Монголчууд биднийг оюуны чадвар өндөртэй, бүтээлч сэтгэлгээтэй ард түмэн гэдэг. Үнэхээр сүүлийн хэдэн жилд салбар бүрт монголчууд дэлхийд оюуны цараагаараа гайхуулж байна. Хүн төрөлхтний чихийг сортойлгож, элэг нэгтнүүдээ баярлуулсан шилдэг 24 бүтээлийг хүргэе.
1. Лхамсүрэнгийн Баяржаргал хэмээх монгол эрдэмтнээр ахлуулсан Франкфуртын их сургуулийн эрдэмтэд шохойн чулуунаас алмаз гарган авснаар дэлхий дахинд 60 жилийн турш оролдоод чадаагүй зүйлийг хийж чадлаа. Л.Баяржаргал өдгөө 38 настай бөгөөд зургаан жилийн туршид энэ судалгаагаа хийсэн гэдэг. Түүнийг Нобелийн шагнал хүртэх нь тодорхой гэж Германы хэвлэл мэдээллээр шуугисаар байна.
2. Монгол эрдэмтэн Б.Баасансүрэн цаа буганы орооны нуугдмал булчирхайг судалж, түүнийгээ уламжлалт монгол, түвдийн анагаах ухаантай хослуулан үргүйдлийг эмчилж, эдүгээ дэлхийн 177 гэр бүлд үрийн заяа бэлэглэжээ. Түүний анагаах ухаанд оруулсан энэ их гавъяаг үнэлэн Австрийн алдарт Хофбургийн ордонд шагнал гардуулсан юм.
3. АНУ-ын Филадельфи мужид байрлах “Ametros solution” компанид ажилладаг Н.Дорждэрэм, Д.Тулгабаатар нарын монгол залуус дэлхийд анх удаа орон зайн цэнэглэгч бүтээжээ. Энэ бол таны гар утсыг ямар нэгэн хүлээн авагчгүйгээр цэнэглэж чадах хамгийн анхны уян хатан, зөөлөн, утасны гэр юм.
4. Япон улсын Токиогийн их сургуулийг эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр дүүргэсэн Д.Баяраа гэх залуу Монголын эмнэлэгүүдийн тоног төхөөрөмж дутагдалтай, өндөр үнээр гадаадаас худалдан авдаг, хүртээмж муу зэргийг судалж умайн хүзүүний дуран, ангиографикийн төхөөрөмж гэх мэт 21 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг зохион бүтээжээ. Үүнд судсан дотор мэс засал хийж, элэгний хавдар болон бусад төрлийн хавдрыг зогсоох олон төрлийн төхөөрөмж багтсан байна.
5. Монгол Улсын зөвлөх инженер, “Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайханы санаачилгаар монгол инженерүүд “Ж-800” маркийн 28 хүний суудалтай автобус бүтээсэн байна. "Цахилгаан тээвэр" компанийн монгол инженерүүд электробус, дуобус монбус зэрэг гурван тролейбусыг монголдоо амжилттай үйлвэрлэж байгаа билээ.
6. МУИС-ийн оюутан С.Бат-Очир хараагүй хүмүүст зориулж “Мэдрэгчтэй таяг” зохион бүтээжээ. “Мэдрэгчтэй таяг” нь батерейны таг, чичирхийлэгч, асаах товчлуур, хэт авиа болон ус мэдрэгч, чанга яригч зэрэг үйлдлийн системүүдтэй. Гаднын улс орнуудад мэдрэгчтэй таяг байдаг ч С.Бат-Очирын бүтээл өмнөх саадыг мэдрэх, автобусны хаалга олох, ус шалбааг туучихаас сэргийлдэг гэдгээрээ дэлхийд анхных нь гэнэ. Түүний энэ бүтээл “Залуу зохион бүтээгч” 2012 нэвтрүүлэгт тэргүүн байрын шагнал хүртсэн юм.
7. “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн энэ жилийн ялагчаар “Танан импэкс” компанийн өрмийн цахилгаанчин Б.Батзаяагийн хийсэн “Хог ачих автомашины тоноглол” бүтээл шалгарсан юм. Түүний бүтээл нь 250 кг жинтэй, гурван метр өндөр бөгөөд машины тэвшинд байрлах зориулалттай. Төхөөрөмжийн гар нь 50-80 см-ийн голчтой бүх зүйлийг хавчин хогны машинд ачих чадвартай гэнэ.
