
1. Иргэдийг хохироож байгаа, тэдний амьдралд дарамт болж байгаа болон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд саад болж байгаа шударга бус, хууль бус олон асуудалд ШӨХТГ оролцдог гэж хэлж болно.
2. Засгийн газрын тохируулагч агентлаг ШӨХТГ-ын даргаар О.Магнай ажилладаг. Тэрбээр энэ албанд очоод 2012 оны онцлох хүнээр тодорч байсан билээ.

4. Тэд иргэдээс санал хүсэлт, өргөдөл гомдлыг нэгдсэн хэлбэрээр хүлээн авах www.1284.mn цахим хуудсыг нээн ажлуулах болсон. Ажлуулж эхэлснээс нь хойш маш бага хугацаанд 5000 гаруй иргэн хандсан байдаг.
5. Тус газар нь олон улсын өрсөлдөөний байгууллагуудтай хамтран ажиллахыг чухалчилдаг. Юуны түрүүнд ОУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх байгууллага, Дэлхийн өрсөлдөөний сүлжээ байгууллага, дэлхийн хэрэглэгчийг хамгаалах байгууллага, Азийн хөгжлийн банкны институд, дэлхийн банкны институд гэх мэт олон байгууллатай хамтран ажилладаг.
6. ШӨХТГ нь өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр зарим зах зээлд томоохон айр суурь эзэлсэн компаниуд энэ байдлаа ашиглаж бусад харицлагч компани, хэрэглэгчдэд элдэв дарамт, шахалт үзүүлэх, элдэв шалгуур үзүүлэлт тогтоох, үндэслэлгүй төлбөр хураамж авах зэргээр дураараа аашилж ашгаа нэмэгдүүлэх арга сэдэж байдаг. Энэ байдлыг арилгах нь бизнесийн орчныг сайжруулахад нэн чухал үүрэгтэй юм.

8. СӨХ-үүдээс авдаг байсан хууль бус хураамж үгүй болсон бол Монгол улсын нутаг дэвсгэрт гадаад валютаар гүйлгээ хийхгүй болж, задгай болон бүхэл ам.доллар нэг ханштай болсон юм.
9. Сүү, сүү бүтээгдэгдүүн, жүүс үйлдвэрлэгчид орц найрлагаа стандартад нийцүүлэн шошгожууллаа. Түүнчлэн, архи, согтууруулах ундааны хууль бус зар сурталчилгааг бүрэн таслан зогсоолоо.
10. Он удаан жил “Нарантуул”, “Хархорин” захын хаалгаар орохдоо иргэд 50 төгрөг төлдөг байсан. Хэний халаасанд ордог нь үл мэдэгдэх энэ мөнгийг авах нь хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэн ШӨХТГ-аас шаардлага хүргүүлсэн. Одоо иргэд том худалдааны төвүүдэд орохдоо татвар төлөхөө больсон.
11. Зохиогчийн эрхийг зөрчсөн, бусдын оюуны бүтээлийг хулгайлсан гэж нэр бүхий 16 сайтын үйл ажиллагаан эрхийг цуцалсан.
12. Улмаар Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зар сурталчилгаанд хяналт тавин ажиллалаа.
13. Сонирхуулахад яг ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр О.Магнай дарга есөн ажилчнаа ажлаа хийж чадахгүй байна гэх шалтгаанаар халж байсан билээ.

15. Вьетнам авто засварын газрууд амандаа орсон үнийг хэлж иргэдийг хохироодог, авто засварын газрын ажлын байрны наад захын шаардлагыг хангадаггүй, бусад засварын газраас 2-3 дахин өндөр үнэтэй байдаг атлаа улсад татвар гэж төлөөд шалисан зүйлгүй” гэх зэрэг олон гомдол гардаг. Тэгвэл саяхнаас вьетнам авто засварын газрууд үнэ, тарифаа гаднаа хаддаг болоод байна.

17. Гэхдээ ШӨХТГ-ынхныг ажлаа хийж чадаж байгаа компаниар нэрлэх хүн олон байх шүү. Учир нь тэд сүүлийн үед хэрэглэгчийн дуу хоолойг сайн сонсож, хүрч үйлчлэх болсон.
18. Тэд 2014 онд шударгаар өрсөлдөхөд төрийн зүгээс саад болж буй зүйлийг арилгах, бизнесийн орчин нөхцлийг сайжруулах зорилтыг тавин ажиллах гэнэ.
19. Өрсөлдөөнд саад учруулдаг төрийн зүгээс олгож буй тусгай зөвшөөрөл, лиценз, патент, бүртгэл явуулах, төлбөр хураамжийг хүчингүй болгох, цөөрүүлэх, хөнгөвчлөх мөн зах зээлд нэвтрэхэд гарч байгаа саад бэрхшээл, түүнийг хэрхэн арилгах талаар салбар тус бүрээр бодлого гарган, оновчтой зохицуулалт хийх аж.

21. Ямартаа ч томоохон гэх 10-иад зорилтыг дэвшүүлчихсэн байгаа бөгөөд эдгээр зорилтод амжилттай хүрснээр ирэх 2014 онд аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоо илүү сайжирч, өрсөлдөөнд оролцох боломж улам нээлттэй, чөлөөтэй болно гэж үзэж байгаа юм байна.
22. ШӨХТГ-т шүүхээр заргалдсан олон асуудал байгаа. Өөрөөр хэлбэл тэдний гаргасан шийдвэрийг бусад аж ахуй нэгж хүлээн зөвшөөрөхгүйгээс үйдэлтэй шүүх хурлаар шийдвэрлүүлэх асуудлууд нэлээд байгаа юм.
23. ШӨХТГ бол иргэдэд мөн хэвлэл мэдээллийнхэнд хамгийн нээлттэй газар гэж хэлж болно. Аль болох хийсэн ажлаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж байхыг чухалчилдаг юм.
24. Эцэст нь гэж хэлэхэд ШӨХТГ нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг жил бүр тэмдэглэдэг болсон. Өнгөрсөн жил л гэхэд энэ өдрийн хүрээнд “Хүүхдийн нүдээр хэрэглэгчийн эрх” сэдэвт уран зургийн уралдаан зохион байгуулж байсан билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)