Онгийн голын малчнаас “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн болсон Ц.Мөнхбаярын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Цэцэгээ овогтой Мөнхбаяр нь 1966 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт төрсөн. Тэрээр эхнэр, дөрвөн хүүхэдтэй.
2. Тэрээр агротехникч мэргэжилтэй. Сүүлд Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлч коллежийн сэтгүүл зүйн дээд курсийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
3. Байгаль орчны төлөөх түүний тэмцлийг ээж нь алтын уурхай бохирдуулсан Онги голын усыг ууснаас хордож нас барсан болон түүний хүү хордон өвчилж байсантай холбон тайлбарладаг.
4. Тэрбээр 1996-2003 оны хооронд Сайхан-Овоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан.
5. 2005 онд Архангай аймагт Мянганбаярын алтны уурхайд сургалт явуулах гэж яваад хамгаалагч нарт нь зодуулж байжээ.
6. Тэрээр анх Онги голыг хамгаалах хөдөлгөөн байгуулж голын ойр орчимд үйл ажиллагаа явуулж байсан 36 алтны уурхайн 35-ыг нь хаалгаж байсан түүхтэй.
7. Мөн тэрээр 2004 оноос Онги голын дагуу мод тарьж, 16-н га-д жимсний төгөл байгуулсан аж.
8. Уул уурхай эрхлэгчид түүний амь насанд олон удаа заналхийлж байсан ч тэрээр үйл ажиллагаагаа зогсоогүй гэдэг.
9. Тэрээр 2007 онд Дэлхийн байгаль хамгаалагчдын Goldman Environmental Prize хэмээх шагналыг 150 мянган долларын хамтаар хүртэж байсан. Мөн түүнийг National Geographic сэтгүүл 2007 оны ундны усыг хамгаалагч дэлхийн хүнээр шалгаруулж байжээ.
10. Тэрээр шагналын 150 мянган доллараараа нэг автомашин, нэг буу авч байсан гэдэг. Одоо ч тэрээр буу худалдан авсаар байдаг гэнэ.
11. 2010 оны есдүгээр сарын 2-нд тэрбээр “Гал үндэстэн” холбооны гишүүдтэйгээ хамтран Сэлэнгэ аймгийн Мандал сумын тавдугаар баг буюу Түнхэл тосгонд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан Центра Голд болон Хятад Монголын хамтарсан Пураам хэмээх 2 компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэрэг гарч байсан.
12. Онги гол хөдөлгөөнөөс тэмцлийн гараагаа эхэлсэн гэж ярьдаг Ц.Мөнхбаяр олон бүлгэм, хөдөлгөөн нэгдсэн “Гал үндэстэн” холбоо байгуулагдахад удирдах зөвлөлийн гишүүн болж байсан юм. Одоогоор тэр энэ холбоог тэргүүлж байгаа.
13. Тэрээр 2011 оны 6 дугаар сарын 3-нд Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа Төрийн ордон руу нум сумаар харваж байсан.
14. Тэрээр бөө шүтлэгтэй. Түүний бөөд үзүүлж буй бичлэг цахим хуудсуудаар тархсан байдаг.
15. Ашигт малтмалын хуулийн төсөл боловсруулж түүнийгээ 2008 онд Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүнээрээ дамжуулж УИХ-д өргөн барьж байсан.
16. Ц.Мөнхбаяр “Газар нутгийг яргалж байгаа хүмүүсийг тайван хараад сууж чадахгүй. Газар нутгийнхаа төлөө, эх орныхоо эд баялагийн төлөө амь насаа өгөхөд юу ч биш” гэдэг байна.
17. Тэрээр сумандаа анхны телевизийг байгуулж байсан бөгөөд Тамгын газрын шуурхай зөвлөлгөөнийг шууд нэвтрүүлдэг байжээ.
18. Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан.
19. Мөн тэрээр нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр иргэний дайн хийх талаар ярьж байсан нь олны дургүйцлийг хүргээд авчээ.
20. 2011 оны 04 сарын 19 ны өдөр Гал үндэстэн холбооны тэмцэл хурцдаж тэрээр холбооны гишүүдийн хамтаар 100 морьтон, 8 морин тэрэгтэйгээр Сүхбаатарын талбайд орж ирсэн юм. Тэд урт нэртэй хуулийн биелэлтийг муу байгааг үндэслэн УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж байжээ.
21. Сар шахам үргэлжилсэн энэ тэмцлээс ямар нэгэн хариу өгөөгүй учир тэд “Нутаг чөлөөлөх” нэртэй ажиллагааг 2011 оны 06 сарын 03-наас эхлүүлж Сэлэнгэ аймаг, Өвөрхангай аймагууд дахь 10 гаруй хууль бус уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоожээ. Нутаг чөлөөлөх ажиллагаа тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд баривчилагдснаар 20 хоногийн дараа өндөрлөсөн байна.
22. Тэрээр өчигдөр Гал үндэстэн холбооны гишүүдийн хамтаар урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж шаардлага хүргүүлэхээр Чингисийн талбайд цугларсан.
23. Гэсэнч тэд шаардлага хүргүүлэхээр төрийн ордон нэвтрэх үедээ галт зэвсэг, гранат зэргээр зэвсэглэсэн байсан бөгөөд төрийн тусгай хамгаалалтынхан тэднээс зэвсгийг нь хураан оролдох үед буун дуу гарч олныг цочроосон.
24. Буудсан Ц.Мөнхбаяр болон “Гал үндэстэн” холбооныхныг баривчилсан бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн 177, 91 гэсэн хоёр зүйл ангиар эрүү үүсгээд байгаа юм. Мөн тэднээс хоёр буу, есөн ширхэн гар аргаар хийсэн гранат, 36 ширхэг сум хурааж авчээ.
24tsag.mn

Сэтгэгдэл (53)