Өнгөрсөн сарын 29-нд Аки башё болж өнгөрлөө. Тус башёд М.Даваажаргал түрүүлж, 27 дахь түрүүгээ аваад байна. Ингэснээр тэрбээр 32 удаа түрүүлж түүхэн амжилт гаргасан Тайхо аваргын амжилтад ойртоод буй юм. Ингээд сүмо бөхийн тухай 24 баримтыг хүргэе.
1. Манай тооллын 3-6-р зууны үед үүссэн гэгддэг Японы сүмо бөхийн түүх маш эртнээс эхэлдэг.
2. Харин монгол хүүхдүүд тэртээх 1992 онд 1500 жилийн түүхтэй сүмо бөхийн ертөнцөд хөл тавьж байв. Тэр үеэс хойш 21 жил өнгөрчээ.
3. "Кожики" хэмээх "Японы домог"-т Такэмиказүчи Такэминаката гэх хоёр бурхан хоорондоо хүчээ үзэж буй зураг бий. Түүхийн янз бүрийн эх сурвалжаас авч үзвэл сүмо нь анх тулааны урлагийн чиглэлээр хөгжиж байжээ.
4. Дэлхий дахинд сүмотой ижил төрлийн тулааны урлаг олон бий. Түүний нэгэнд Монгол бөх багтдаг. Тийм ч учраас монголчууд Японы сүмод дайчин чанараараа гайхахдан бахдам амжилт үзүүлж явна.
5. Мэргэжлийн сүмо нь нийт 54 дэвжээтэй. Харин монгол хөвгүүд Ошима дэвжээнээс амжилтын гараагаа эхэлж байв. Тус дэвжээнээс монгол хөвгүүд барилдаж эхэлсэн нь түүхэнд гарсан хамгийн том хувьсгалын эхлэл байлаа
6. Оошима дэвжээний эзэн алдарт бөх Оошима 1992 онд өөрийн биеэр манай улсад ирж 600 гаруй хүүхдээс сонгон шалгаруулалт хийж Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл, Ц.Батжаргал, Д.Батбаяр, Б.Энхбат, Н.Цэвэгням нарыг мэргэжлийн сүмо бөхийн ертөнцөд оруулах гэж өөрийн улс руу авч явж байжээ. Дээрх хүүхдүүдээс Д.Батбаяр, Н.Цэвэгням, Б.Энхбат нар 1992 оны гуравдугаар сараас эхлэн мэргэжлийн сүмогийн ертөнцөд хөл тавьсан анхдагчууд болсон юм.
7. Мэхний эх дэлгүүр гэж нэрлэгддэг Кёкүшюүзан Д.Батбаяр 1995 оны нэгдүгээр сарын тэмцээнд макүшитад түрүүлсэн нь монголын бөхчүүдийн анхны түрүү байв. Мөн Д.Батбаяр 1996 онд Монголын анхны дээд зиндааны бөх, 1997 онд Монголын анхны санякү буюу комүсүби цолтой болж байжээ.
8. Өнөөдөр мэргэжлийн сүмод Монгол, Болгар, Гүрж, Америк, Бразил, Солонгос, Орос, Хятад зэрэг орны бөхчүүд барилдаж байна. Мөн дэлхийн хэд хэдэн оронд сонирхогчдийн сүмогийн холбоо байгуулагдаж, сонирхогчдийн сүмогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тогтмол зохион байгуулдаг байна.
9. Сүмо бөх болохыг хүссэн залуус 173 см-ээс дээш өндөртэй, 75 кг-аас илүү жинтэй байхаас гадна 15-23 настай байх шаардлагатай гэнэ. Харин энэ шалгуурт М.Даваажаргал гологдож байсан гэдэг. Тэрбээр 2001онд анхлан сүмод хөлж тавьж байжээ.
10. Сүмо нь зөвхөн спорт төдийгүй Японы ард түмний аж амьдрал, зан заншлын нэгээхэн хэсэг тул нарийн дэг жаягтай. Тухайлбал барилдааны дэвжээ болох "дохёо" дээр эмэгтэй хүн гарч болдоггүй.
11. 1999 онд сонгон шалгаруулалт хийн Д.Дагвадорж, Б.Дашням нарыг сонгон авсан нь мэргэжлийн сүмод монгол бөхчүүд зодоглох нь хэвийн үзэгдэл болсон байна. Тэр монголчууд ямар, хүчтэй, зоригтой, бяртай болохыг мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж дэлхийд таниулж чадсан агуу бөх юм.
