24tsag.mn facelook булангийн энэ удаагийн дугаарт Монголын нэгэн алдартай, үзэсгэлэнтэй, жүжигчин эмэгтэй хувийн, ховор, гэрэл зургуудаараа зочилж байна. Энэ бол Гавъяат жүжигчин Н.Батцэцэг юм. Одоогоор АНУ-ын Чикагод гэр бүлээрээ амьдарч, ажиллаж байгаа ч “Үгүйлэн санана” нэвтрүүлгээрээ үргэлж холбоотой байдаг тэрээр “Жинжиймаа”, “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг алдарт кинонуудаараа монголчуудын сэтгэлд хоногшсон. Ингээд Н.Батцэцэгийн амьдралыг гэрэл зургаар товч өгүүлэх боломжийг facelook танд олгож байна.

“Сүүний үнэр шингэсэн”-ээ дуулаарай: 1957 оны 5 дугаар сарын 10 нд Улаанбаатар хотноо Нацагдоржийн гэр бүлд төржээ. 2 ахтай нэг дүүтэй. Бага байхад нь аав нь цасан охины хувцас өмсгөн, үсийг нь сүлжихдээ “Сүүний үнэр шингэсэн”-ээ дуулаарай хэмээн өхөөрддөг байсан гэдэг. Мөн түүний “хуурай аав” гэгддэг Ц.Хасбаатар нь тайз, дэлгэцийн мастеруудын бүтээлээс уншиж өгдөг байлаа.
Ахын хамт.
“50 мянгатын чарта”: Н.Батцэцэгийн бага нас 50 мянгатад өнгөрсөн бөгөөд загвар зохион бүтээгч Н.Соёлмаатай нэг орцонд амьдарч, чарта, дээс тоглож өссөн. Мөн эдийн засагч Н.Дашзэвэг, жүжигчин Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар нартай нэг ангид байжээ.
“Пап”: Батцэцэг нийслэлийн 6 дугаар дунд сургуульд сурдаг байсан бөгөөд Орос хэлнийхээ хичээлд сайн байсан. Энэ нь “хуурай аав” Ц.Хасбаатар буюу “пап”-тай нь холбоотой. Жаахан байхад нь ээж, аав 2 нь салж, ээж нь “пап”-тай суусан байна. “Пап” нь “Тэнгэрлиг туульс”-ыг орчуулж байсан нэгэн. “Алтны дэргэдэх гууль шарлана гэж манай “пап” надад эрдэм, ном их зааж өгдөг байсан” гэж ярьж байсан удаатай.
“5 жилд 5 кинонд...”: Дунд сургуулиа төгсөөд 1974 онд МУИС-ын Орос хэлний орчуулагчийн ангид орж 1979 онд төгсчээ. 1 дүгээр курсд ороод 18-хан настай байхад нь Гавъяат жүжигчин Бадамгарав олж харан “Эх бүрдийн домог” хэмээх кинонд анх тоглуулснаар кино урлагт эргэлт, буцалтгүй орсон юм. Түүний дараа оюутан байх таван жилдээ таван кинонд дүрээ мөнхөлсөн билээ.
“Эрхүүгийн оюутан, эндхийн цэрэг”: 1976 онд 19 настай байхдаа “Суварган цэнхэр уулс” хэмээх алдарт кинондоо тогложээ. АЖ Г.Жигжидсүрэн гуайн найруулсан уг кинонд Ц.Төмөрбаатар, Н.Батцэцэг зэрэг алдартай жүжигчид тоглосон юм. “Эрхүүд оюутан байлаа, энд ирээд цэрэг боллоо...”
“Хайртай болжээ Сүрээн”: “Харах нүдэнд нэг л өөриймсөг, хайрлах тусам зүрхэнд хоногшиноо...хайртай болжээ чамдаа би...” энэ дууны үгийг сонсоод л өөрийн эрхгүй “Гэрлэж амжаагүй явна” киног бодно. 1981 онд “Гэрлэж амжаагүй явна” киноны Сүрэнгийн дүрийг чадварлаг бүтээжээ. Магадгүй түүний бүтээсэн хамгийн романтик дүр байж мэдэх юм.
“Югославын “од”-той” Монголын “од”: МУИС-ыг төгсөөд 1979 оноос “Монгол кино үйлдвэрт” дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэргэжлийн жүжигчин болсон билээ. Мэргэжлийн жүжигчний үнэмлэхээ авсан тэр жил тэр үеийн Югославын “од” Гойко Митчтэй хамт “Газарчин” хэмээх кинонд тоглосон юм. 1982 он, Гойко Митчийн хамт.
