Арван долоохон насандаа дилер болж,
удалгүй "Хас Банк"-ийг үүсгэн байгуулж байсан гэж түүний талаар "Монголын
авъяаслаг бизнесмэнүүд" номонд бичжээ. Шинэ тутам байгуулагдаад байсан
Монголын Хөрөнгийн биржийн хаалгаар чамин шар цүнх барьж, "инспектор"
хэмээх гоёмсог гутал өшиглөж, цагаан цув намируулсан залууг орж ирэхэд
хэний ч толгойд 17 настай хүүхэд гэж төсөөлөгдөөгүй гэдэг. Брокер, үнэт
цаасны талаар ярьж, англи хэлтэй гэгдэх энэ хүүгийн үнэн дүр зураг
амьдрал дээр шал өөр байжээ. Гоёмсог цүнх нь уранхай байсныг оёж, 10-р
ангиа төгсөөд "Сургуульд орохгүй, ажиллана" хэмээн том толгой гаргаж,
"Унгарт бага сага англи хэл үзэж байснаа мэддэг" гэж залсан гээд тэр
хүүгийн дотор хоёр туйл тэрсэлдэж байжээ. Гайхалтай нь тэр хэдхэн сарын
дотор англи хэлээр ус, цас шиг ярьдаг болж, Монголын цөөхөн орчуулагчдын
нэг гэж хэлэгдэхдээ хүрч чаджээ. Ингээд түүний амьдралын түүхийг зургаар өгүүлье.


Аав. Түүний
аав Чулуун. Монгол улс социалист орны замаар замнаж явахад Унгар дахь
Монголын элчин сайдын яамны жолоочоор ажиллаж байсан Чулуун гуай юм
юманд сүйхээтэй, найз нөхдөөр хүрээлүүлсэн, техникт гарамгай хүн байжээ.
Харин ээж нь насаараа нягтлан бодогчоор ажилласан буурал байдаг аж.




Дунд сургууль. Ирэх
арваннэгдүгээр сарын 20-нд 40 нас хүрэх Ч.Ганхуягийн хүүхэд нас Микрт
өнгөрчээ. 23-р сургуульд суралцаж байхдаа орос багш нарт загнуулж,
хааяа нэг муу дүн авчихдаг байсан тэрээр тун удалгүй Унгар луу явж, тэндээ
суралцав. 7-р ангид орох жилээ Монголдоо эргэж ирснээр хуучин ангидаа орж,
10-р ангиа 1991 онд төгсчээ.

Том толгой. Арваа
төгсөөд Ч.Ганхуяг үе тэнгийнхнээсээ шал өөр сонголт хийж "Ажил хийнэ"
гэж хэлэн эцэг эхээсээ зөрөв. Ингэж тэрбээр дөнгөж байгуулагдаад байсан
Хөрөнгийн биржийн дэргэдэх брокерийн курст 3-н сар суралцаж төгссөнөөр
хамгийн залуу ажилтан нь болов. Англи хэл мэддэг гээд хэлчихсэн учраас
хэлсэндээ хүрэх гэж өдөрт 20-30 үг цээжилсээр англи хэлийг дорхноо сурч
цөөхөн орчуулагчдын нэг болж дөнгөсөн гэдэг. Гэхдээ удалгүй Хөрөнгийн
биржээс гарсан юм.

Цагийн ажилтан. Хөрөнгийн
биржээс гарч нэг хэсэг улс хооронд ганзагын наймаа хийсэн тэрээр
удалгүй Будапешт хотын Карл Марксын нэрэмжит их сургуульд шалгалт өгч
тэнцээд банкны чиглэлээр суралцаж, төгсөв. Харин энэ зургийг Будапештад
оюутан байхдаа авахуулжээ. Тэр хичээлийнхээ цаг заваар туслах тогооч,
мах шарагчаар ажилладаг байв. Яг энэ үед Ц.Ганхуягийн ажилладаг цайны
газрынхан баяр тэмдэглэх гэж байгаа нь.