12. Сүмогийн 68, 69, 70 дахь их аваргаар монгол хүн тодроод байгаа билээ. Үүнийг япончууд ихээхэн дургүй хүлээн авч байгаа бөгөөд өөрийн орноос аварга төрүүлэхээр бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа аж.
13. Бөхчүүдийн өмсгөлийг "Маваши" хэмээн нэрлэдэг. Хэрвээ барилдааны явцад "маваши" тайлагдвал тухайн бөхийг шууд унасанд тооцдог аж.
14. Зөвхөн бяртай, хүчтэй гэсэн шалгуураас гадна бөхчүүдэд боловсролтой байх шаардлага тавьдаг байна. Ямар ч бөх дор хаяж 9-р ангийн мэдлэгтэй байх ёстой байдаг.
15. Японы мэргэжлийн сүмод хамгийн том амжилт гаргасан хүн бол Тайхо аварга юм. Тэрбээр нийтдээ 32 удаа түрүүлж байжээ. Харин манай бөх М.Даваажаргал сая болж өнгөрсөн Аки башёд түрүүлснээр 27 түрүүтэй болоод байна.
16. Сүмо бөх бүр аль нэгэн дэвжээнд харъяалагддаг. Дэвжээ нь дунджаар 20 бөхтэй байдаг ба тухайн дэвжээнээс аварга төрвөл маш том амжилт, нэр хүндийг олж авдаг байна.
17. Дэвжээ нь бөхчүүдийн аж амьдралыг батлан даахаас гадна тэднийг өсгөн хүмүүжүүлэх үүрэг холбооны өмнө хүлээдэг байна. Шинээр орсон бөх 6 сар сүмогийн холбоон дээр сургалтад хамрагдан сүмогийн түүх, спортын онол, хэл бичиг, нийгэм зэрэг хичээл хийдэг. Дэвжээнд зөвхөн бөхчүүд төдийгүй гёожи, ёбидаши хэмээх засуулууд, үсчид ч харьяалагдана.
18. Сүмо бөхийн дүрэм тун энгийн бөгөөд өрсөлдөгчөө дэвжээнээс гаргасан эсвэл гарыг нь дэвжээнд хүргэсэн бол тухайн бөх ялна.
19. Дэвжээний эзэд нь зодог тайлсан нилээд нэр хүндтэй бөх байдаг. Тэдний үг хууль л гэсэн үг. Энд нэг бичигдээгүй хууль байдаг нь дэвжээний эзэд өөрийнх нь охинтой гэрлэсэн бөхчүүдэд дэвжээгээ өвлүүлэн үлдээдэг байна.
20. Жил бүрийн сондгой тоотой саруудад болдог уламжлалт тэмцээнийг "башё" хэмээн нэрлэнэ. Башё 15 хоног үргэлжлэх бөгөөд cap бүр өөр өөр нэртэй. Тухайлбал нэгдүгээр сарынхыг Хацу, гуравдугаар сарынхыг Хару, гэх мэтээр нэрлэдэг.
21. Макүүчи, жүрёо зиндааны бөхчүүд 15 барилдаан хийх бол доод зиндааныхан 7 удаа барилддаг аж. Ингэхдээ бүх өрсөлдөгч нартайгаа тулалдах боломжгүй тул хоорондоо ойролцоо даваатай яваа бөхчүүд оноолтоор барилддаг.
22. Нэг дэвжээний хоёр бөх аваргын төлөө өрсөлдөж, сүүлийн өдөр адил даваатай гарсан үед л хоорондоо барилдахгүй байх "алтан" дүрэмтэй.
23. Дэвжээг тусгай зориулалтын шавраар хийдэг бөгөөд түүн дээр зөвхөн давс цацдаг нь элдэв муу зүйлээс бөхийн ариун дэвжээг хамгаалж буй хэрэг гэнэ.
24. Тэмцээн эхлэхийн өмнө зүүн дэвжээний бөхчүүд, дараа нь баруун дэвжээний бөхчүүд гарч ёслол хийж ордог. Үүний дараагаар их аварга хоёр туслахын хамт ёкозoнагийн ёслолоо хийнэ. Шагналын дээд хэлбэр нь эзэн хааны гэр бүлээс Макүүчи зиндаанд түрүүлсэн бөхчүүдэд олгодог шилжин явах цом юм.

24tsag.mn