“Төв Азийн хялганат хээрийн хэв шинжийг бүрэн хангасан, тал хээрийн жинхэнэ экосистем Дорнод Монголын алдарт Мэнэнгийн талд хадгалагдан үлдсэн юм. Цагтаа цагаан зээрийн нутаг гэж хэлүүлж явсан Мэнэнгийн талд өнөөдөр цухуйх ганц амьтан ч алга. Тус газар нутаг хар алтны арвин их нөөцөөсөө болж энд тэндгүй тонголзох төмөр “тогоруунд” эзлэгдэн, хөрс шороо нь хар тосны хаягдалд намаг мэт болж, түүхий нефть ачсан цистернтэй машинуудын дугуйнд аалзны тор мэт хэрэгдэж там болжээ. Дорнодын талыг ийн сүйтгэж буй Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Монгол Улсад газрын тос олборлодог хоёр компани байдгийн нэг нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани юм.
2. Хятадын “Соко интернэйшнл ЛЛС” компаниас лицензийг нь худалдан авч Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш арав орчим жил болж байна.
3. “Петрочайна Дачин Тамсаг”-ийн толгой компани болох CNPC нь БНХАУ-д тэргүүлдэг үндэсний хэмжээний газрын тосны корпораци аж.
4. Тус компани Монгол Улсад орж ирэх алхмаа тэртээ 1990-ээд оны дундуур тавьжээ. Тухайн үед АНУ-ын “СОКО Интернэшнл” ХХК-ийн Кеймэний аралд бүртгэлтэй “СОКО Тамсаг Монгол (XIX)” ХХК-ийн хувьцааг худалдаж авснаар Дорнод аймгийн нутаг, Тамсагийн орд газарт үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон байна.
5. Тус компани Монголд анх үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ Монголын Засгийн газартай “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г байгуулж байв. Цаашид бүтээгдэхүүн хуваах гэрээгээ үргэлжлүүлэн хийх төлөвлөөгтэй байгаагаа тэд одоо ч ярьсаар сууна.
6. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр бол 60:40-өөр тус компани болон Засгийн газар хувааж хүртдэг аж. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах нь амин чухал байсан үед хийсэн гэрээ учраас нөгөө талдаа хэтэрхий ашигтай болсон хэрэг. Харин одоо бол харилцан ашигтай байх нь гол бодлого учраас гэрээг дахин нягтлах шаардлагатай гэдгийг УИХ-ын зарим гишүүд үзэж байгаа юм.
7. Петро Чайна Дачин Тамсаг компани нь одоогийн байдлаар Мэнэнгийн тал болон Дорнодын байгаль орчинд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа нь шат шатны шүүхээр тогтоогдоод байгаа юм. Гэсэн ч тэд шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцэж, одоог хүртэл хохирлыг барагдуулахгүй хэмээн том дуугарч сууна.
8. 1.3 тэрбумын хохирол гэдэг нь зөвхөн зам салаалсан, зам сүйтгэсэн болон газрын тос олборлож байсан дөрөвхөн цооногт хохирол тооцсон үнэлгээ аж. Гэтэл “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь олон хүний эгдүүг хүргэж байна.
9. “Петрочайна дачин Тамсаг” ХХК Тамсагийн ордод өнөөдөр 400-500 цооногтой. Гэтэл зөвхөн нутгийн иргэд дөрөвт нь л гомдол гаргасан аж. Тэгэхээр үлдсэн 400 цооногт нөхөн төлбөр тооцуулах гомдол гаргавал асар их мөнгөн дүн гарах нь ойлгомжтой гэдгийг шүүхэд нэхэмжлэл гаргасан ТББ-ынхан болон нутгийн иргэд хэлж байсан юм.
10. УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн өвөл тус компанид ажиллахдаа “Зам барьж, байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулахгүй бол тээвэрлэлтийг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн юм. З.Энхболдоос өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий сайд асан С.Батболд нар ч мөн байгаль орчныг нөхөн сэргээх шаардлагыг тус компанид тавьж байв. Харамсалтай нь тус компани байгаль орчныг нөхөн сэргээх битгий хэл нэмж улам сүйтгэж байна.
