
1. АТГ нь 2007 оны нэгдүгээр сарын 11-нд байгуулагдсан. 2003 онд НҮБ-аас Авлигын эсрэг конвенцийг баталсан билээ.
2. Авлигын улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсч буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байгааг Авлигын эсрэг конвенцийн удиртгал хэсэгт хамгийн эхэнд дурдсан байдаг.
3. 1996 онд Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хууль, 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулсан.
4. 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр. Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөж эхлэв.
5. АТГ нь өдгөө урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэс, мөрдөн шалгах хэлтэс, тамгын хэлтэс гэх мэт 5 үндсэн хэлтэстэй үйл ажиллагаа явуулдаг.

7. Учир нь тус газрын хамгийн анхны дарга Б.Дангаасүрэн асар сэжигтэй байдлын дунд нас барж байсан. Тэрбээр Австралид Олон улсын хуралд очин учир битүүлгээр амиа алдаад олон жил болсон ч хэрэг илрээгүй өнөөг хүрч буй.

9. Гэвч Дээд шүүх хэргийг хянаж үзээд тэдэнд оноосон ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн тэнсэж, тус бүрийг жилийн хугацаагаар хянан харгалзахаар болсон.
10. Өдгөө тэдний тэнсэн харгалзах дууссан байгаа бөгөөд Ч. Сангарагчаагийн хувьд одоогоор гэртээ ачаа асраад өвөөгийн ажил хийгээд сууж байгаа талаараа хэлж байв.
11. Сонирхуулахад Ч.Сангарагчаа бол бүрэн эрхийг нь түтгэлзүүлээгүй байж байгаад шүүсэн анхны дарга юм.
12. Мөн Сангарагчаагаас хойш АТГ олон жил даргагүй явж, хэрэг шийдвэрлэлт нь ч олон нийтэд нээлттэй биш байлаа.


15. Саяхан АТГ-ын гүйцэтгэх албаны дарга солигдсон байгаа. Энэхүү албан тушаал тасгийн дарга байсан Ц.Нямдоржийг томилсон юм.Ц.Нямдорж нь тус газарт 2 жил гаруйн хугацаанд ажиллаж байгаа бөгөөд өмнө ТЕГ-т тагнуулчаар ажиллаж байсан туршлагатай.
16. АТГ-аас шалгаж байсан хамгийн дуулиантай хэргийг тоонд МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэг яахын аргагүй багтана.
17. Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилготой байгууллага.
18. Мэдээж хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага юм.
19. Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримталдаг.
20. АТГ-ынхан НҮБ-аас тунхагласан жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдөр тохиох Авлигын эсрэг олон улсын өдрийг ихэд ач холбогдол өгөн тэмдэглэдэг.
21. АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын олон арван хэргийг шалгаж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажил¬лаж байсан Г.Дэнзэнг дахин шалгах хүсэлтэй байгаагаа Прокурорт мэдүүлээд байна.

23. Түүнийг С.Ганчимэг гэгч эмэгтэйг хүчиндсэн хэмээн нэг хэсэгтээ л шуугиж байсан. Бүр шүүхээр хүртэл явж байгаад хэргийг хэрэгсэхгүй болгож байсан удаатай.
24. Эрх баригдчид АТГ-аас айдаг болсон төдийгүй сүүлийн үед ард түмэнд АТГ-ын талаар ам сайтай байгаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (14)