“Энэ зүрхний эзэн хэн бэ?”: 1986 он. Хөөрхөн, залуухан, хайр татам Н.Батцэцэг. Энэ үед Монгол-Зөвлөлтийн циркийн хамтын ажиллагааны 50 жилийн ойн хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллан 300 гаруй тоглолт хийж байсан. Энд тэнд тоглолтоор явж байхад нь нутгийн залуучууд ч хуйлирна шүү дээ. Эзнийг нь мэдэхгүй, аль нутгийн, хичнээн залуусын зүрхийг Улаанбаатарт авчирсан юм бүү мэд.
“Хатан”: 2000 онд “Хааны сүүлчийн хатан” кинонд АЖ Б.Дамчаагийн хамт тоглосон бөгөөд Гэнэнпил хатны дүрийг бүтээж байжээ. Энэ зурган дээр Н.Батцэцэгийн өмссөн хантааз бол Дондогдулам хатны сувдан хантааз юм. Мөн зөвхөн нэг дугуй хээг нь урлахад 500 ширхэг жижиг сувд орсон гэдэг.
“Алаг нүдэн...”: Түүний тоглосон хамгийн сэтгэл хөдөлгөм кино бол алдарт “Жинжиймаа”. Тухайн үед анх дэлгэцнээ гараад хүн бүхнийг уйлуулсан гэхэд хилсдэхгүй. “Ай хөөрхий Жинжиймаа алаг нүдэн Жинжиймаа...” хэмээх дууг нь дуучин Т.Ариунаа амилуулсан. Мөн эх, үрийн холбоо, энэрэл, ухаарлыг өгүүлсэн “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” хэмээх киногоороо ч хүн бүхний сэтгэлийн нандин утсыг хөндөж чадсан билээ. АЖ П.Цэрэндагвын хамт.
“Шагнал”: Хөдөлмөр, авъяас чадварыг нь үнэлэн түүнд 1996 онд СТА, 2000 онд “Алтан гадас” одон, түүний дараа Гавъяат жүжигчин цолыг хүртээв.
“...урлагийн хүний гар муухай болчихно”: Түүний аав Ц.Нацагдорж. 1930 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Коммунист намын дээд сургууль төгссөн ба Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрийн дарга, Архангай аймгийн цэцэрлэг хотын дарга, Увс аймгийн Сагил сумын нэгдлийн дарга зэрэг ажлыг хийж байжээ. Мөн спортод дуртай ч Н.Батцэцэгийг волейбол тоглох гэхэд нь “хэрэггүй, урлагийн хүний гар муухай болчихно” хэмээн, хүнд хүчир ажил ерөөсөө хийлгэдэггүй байсан гэдэг.
“Дарга ээж”: Түүний ээж Б.Цэрэнлхам. 1933 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг дүүргэсэн ба Улсын их дэлгүүрийн эвлэлийн байгууллагын дарга, конторын орлогч дарга зэрэг ажлуудыг хийдэг байжээ. Тэрээр өдий зэрэгтэй яваагаа ээжийнхээ л ач гэж боддог. Түүний үг “Хүний үр гэдэг чинь ээждээ загнуулж, хүд нь нулимстай байлаа ч ээжийгээ тэврээд үнсдэг шүү дээ”.
“Монголжин”: Нөхөр О.Машбат. Монголын алдартай, чадварлаг найруулагч О.Машбат нь Театр урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангийг төгсөөд Улсын циркэд уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар ажиллаж байгаад кино урлаг руу хөл тавьжээ. Тэрээр эхнэр Батцэцэгийн хамт "Монголжин" студийг байгуулсан бөгөөд одоогоор Н.Батцэцэгийн гол дүрийг нь бүтээсэн "Жинжиймаа", "Вансэмбэрүү", "Сийлэнбөөр", "Хэеэн хуар" гэх мэт есөн киног бүтээсэн юм. Одоо АНУ-ын Чикагод гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байгаа.
“Mashbat Brothers Film”: Н.Батцэцэг, О.Машбат нар ханилаад М.Бишрэл, М.Ивээл хэмээх 2 хүүтэй болсон. 2 хүү нь АНУ-д найруулагч мэргэжлээр сурч байгаа бөгөөд “Mashbat Brothers Film”-ыг байгуулан уран бүтээл хийж яваа хөдөлмөрч залуус юм.
“Андууд”: Түүний үг “Залуу нас минь задгай мөнгө шиг л урсаад явчихлаа. Хүүхэд ахуйдаа таньж, ухаарч ядаж байсан зүйлс өнөөдөр тайлагдаж, амьдрал бид хоёр аль хэдийнээ “андууд” болсон байна шүү дээ”.

Сэтгэгдэл (67)