11. Засгийн газартай гэрээ хийсэн гээд аймаг, орон нутгийн захиргаа, байгууллагуудын шаардлагыг үл тоодог энэ компани өдгөө нефть тээвэрлэх явцдаа 31 салаа замыг Мэнэнгийн талд үүсгэжээ.
12. Тус компани өнгөрсөн өвлийн байдлаар 521 цооног өрөмдсөнөөс 449 тос усны цооногийг ашиглалтад оруулж, өнгөрсөн онд л гэхэд 3.067 сая баррель буюу 410 тонн газрын тос олборлосон байна.
13. Хар зам тавиагүй, 31 салаа зам гаргаж Бичигтийн боомтоор өдөрт 80-100 машинаар нефть зөөж, газар нутгийг сүйтгэж байгаа атлаа бас дахин 650 км газар нэмж авна гэж ярьж байна.
14. Тус компани нь 2011 онд Бичигтийн боомт хүртэл тавина хэмээн үзэглэсэн замаа өнөөг хүртэл бариагүй байгаад нутгийнхан ихэд бухимдалтай байгаа юм.
15. “Петро Чайна Дачин Тамсаг”-т 300 гаруй монгол ажилчин ажилладаг. Монгол ажилчид цалингаа “нэмүүлнэ” гэж хэд хэдэн удаа жагсаж байв.
16. Монгол ажилчид 40 хоног ажиллаад, 20 хоног амардаг байна. Мөн хятад ажилчдаас маш их зөрүүтэй цалин авдаг бөгөөд ажиллах орчин нөхцөл нь хятадуудаас эрс муу гэнэ. Хамгийн сүүлийн ажил хаялтаар монгол ажилчид цалингаа 100 доллароор нэмэгдүүлжээ.
17. Компанийхан тостой холилдсон усаа ухсан нүхэнд хийдэг ч сайн саармагжуулдаггүй тухай орон нутгийн иргэд ярьж байна.
18. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтээ стандартын дагуу хийх, газрын тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах зориулалттай олборлолтын ил байгууламжийг 2011 онд багтаан барихыг Засгийн газар онцгой сануулж, энэ ажлын хэрэгжилтэд хяналт тавина гэж хэлсэн ч тус компани одоог хүртэл сануулгыг хүлээж аван ажлыг хийгээгүй байна.
19. 1.3 тэрбум төгрөгийг төлж барагдуулаагүй байхад нь тус компанид аймгийн цагдаагийн газраас дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал тус компани газрын тосны 19 дүгээр тал¬байд их хэмжээний тос¬той, бохирдсон шороо асгаснаас дээрх хэрэг үүсжээ.
20. Бид үйлдвэр барьчихъя гэж “давшлаад” байгаа үндэсний компаниудыг дэмжихгүй байгаагийн цаана дахиад л “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн эрх ашиг байна гэж зарим хүмүүс хэлж байна. Энэ нууцын ард хэн байгаад АТГ анхаардаг болов уу.
21. Матад сумын шатахуун түгээх станцаас 100 хүрэхгүй кмийн цаана 119.2 сая тоннын газрын тосны нөөц бий. Энэ нөөц нь дэлхийн 97 орноос 39-д жагсдаг байна. Тэр их нөөцөө монголчууд БНХАУ-д “бэлэглэчихсэн” учраас тэр нь наашаа биш цаашаа хил даван урссаар байгаа юм.
22. Тус компани 875.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулж, 12 тэрбум 871 сая ам.долларын ашиг олсон байна.
23. Ямартай ч тус компани өнгөрсөн хугацаанд олон зуун мянган баррель нефтийг Мэнэнгийн талаар зөөхдөө байгаль орчин эко системийг нь нөхөгдөж, сэргээгдэшгүйгээр бохирдуулж хордуулсан. Олон зуун өрөм зоож, хөрс шороог нь хар алтныхаа хаягдал шингэнд намаг шалбааг болтол нь бохирдуулсан атлаа өнөөдрийг хүртэл үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй юм.
24. Хамгийн сүүлийн мэдээгээр БОНХЯ-аас тус компанийг нөхөн сэргээлт муу хийсэн гэж үзээд шаардлага хүргүүлээд байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (8)