"Рио Тинто"-гийн тарьсан 24 балгийг сонирхуулж байна.
1. 1873 онд байгуулагдсан 140 жилийн түүхтэй “Рио Тинто” групп нь Монголд орж ирснээсээ хойш өөрсдийгөө туршлагатай сайн компани хэмээн сурталчилж байгаа. Гэсэн ч Рио Тинто нь хар данстай, бохир компани гэдэг нь дэлхийн бусад улсад ажилласан тэдний түүхээс илхэн харагддаг байна.
2. “Рио Тинто” 1989 онд Папуа Шинэ Гвинэй улсад 12000-15000 хүний амийг авч одсон иргэний дайныг өдөөгөөд тус улсаас гарч явж байжээ. Энэ үед "Рио Тинто”-г эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнөөс болж Засгийн газар иргэдийн хооронд мөргөлдөөн болж олон мянган хүн амиа алдсан байна. Харин Папуа-Шинэ Гвинейн хэсэг хуульч "Рио Тинто"-г тус улсын Засгийн газартай хамтран байгаль орчинд ноцтой хохирол учруулсан төдийгүй хүний эрхийг ноцтой зөрчин аймаглан устгах ажиллагаанд оролцсон гэж АНУ-ын шүүхэд гомдол гаргаад одоог хүртэл хэрэг нь шийдэгдээгүй явж байгаа юм.
3. Индонез улсын Баруун Папуа гэдэг газарт нутгийн иргэдийн шүтээн болсон Грасберг уулыг сүйтгэж байжээ. Иргэд байгалиа хамгаалж “Рио Тинто”-гийн эсрэг бослого гаргах үед цэргийн армийг нь өмнөөс нь босгож, мөргөлдөөн үүсгэж байсан байна. Учир нь “Рио Тинто” тус улсын цэргийн армийг санхүүжүүлдэг байжээ.
4. 1989 онд тус компани нь Намибия улсад хүний эрхийг зөрчиж хөдөлмөрчдийг арьс өнгөөр ялгаварлаж, эрс ялгаатай цалин хөлс олгож байжээ. Намибияад 276 хүнийг ажлаас нь халахад ажилчид нь эсэргүүцэж бослого гаргаж, улмаар хүн тус бүр 4317 ам.долларын нөхөн олговор шаардсан байна.
5. Харин тус компани Монгол Улсад 1700 хүнийг халаад нөхөн олговорын талаар зөрүүтэй мэдээлэл цацагдаад байхад яам, Үйлдвэрчний Эвлэл энэ асуудал руу орж хөдөлмөрчдийг хамгаалахгүй л сууж байгаа юм.
6. Мадагаскарт мөн адил нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, Засгийн газартай нь хуйвалдаж газрыг нь хямдхан авч байжээ. Тэнд хөдөлмөрчдийг ялгаварлаж цалин хөлс олгодог байжээ.
7. АНУ-ын Калифорния дахь “Рио Тинто”-ийн Боракс уурхайд ажилчид шудрага гэрээ, шудрага ажлын нөхцөл шаардсаных нь төлөө 570 ажилтнаа шууд халж байсан аж.
8. Индонезийн Келиан алтны уурхайг тус компани нь ажиллуулж байх явцдаа байгаль орчныг нь дээд зэргээр бохирдуулж, эсэргүүцсэн иргэдийг цэрэг цагдаагаар айлган сүрдүүлж байжээ.
9. АНУ-ын Кеннекот болон Фламбия уурхайд Рио Тинто нь нөхөн сэргээлт дутуу хийж байжээ. Ингэснийх нь төлөө тус улс байгаль орчныг хамгаалах ямар ч эрх зүйн шаардлага хангаагүй гэдэг асуудлаар тус компанийг шүүхэд өгсөн байгаа аж.
10. Борнио аралд газрыг нь Засгийн газрын хүчээр аваад иргэдийг ядууруулж байжээ.
