Ирэх намраас батлагдахаар яригдаж буй Архины хяналтын тухай хуулийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Энэ намар батлагдахаар сураг нь дуулдаж буй архины хяналтын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг санаачлан боловсруулж байгаа. Тэрээр өмнө нь тамхины хяналтын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан билээ. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг ч энэ хуульд идэвхи санаачилгатай оролцож байгаа юм.
2. Архины хяналтын тухай хуулийг тамхины хяналтын хуультай төстэй болох байх гэж Л.Эрдэнэчимэг гишүүн хэлж байгаа.
3. Архины хяналтын тухай хуулийн зорилго нь нийгмийг архины нөлөөллөөс багасгаж, архи худалдаалдаг цэгийг багасгах аж.
4. Тус хуулийг батлахаас хэд хэдэн удаа хэлэлцүүлэг явуулах аж. Одоо ч гэсэн тус хуулийн талаар иргэдийн саналыг авч байгаа юм. Тодруулбал архины тусгай зөвшөөрөл олгох эрхийг олон нийтэд өгөх гэнэ. Хорооны Иргэдийн нийтийн хурлаар маш олон асуудлыг шийдэх боломжтой болчихсон учраас иргэд хуралдаад гэрийнхээ ойр орчимд архины дэлгүүр байлгах үгүйгээ шийдэх юм байна.
5 Архийг зөвхөн тусгай дэлгүүрээр худалдаална. Гэхдээ тусгай дэлгүүр Монголд бараг байхгүй. Duty Free-г тооцохгүйгээр шүү дээ. Тэгэхээр тусгай дэлгүүрийн төлөө өрсөлдөх нь хүн бүрийн нэг сонирхол болж хувирна гэж хөндлөнгийн хүмүүс үзэж байгаа.
6 5000-10000 хүн тутамд нэг тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр байна. Яг ийм заалт тусгагдсан аж. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын хүн амыг нэг сая гэж үзвэл нийслэлийн хэмжээнд 100-200 тусгай дэлгүүр байна гэсэн үг. Одоо Улаанбаатарт 300 хүнд нэг найман нэрийн барааны дэлгүүр оногдож байгаа аж.
7. Хөдөө орон нутагт 5000 хүн амтай сум бол томдоо орно. Тэгэхээр зарим аймагт хоёр сумын дунд нэг тусгай дэлгүүр оногдох аж.
8. Тусгай дэлгүүрийн эрхийг олгохдоо оршин суугчдын саналыг авна. Хаана олон иргэн архины дэлгүүр нээхийг хүснэ тэнд тусгай зөвшөөрөл өгнө гэнэ.
9. Архины тусгай дэлгүүрүүд дотно, гаднаа бүрэн камертай байна. Хөдөөд ч адил.
10. Архины тусгай дэлгүүрүүд цагдаагийн газартай ойрхон байрлалтай байна. Эсвэл хамгийн ойрхон цагдаагийн газартай холбогдсон дохиололтой байх аж.
11. Зөвхөн насанд хүрсэн иргэнд согтууруулах ундаа худалдаална. Тиймээс согтууруулах ундаа авах иргэн заавал бичиг баримттай байх заалттай гэнэ. Бас л нэг жилд хэн хэдэн шил архи авч байгааг хянах систем юм.
12. 21 насанд хүрээгүй хүнд архи худалдаалахыг хориглоно. Хэрвээ худалдсан байх юм бол тус дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох аж.
13. Тусгай дэлгүүрийн нээх, хаах цагийг хуульд нарийвчлан заана. Одоогийн байдлаар бол өглөөний 11 цагаас оройн 18 цаг хүртэл гэж төсөлд тусгасан тухай яригдаж байна.
14. Машинд архи уухыг хориглоно.
15. Гудамжинд архи уухыг хориглоно.
16. Сургууль цэцэрлэгүүдийн ойролцоо архи уухыг хориглоно.
17. Цэнгээний газруудад хязгаарласан цагийн хүрээнд согтууруулах ундаа худалдаална.
18. Буудал, бар, ресторанд архи худалдаалах цагийг тогтооно.
19. Тус хууль нь бизнес эрхлэгчдэд том цохилт болох учраас тэдэнд архи зарахгүйгээр хэрхэн ашиг олох вэ гэдэг сонголтыг үлдээнэ гэж Л.Эрдэнэчимэг гишүүн хэлж байгаа юм.
20. Тус хуульд архины импортыг татварын аргаар үнийг нь тогтмол нэмэх аргаар тусгаж өгчээ.
21. Архийг дотор нь 38-аас дээш хатуулагтай буюу цагаан архи болон 38-аас доош хатуулагтай шар айраг, улаан дарс гэж ангилах аж.
22. Хууль батлагдсан эхний нэг жилдээ тусгай дэлгүүрээр зөвхөн өндөр хатуулагтай архи зарна. Хүнсний дэлгүүрүүдэд бол шар айраг, улаан дарсаа зарна. Энэ нь бизнесийн байгууллагад учрах гэнэтийн эрсдэл нь бага болж байгаа юм байна. Харин нэг жилийн дараагаас согтууруулах төрлийн бүх ундааг зөвхөн тусгай дэлгүүрт зардаг болох юм байна.
23. Архины үйлдвэрийг багасгах талаар тус хуульд тусгаагүй аж. Зөвхөн худалдан авалтыг багасгах нь энэ хуулийн зорилго. Нийлүүлэлт багасаад ирэхээр архи зарах нь автоматаар багасна гэж үзэж байгаа гэнэ.
24. Хуулийг дагаад рекламдаж сурталчилах нь ч гэсэн давхар хаагдах юм байна. Манай улсад оройн 22.00 цагаас хойш шар айраг сурталчилж болдог. Тэгвэл Архины тухай хуульд зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг гээд бүх асуудлыг хааж өгөх юм байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (37)