Монгол банк: 1997
онд сургуулиа бакалаврын зэрэгтэйгээр төгсч чадлаа. Монголд нэн
хэрэгцээтэй байгаа банкирын мэргэжил эзэмшиж чадсан боловч түүний
толгойд бизнес эрхэлж ээж, дүү нартаа туслахаас өөр бодол орохгүй байсан
гэдэг. Гэтэл түүнийг 80-аад оны эхээр дээрх сургуулийг төгссөн
Монголбанкны дэд ерөнхийлөгч М.Болд дуудаж уулзаад "Ойрд манай
сургуулийг монгол хүн төгсөөгүй. Би сургуульдаа бас чамд итгэж байна"
гэсээр Хяналт шалгалтын хэлтэст ажилд авчээ. "Сэргээн босголт", "ХОТШ"
банкууд дампуурах үеэр тэр хянан шалгагчаар
ажиллажээ. "Сэргээн босголт" банкийг "Голомт" банктай нэгтгэх асуудал
дээр удирдлагуудтай санал зөрөлдсөн учраас тэрбээр ажлаасаа гарах шийдвэрийг
дахиад л огцом гаргалаа. Ч.Ганхуяг ажлаас гарах өргөдлөө бичээгүй шахам
байхдаа "Микростарт" хэмээх жижиг зээлийн төслийн удирдагч шалгаруулж
авна гэсэн зарын дагуу 100-аад хүнтэй сонгон шалгаруулалтад ороод тэнцэх
нь тэр.


Роберт Кэйтертэй: Зурган
дээр түүний хажууд сууж буй хүн бол Роберт Кейтер. Энэ хүн Монголд анх
"Микро старт" жижиг төслийг Ч.Ганхуягийн хамтаар хэрэгжүүлж байв. Харин
Ч.Ганхуяг уг төсөлдөө "Хөгжлийн Алтан Сан" хэмээх монгол нэр өгч, үйл
ажиллагааг нь авч явж байжээ.


Хас банк.
Ч.Ганхуягийн толгойд цаг ямагт л банк байгуулах санаа төрж, удаан
судласны эцэст гүйцэлдүүлэхээр шийдэв. Тэрбээр 1997 онд найзуудтайгаа
нийлж "Нэтмон" нэртэй банк бус санхүүгийн байгууллагыг байгуулсан
байжээ. Ингээд 2000 онд "Хөгжлийн Алтан Сан", "Говийн эхлэл" ББСБ,
"Нэтмон" зэрэг байгууллагууд хэлэлцээр хийж "Хас Банк"-ийг байгуулахаар
тохиролцож чадлаа. Ингэж 2001 оны 12-р сарын 27-нд гурван тэрбум
төгрөгийн дүрмийн сантайгаар банк байгуулах лицензээ авсан байна. Харин одоо тэрбээр "Хас банк"-ны
таван хувийг нь эзэмшдэг байна. 2009 он хүртэл захирлаар нь ажиллаж
байгаад Тэнгэр санхүүгийн группыг удирдах болжээ.

Амралт. Хэсэг хугацааны дараа "Хас банк" амжилт олж, Ч.Ганхуяг амрах завтай болов.





Харин одоо тэрбээр улс төрөөс холдож, хөл бөмбөг, мотоцикль эргүүлж явна.


Эхнэр. Түүний эхнэрийг Уянга гэдэг. Тэд дөрвөн хүүтэй.

Хөвгүүдийн найрал дуу. Харин энд хөвгүүдтэйгээ.


Хасын хүлгүүд. Хасын хүлгүүд багын тоглогч. Гольф, аялал, хөлбөмбөг, мотоцикль, бенз гээд түүнд сонирхдог зүйл олон.

Бас нэг сонирхол. 2001 онд харсан, дурласан, авсан. Зээлээр... Түүний анхны Бенц.


Бас нэг хобби.


Амралт. Хэсэг хугацааны дараа "Хас банк" амжилт олж, Ч.Ганхуяг амрах завтай болов.

Тэрбээр Норвегийн ханхүү Хааконтэй дотны найзууд. Өнгөрсөн өвөл л гэхэд Норвегийн Ханхүүгийн төрсөн өдөрт явж байгаагаа өөрийн твиттер хуудсаар зарлаж байв. Харин энэ зургийг Хааконы Аскер дахь харшид 2010 онд "Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн аян"-ы хурлаар дэлхийн залуу манлайлагчдын хамтаар авахуулжээ.