8. В.Дашням гэх залуу Монголдоо анх удаа суудлын автомашин бүтээсэн байна. Тэрээр, өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн бүтэн долоон сарын турш уйгагүй хөдөлмөрлөсний дүнд энэхүү төмөр хүлгээ бүтээжээ. Машины загварын хувьд Баруун Европт, Америкад 1920-1935 онд үйлдвэрлэсэн “ford-coupe”-ыг дууриалган хийсэн бөгөөд chaser-ын мотортой тул бензин зарцуулалтын хувьд ч адилхан гэнэ.
9. Монгол инженерүүдийн оюун ухаан, ур чадвараар бүтсэн 008, 009, 010 дугаартай "Хоёр загал" илчит тэргүүд энэ оны зургадугаар сард анхны аялалдаа гарсан юм. Илчит тэргүүдийг "Монгол модернизаци" төслийн хүрээнд 2005-2013 онд "Хоёр загал" серийн 7 зүтгүүр зохион бүтээж, төмөр замын зорчигч, ачаа, тээврийн ажилд ашиглаж байна. Түлшний банкны багтаамж 75 хувиар нэмэгдсэн, татах хүч нь сайжирсан, компьютер удирдлагын системтэй, камерын системээр тоноглогдсон, 1500 цаг найдвартай ажиллах LED гэрэлтүүлэгтэй зэрэг маш олон давуу талтай аж.
10. Герман улсын Мюнстэрийн их сургуулийн хүн молекул-вирус судлалын хүрээлэнд ажилладаг Д.Анхлан гэх монгол доктор томуугийн эсрэг шинэ вакцин гаргажээ. Энэхүү ажлыг Германы тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд цаашид судалгааны ажлыг эрчимжүүлэхээр болсон байна.
11. Японы алдарт Тоёото корпораци өнгөрсөн оны 12 дугаар сард “Crown Athlete” хэмээх Crown-ний шинэ загвараа танилцуулсан юм. Энэ автомашины загварыг О.Энхжин хэмээх залуу зохиожээ. Тэрээр Toyoto
Motor East Japan.Inc компанид гэрээт инженерээр ажилладаг бөгөөд түүний гаргасан загвар илүү тансаг, спортлог болсноороо онцгойрч байгаа гэнэ.
12. Өөрийн оюуны бүтээлүүдээрээ дэлхийд гайхагдсан нэгэн эрхмийг энд дурьдалгүй өнгөрч болохгүй нь. Тэр бол Оюун Ухааны Олон Улсын Музейг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавьят зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч Зандраагийн Түмэн-Өлзий юм. Тэрбээр 3000 шахам хувилбар оньсон бүтээл бүтээж, 5000 шахам хуудас тодорхойлолт, томъёолол, техникийн шугам зураг хийж, баталгаажуулж, зохиогчийн эрх патент аваад байна.
14. Монгол эрдэмтэд адууны яснаас нано кальци гарган авч түүгээрээ шүдний "оо" хийх технологи боловсруулаад байгаа аж. Малын гаралтай органик кальцийг тэр чигээр нь боловсруулж, нано хэмжээнд химийн боловсруулалт хийн цэврээр нь гаргах юм байна.
15. Судлаач эрдэмтэн З.Гэрэл өндөрлөгийн өвчнийг оношлох стандартыг боловсруулан, дэлхийн анагаах ухаанд “Хөх нуурын стандарт” хэмээх нэрээр батлуулжээ. Тэрээр өдгөө БНХАУ-ын Чингхай муж буюу бидний нэрлэж заншсанаар Хөх нуур мужийн Анагаах ухааны их сургуульд багшлан судалгааны ажлаа хийж байна. Өндөрлөгийн өвчин гэдэг нь өндөрлөг газар хүчилтөрөгч дутагдсанаас цусны даралт ихсэх, зүрхний ачаалал нэмэгдэж үйл ажиллагаанд нь өөрчлөлт орох гэх зэргээр илэрдэг үхэх ч аюултай өвчин аж.
16. Статистикийн бүх мэдээллийг цаг алдалгүйгээр IPad төхөөрөмжөөрөө дамжуулан хүлээж авах “EZ stat” программыг Энэтхэгт сургууль төгссөн Б.Эрдэм гэдэг залуу зохион бүтээсэн байна. Тэрээр IPad-ын Монголын анхны программыг бүтээсэн нь энэ юм. Уг программыг татсанаар санхүү, эдийн засгийн бүхий л мэдээллийг IPAD-аараа хүлээн авахаас гадна программыг "Apple store"-иос үнэгүй татаж авах боломжийг олгоод байна.
