын зайн гүйгч байжээ.
7. Тэд нэг хүүтэй.
8. Хөгжим сонсох хоббитой.
9. 2010 оны Хофү (Япон), Брайтон (Их Британи)-ы марафонд түрүүлж, Берлинд 10-р байранд орсон. 2011 онд Хофү (Япон) марафонд түрүүлж, Лондоны марафонд 9-р байр эзэлж байв.
10. 2002 оноос Хөнгөн атлетикийн спортын Марафон гүйлтийн 42км 195м төрлөөр хичээллэж эхэлсэн. Энэ төрлөөр олон улсын хэмжээний мастер зэрэг авч байв.
11. Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн рекорд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоосон түүнийг МУГТ, Д.Намжилмаагаас хойш хамгийн сайн амжилт гаргаж буй тамирчин гэж болно.
12. Монгол улсын хөнгөн атлетикийн түүхэнд спортын зээрэнцэг шидэлтээр тэртээ 1974 онд Монгол улсын гавьяат тамирчин Д.Намжилмаа хөнгөн атлетикийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалийг авч байжээ. Харин 39 жилийн дараа ОУХМ, МУГТ Б.Сэр-Од “Хонг Конг”-д болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч, түүхэн амжилтыг үргэлжлүүлсэн юм.
13. Б.Сэр-Од хоёр олимпийн тоглолт, зургаан ДАШТ, Ази тив, Зүүн Азийн тоглолт, олон улсын тэмцээнүүдэд улсаа төлөөлөн амжилттай оролцож ирсэн. Энэ хугацаанд нийт 23 удаа бүтэн марафон 42км195м , 20 удаа хагас марафон 21км100м гүйлтийн тэмцээнд оролцсо байна.
14. Б.Сэр-Одыг тэмцээнд, уралдаанд ороход нь санхүүгийн туслалцаа үзүүлдэг компани бол “Бодь групп” юм. Тэрбээр 2007 оноос хойш тус компанитай хамтран ажиллажээ.
15. Нийслэлийн цагдаагийн газрын эргүүлийн офицер цагдаагийн ахмад цолтой.
16. Монгол улсын 2000, 2001, 2002, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2010 онуудын 1500м, 3000м, 5000м, 10000м, хагас марафон гүйлтийн аварга.
17. МХАХолбооны түүхэнд анхны гэгдэх олон зүйлийг тэр хийж байжээ. Б.Сэр-Од нь монголын хөнгөн атлетикийн тамирчдаас хамгийн анхы олимпод оролцох эрх авсан анхны тамирчин.
18. 2008 он хоёрдугаар сард ХонгКонг хотод болсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож 2цаг 20мин 23сек амжилтаар мөнгөн медаль авсан. Энэ медаль нь Монголын хөнгөн атлетикийн түүхэн дэх Ази тивийн аваргаас авсан анхны Мөнгөн медаль байв.
19. Б.Сэр-Од нь Хөнгөн атлетикийн ДАШТ-нд улсаа төлөөлөн 2003 он, 2005 он, 2007 он, 2009 он, 2011 онуудад оролцож байсан. үүнээс 2009 оны Герман улсын Берлин хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн 29-р байр эзэлсэн. 2011 оны Солонгос улсын Дэгү хотод зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн 20-р байр эзэлсэн. Энэ амжилтууд нь мөн л Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэн дэх анхны томоохон амжилтуудын нэг байжээ.
20. 2013 оны 2 сарын 24 өдөр Хонгконг хотод зохиогдсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож 2цаг 17мин 47сек амжилтаар Алтан медаль авсан. Ингэж тэрбээр Бээжингийн Олимпийн “Шувууны Үүр” цэнгэлдэхэд анх удаа улсынхаа төрийн дуулалыг эгшиглүүлж байв.
21. 2008 онд Биеийн тамир спортын улсын хорооны дээд хэмжээний шагнал, спортын алдар, спортын гавьяагаар тус тус шагнагдаж байжээ.
22. 2012 оны шилдэг тамирчин. Бөртэ чоны шагналтай.
23. Тэрбээр Лондонгийн олимпид 35 мянга гаруй тамирчинтай өрсөлдөж, хоёр цаг, 11 минут, 35 секундын амжилтаар есдүгээр байрт шалгарсан билээ.
24. Энэ сарын 6-нд БНХАУ-ын Тяньжинь хотноо эхэлсэн Зүүн Азийн VI наадмаас гавьяат тамирчин Б.Сэр-Од 5000 м-т мөнгөн медаль хүртсэн түүний тухай хамгийн сүүлийн шинэ мэдээ юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)