11. Бразилд жирийн нэг иргэн уурхайн талбайд орж ирснийх нь төлөө буудаж байжээ. Энэ нь иргэдийг айлгах, уурхай руу гаа оруулж ирүүлэхгүй байх зорилготой байсан байна. Тухайн үед Австралийн хэвлэлүүд энэ талаар сурвалжлага хүртэл бэлдэн гаргаж байжээ.
12. Канадад ажилчдаа хордуулж байсан түүхтэй. Учир нь тус уурхайд ажиллаж байсан хөдөлмөрчид хэвийн хэмжээнээсээ 7 дахин хэтэрсэн хортой нөхцөлд ажиллаж байсан нь сүүлд нотлогдсон байна.
13. Дээрх хохирсон орны иргэд ярихдаа “ Рио Тинтогийн хэлээд буй тогтвортой, хариуцлагатай уул уурхай гэдэг чинь хоосон үг” гэж байгаа юм.
14. Өмнөговь аймгийг ч усгүй болгож байгаа хэмээн усны мэргэжилтнүүд ярьж эхлээд байна.
15. Мөн Оюутолгой "Рио Тинто" нь Монгол Улсын хуулийг үл хүндэлж, дагаж мөрдөхгүй, төрийн эрх бүхий байгууллагыг үл ойшоож, хүний эрхийг, хөдөлмөрлөх эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа нь олон жишээнээс харагдаж байгаа гэж хүмүүс ярьж байгаа юм. Энэ нь Хөдөлмөрийн яам тус компанид очин шалгалт хийх гэхэд шалгуулахгүй хэмээн үүднээсээ буцаасан ганц жишээнээс харагдана.
16. Одоо дэлхийн нөлөө бүхий улс орнууд Рио Тинтогийн эсрэг дуугараад эхэлсэн байна. Тухайлбал Австралийн Ерөнхий Сайд асан Боб Хаувкэ хэлэхдээ "Рио Тинто нь Үйлдвэрчний Эвлэлийг үйл ажиллагаанаасаа арчиж хаях гэсэн нийтлэг эрх ашгийг хохироосон заналхийлэл болоод байна" гэж хэлжээ.
17. 2008 онд Норвеги улс Засгийн газрын тэтгэвэрийн фондоосоо “Рио Тинто”-г хассан. Учир нь Индонез дахь Рио Тинтогийн уурхайд хүний эрхийг хэтэрхий зөрчиж, байгаль орчныг хордуулж улмаар Рио Тинто нь гэмт хэргийн шинжтэй зүйлүүдэд холбогдож байсан тул бохир компаниас татгалзсан хэрэг.
18. Рио Тинто компанийн эсрэг дэлхийн үйлдвэрчний эвлэл 1997 оноос хойш нэгдсэн хөдөлгөөн өрнүүлж байгаа аж.
19. АНУ-ын Аризона муж Рио Тинтог ажиллуулахгүй гэсэн хориг саад тавиад байгаа аж.
20. Аляскад хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа учир одоог хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байгаа аж.
21. 2010 онд гуравдугаар сард Колумын үндсэн хуулийн шүүх дээр Рио Тинтогийн түнш төслийг орон нутгийн иргэдтэй хангалттай зөвшилцөөгүй гэсэн нэрийдлээр үйл ажиллагааг нь зогсоосон.
22. АНУ-ын Кеннекот уурхайд хохирол учруулсан учраас тус компанид 20 сая долларын торгууль ноогдуулжээ.
23. Оюутолгойг удирдаж байгаа Рио Тинто компани нь Монгол Улсын төдийгүй олон улсын гэрээ конвенцийг зөрчиж байгаа гэж иргэн С.Гантуяа ярьж байгаа. Үүнд: Хөдөлмөрийн хууль, Яамны эрхзүйн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, НҮБ-ын Хүний Эрхийн Тунхаглал, Даян дэлхийн гэрээ, ОУХБ-ын 100 болон 111-р конвенц, Эдийн Засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн бодлогын заалт зэргийг бүдүүлгээр зөрчиж байгаа аж.
24. Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагууд зөрчлөө арилгахыг тус компаниас шаардаад ч бардаггүй ийм байдал үүсээд байна хэмээн иргэд эсэргүүцэн ярьж байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (11)