17. Apple” компаниас гаргасан хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утсанд зориулсан дохиоллын системийг Монгол улсын иргэн н.Батчулуун зохиожээ. Уг программ нь гэр машин зэрэг биет обьектод гадны халдлага өртөхөд гар утсанд дохиолол очихоос гадна тухайн хэрэглэгчийн байршлыг нь тодорхойлж чаддаг давуу талтай аж. Интернэтэд байршуулсан уг программыг хэрэглэгчид ихэд сонирхож байгаа төдийгүй “Apple”-ийн брэнд болно гэж үзэж байна.
18. ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал, академич Б.Чадраа тэргүүтэй Монгол физикчид алсын удирдлагатай гэр халаагч зохион бүтээжээ. Энэ халаагч гэрт хоёр кв цагийн хүчин чадалтай цахилгаан зарцуулах бөгөөд уг төхөөрөмжид тохируулга хийж эзгүй үедээ унтраачихаад, гэртээ ирэх дөхөөд ирэхээрээ асаачихаж болно. Энэ нь цахилгаанд маш хэмнэлттэй арга юм.
19. Дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн, академич Х.Намсрай тэргүүтэй эрдэмтэд эрин зууны гэхээр нээлт хийсэн нь дурын тооноос интеграл авах гайхамшигт томьёонуудыг олжээ. Физик, математикийн алинд нь ч хэрэглэгдэх эл нээлт нь дэлхийн шинжлэх ухаанд Гаусын, Эйлерийн, Нейманы интеграл гэдэг шиг Намсрайн интеграл хэмээн нэрлэгдэх ажээ.
20. Өнгөрсөн онд ШУТИС-ийн технологийн багш Э.Бат- Эрдэнэ хаягдал зүү, тариураас бензин гаргаж авах туршилтыг амжилттай хэрэгжүүлжээ. Тэрээр нийслэл хотын хэмжээнд өдөрт 2,4 тонн тариурын хаягдал гардаг бөгөөд энэ хаягдлаар 0,6 тн бензин үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоог гаргасан байна.
21. Англи, Япон, Тайван зэрэг улс оронд ажиллаж байгаад ирсэн Б.Алдар гэх монгол эрдэмтэн 2000 онд ДОХ-ын эсрэг бэлдмэл гарган авч түүнийгээ Тайландад туршжээ. Туршилтад хамрагдсан хориод хүн эдгэж энэ талаар дэлхий нийтэд хүргэхээр олон жил хөөцөлдсөн тоогоогүй байна. Мөн тээрээр элэгний гепатит В,С-гэмчлэх вакцин гарган, түүнийг нь дэлхийн олон орон хүлээн зөвшөөрүүлээд байгаа аж.
22. Монгол залуус “Nikel Gamba, DG57 хэмээх цахилгаанаар ажилладаг унадаг дугуй бүтээсэн байна. Уг дугуй нь шатахуун хэрэглэхгүй, зөвхөн цахилгаанаар ажиллах юм. Дугуйны рам, обуд, руль, хэгээс, булыг хөнгөн цагаанаар хийсэн бөгөөд рамыг матаж гагнуураар бэхэлсэн. 220 квт-д залгаж цэнэглээд 30 км зам туулах хүчин чадалтай эл дугуй цагт 40 км/цаг хурдалдаг аж.
23. "Оллоо” ХК-ний монгол инженерүүд,GPS /General positioning system/ зохион бүтээжээ. Энэхүү авсаархан хэрэгслийг машиндаа болон биедээ авч явж Монгол улсын аль нутаг дэвсгэрт газрын зураггүйгээр хэрэгтэй газраа хамгийн дөт, хамгийн оновчтой, замаар саадгүй хүрч очих, түүнчлэн Улаанбаатарын гудамж талбай гэр хорооллуудад төөрч будилахгүй явах нөхцөл бүрдэх гэнэ.
24. Хамгийн сүүлд бидний өвөг дээдсийн бүтээлч сэтгэлгээний илрэл болсон нэгэн бүтээлийг танилцуулж байна. Энэ бол монгол гэр. Гэр нь 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн хэв шинж олсон бөгөөд нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицдог. Хөнгөн, авсаархан, удаан эдэлгээтэй, архитектурын онцгой шийдэлтэй зэргээрээ гадныхны сонирхлыг ихэд татсаар ирсэн.

13. Монгол хүн анх удаа бодлоор удирддаг робот бүтээжээ. Энэ бүтээлийг анх жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг залуу багш, оюутнуудын "Эврика 2013" эрдэм шинжилгээний бага хурал дээр танилцуулсан юм.

24tsag.mn
Сэтгэгдэл (13)