АН-ын ҮЗХ-ны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй Р.Амаржаргал цагтаа Ерөнхий сайдын ажлыг хийж, Монголын толгой эдийн засагчдын нэг хэмээн нэрлэгдэж явлаа. УИХ-ын гишүүн, АН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг гэгддэг Р.Амаржаргалын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Ринчиннямын Амаржаргал 52 настай. 1961 оны 2 сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн. Гурван хүүхэдтэй айлын ууган хүү.
2. Эцэг Д.Ринчинням нь жолоочийн мэргэжилтэй. Ховд аймгийн Зэрэг сумын уугуул хүн. Харин ээж Б.Янжин нь эм зүйч мэргэжилтэй.
3. Тэрбээр Улаанбаатар, Москва, эргээд Улаанбаатарт суралцаж, 1978 онд Нийслэлийн 10 жилийн 14-р дунд сургуулийг төгсөж, мөн ондоо Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ард Аж Ахуйн Дээд сургуульд элссэн оржээ. 1982 онд тус сургуулиа эдийн засагч мэргэжилээр төгссөн.
4. Аав нь тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улс дахь Монголын элчин сайдын яаманд ажиллаж байсан учраас тэрбээр 4 жил Москва хотод амьдарчээ. Гэхдээ Р.Амаржаргалын хүүхэд нас Маахуур толгойд өнгөрсөн байна.
5. Тэрээр ном их уншиж, анги дэвших тусам тоонд толгой өвдөхгүй, нийгмийн талын хичээлд бүр ч илүү сонирхолтой хүүхэд байсан гэдэг.
6. 21 настай дээд сургуулиа эдийн засагч мэргэжлээр төгссөн Р.Амаржаргал Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагчаар ажил мэргэжлийн гараагаа эхэлжээ.
7. Багийн хөлбөмбөг тоглох хоббитой. 1997 онд Монгол хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдон одоог хүртэл ажиллаж байгаа.
8. Британийн зөвлөлөөс олгодог Чевийн тэтгэлэгээр Брэд Фордын их сургуульд 1994 оноос 1995 оны 2 жилийн хугацаанд макро эдийн засгийн бодлого, төлөвлөлтөөр судалгаа хийж шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ.
9. Эхнэр, 2 хүүтэй.
10. Хэлэх дуртай үг: Мэдлэг бол хүч.
11. 1983 онд цэргийн албанд мордов. Тэрбээр цэргийн албыг амжилттай хааж, байлдагчаас ахмад офицер болтлоо дэвшиж байжээ.
12. Цэргийн нэгдсэн дээд сургуульд 1990 он хүртэл санхүү-эдийн засгийн багшаар ажилласан. Техникийн их сургуульд мөн багшилж байжээ.
13. Одоогийн Санхүү-Эдийн засгийн дээд сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг бол Р.Амаржаргал юм. 1991 оны долдугаар сард Эдийн засгийн коллежийн захирлаар томилогдсон тэрбээр тус сургуулийг удалгүй дээд сургууль болгож чаджээ.
14. Тэрбээр Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг.
15. Шинэ Дэвшлийн Холбоо, Үндэсний Дэвшлийн Намыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг бөгөөд улс төрийн дөрвөн нам нэгдэж одоогийн Монголын Үндэсний Ардчилсан намыг 1992 онд байгууллахад тус намын гишүүнээр элсэж байжээ.
16. 1999 оны 11 сард засгийн эрх барьж буй Ардчилсан Холбоо эвслийн нэг нам болох Монголын Үндэсний Ардчилсан намын даргаар сонгогдож байв.
17. 1999 оны 7 сарын 30-наас 2000 оны 7 сарын 26-ны хооронд ажилласан, Монгол улсын 21 дэх ерөнхий сайд байв. Тэрбээр Ерөнхий сайд болж байхдаа 38 настай байжээ.
18. Монгол Улсын Их Хуралд ардчилсан хүчин олонхи болж чадсан 1996 оны сонгуулиар МҮАН, МСДН -ын Ардчилсан Холбоо эвсэлээс нэр дэвшин Р.Амаржаргал УИХ-ын гишүүн болсон юм.
19. 2004 онд сонгуулийн 64-р тойрогт бие даан нэр дэвшиж 2 дахь удаагаа, 2008 онд Арчилсан намаас Ховд аймагт нэр дэвшин 3 дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
20. 1998 оны Ц.Элбэгдоржийн Засгийн газарт гадаад хэргийн яамны сайдаар томилогдож байжээ.
21. Р.Амаржаргалын засгийн газар тухайн үеийн банк, санхүүгийн шинэтгэл, тэтгэврийн тогтолцоо, амьжиргааны доод түвшинг дээшлүүлэх талаар дорвитой ажил хийж чадсан гэж судлаачид хэлдэг.
22. Тэрбээр 2000 онд Амаржаргал сангаа байгуулж байжээ. Тус ТББ нь Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготой гэдэг ч тодорхой үйл ажиллагаа эрхэлдэг үгүйг нь хүмүүс тэр бүр мэддэггүй.
23. Тэрбээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх үед Батлан хамгаалахын, эсвэл Сангийн сайдын суудлыг эзлэх боломжтой байсан ч "Ерөнхий сайд асан хүн өмнөх карьераа дордуулж болохгүй. Ерөнхий сайд эсвэл УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэсэн гурван суудлын аль нэгийг эзлэхгүй бол өөр юуг ч сонирхохгүй байгаа" тухайгаа ярьсан удаатай. Тэгэхээр одоо түүнд дээрх гурван суудалд очоогүй цагтаа "Мөнхийн эсэргүүцэгч" байх л сонгол үлдсэн бололтой. Тэрбээр ойрноос Засгийн газрыг огцруулах, намынхаа үйл ажиллагаа шүүмжлэх ажилд ихээхэн идэхтэй оролцож байгаа юм.
24. Хамгийн сүүлд тэрбээр АН-ын ҮЗХ-ны гишүүнээс татгалзаад байна. Тэрбээр ҮЗХ-ны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Ховд аймгийн АН-ын даргадаа өгсөн гэнэ. Өргөдөлдөө “Намын дүрэм үйлчлэхээ больсон. Намын бүтцийн байгууллагууд чадамжгүй болсон. Ард олноосоо мандат авсан гишүүд намын бодлогоо тодорхойлдог байх шудрага зарчим үйлчлэхээ больсон” зэргийг хатуу шүүмжилжээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (11)