Тэрбээр
“Оюутан байхдаа долоо хоногийн гурван өдөр дискоддог байлаа. Дараа нь
хоёр болж цөөрөөд одоо бол сардаа хоёр удаа болчихоод байгаа” гэж оюутан
ахуй цагаа дурсжээ.

Улс төрд орсон нь. Өөрийг
нь улс төрд оруулсан хүнтэйгээ. Ч.Ганхуяг 2010 онд МАХН-д элссэн
тухайгаа “Хэн нэгнийг унах гэж байхад нь эсвэл унах гэж байгаа бизнесээ
аврах гэж би намд элсээгүй. Би 1997 оноос намтай ойр харилцаатай байсан.
Банкаа удирдахаа больсны дараа намд элссэн” гэж ярьж байв.

С.Батболдын
хүн. 2009 онд Ерөнхий сайд асан С.Батболдын эдийн засаг хөгжлийн
асуудлын зөвлөхөөр томилогдсон тэрбээр “Ерөнхий сайд асан С.Батболд,
миний хүндэлж явдаг ах” гэж ярих дуртай. “Намайг Ерөнхий сайд
С.Батболдын хүн л гэж овоглох байх. Тэгж хэлж болно” гэж ярилцлага өгч
байв. Тэрбээр С.Батболдын Засгийн газарт багтаж, Сангийн дэд
сайдаар ажиллаж байлаа.




Их сунгаа. МАН-ын бага хурлын гишүүн тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшив. Сонгуулийн
сурталчилгаандаа тэрбээр маш энгийн арга хэрэглэж байлаа. Автобусанд
сууна, гудамжаар гүйнэ, энгийн хувцас өмсөнө. Тэрбээр автобусанд ороод
“Би энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардын намаас нэр дэвшиж байгаа Чулууны
Ганхуяг байна. Та бүхэн намайг дэмжээрэй” гэж хэлээд автобусаар хэсэг
явж байгаад буужээ. Гэтэл Ч.Ганхуягийг орж ирсэнээс нь хойш ажиглаж
суусан хоёр залуу хоорондоо “Энэ одоо талхны үнэ, тасалбарын үнэ хоёрыг
судлаж яваа юм байх даа” хэмээн ярьж байсан тухай нэгэн хэвлэл дээр
бичжээ. Гэсэн ч тэрбээр сонгуульд ялалт байгуулж чадаагүй юм.


Өвөөгийн байшин. Сонгуулийн сурталчилгааны үеэр тэрбээр өвөөгийнхөө амьдарч байсан байшинг эргэв.

Харин одоо тэрбээр улс төрөөс холдож, хөл бөмбөг, мотоцикль эргүүлж явна.


Эхнэр. Түүний эхнэрийг Уянга гэдэг. Тэд дөрвөн хүүтэй.

Хөвгүүдийн найрал дуу. Харин энд хөвгүүдтэйгээ.


Хасын хүлгүүд. Хасын хүлгүүд багын тоглогч. Гольф, аялал, хөлбөмбөг, мотоцикль, бенз гээд түүнд сонирхдог зүйл олон.

Бас нэг сонирхол. 2001 онд харсан, дурласан, авсан. Зээлээр... Түүний анхны Бенц.


Бас нэг хобби.

Худ ургууд.
Ч.Ганхуяг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай худ ургууд. Ч.Ганхуягийн дүү
Ч.Ганзориг, Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүн нар гэр бүл болсон тул намын
нөхөд нь тэднийг нэг хэсэг “худ ураг дэдүүд” гэж нэрлэдэг байв.


Дуулиан. Талхны
үнэ мэддэггүй гэж шүүмжлүүлдэг тэрбээр хамгийн сүүлд төрийн ордон руу
салаавч гаргаж дуулиан тариад байна. Засгийн газрын алдаатай бодлогоос
болж, Эдийн засаг хямарч, улс орны нөхцөл байдал хүндэрсэн гэж үзэж буй
тэрбээр хэсэг нөхдийн хамтаар ингэж дэггүйтсэнийхээ төлөө цагдаад
дуудагдсан гэдэг.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (17)