Хүлцэл өчье! Дан муу муухай мэдээлэл хүргэх гэж байгаа даа. Улс орны нийгэм эдийн засгийн бараг бүх үзүүлэлт “багасав”, “буурав”, “дампуурав”, “зогсов”, “гацав”, “унав” гэсэн хэдэн үгээр илэрхийлэгдэж байна. Гэхдээ бас хэдэн зүйл “өсөв”, “нэмэгдэв” гэсэн үгээр илэрхийлэгдэнэ. Тэр нь “малын хорогдол нэмэгдэв”, “долларын ханш өсөв”, “цахилгааны үнийг нэмэв”, “барааны үнэ өсөв”, “гэмт хэрэг өсөв” гэж гол харуулсан мэдээллээр үргэлжилнэ. Ард түмнийг амарч байх хойгуур нийгэм, эдийн засагт юу болоод байгааг 24 баримтаар нуулгүй харуулья. Удахгүй чуулган хуралдаж, хүмүүс ажилдаа орж гэнэт л сэрсэн юм шиг “Улс орныг минь хэн ийм болгочихов оо” хэмээн завсаргүй улс төржих нөхцөл бүрдсэн байна.
1. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Монголын бүх ард түмний хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс-Тавантолгой” ХK дампуурсныг албан ёсоор зарлав.
2. Оюутолгойн хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалтыг Засгийн газартай ойлголцоогүйгээс болж зогсоож байгаагаа хөрөнгө оруулагчид Олон улсын хэмжээнд зарлав. Оюутолгой төсөлд ханган нийлүүлэгчээр ажиллаж байсан үндэсний аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоож, ажилчиддаа хугацаагүй амралт өгч эхлэв.
3. Гадны томоохон хөрөнгө оруулагчид Монголыг орхиж явах болов. Тэд манай улсын дотоод нөхцөл байдал, уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдыг эсэргүүцэгчид Засгийн газрын гол яамдыг удирдах болсноос болгоомжилж байгаагаа ил далдаар мэдээлээд гарцгаав. Дээр нь сөрөг хүчнийхээ эсрэг зохион байгуулалттай тэмцэж байгаа нь гадныханд бас таалагдсангүй. Учир нь дотооддоо ийм тэмцэл өрнүүлж байгаа улс гадныхныг яаж магадгүй гэсэн сигнал болов.
4. Монгол Улс гурван төсөвтэй болов. Сүүлийн жилүүдэд зөвхөн төсвийг УИХ-аар батлуулдаг байсан бол Шинэчлэлийн Засгийн газар гурван төсөвтэй болж санхүүгийн замбараагүй байдал үүсгэв.
5. Улаанбаатарын зарим хэсэгийг цахилгаанаар хангахаар болсон ТЭЦ-5-ын ажил бүрмөсөн зогсов.
6. Тавантолгой-Гашуун Сухайтын төмөр замын ажлыг хувийн хэвшлээс авч Засгийн газар барьж байгуулах гэсэн боловч үр дүнд хүрэлгүй гацаанд оров.
7. MCS, МАK зэрэг үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд уул уурхайн салбарт хэрэгжүүлэх гэж байсан төслүүдээ зогсоов.
8. Гадаадын хөрөнгө оруулалт 2012 оны түвшнээс 60-40 хувиар буурав.
9. Монгол Улсын нийт хөрөнгө оруулалт 2012 оны эхний улиралд 68 хувиар өсч байсан бол сонгуулийн дараа 2012 оны 4-р улиралд өсөлт 16.3 хувь болж буурсан нь судалгаагаар тогтоогдов.
10.Төсвийн орлого ихээхэн тасарч сүүлийн 13 жилийн түүхэнд байгаагүй хэмжээнд хүрэв. 2013 онд олон улсын байгууллагын дүгнэлтээс үзэхэд, “Улсын нэгдсэн төсвийн нийт алдагдал 2013 онд ДНБ-ий 13 орчим хувьд хүрэхээр байна”. Энэ нь 2012 оноос бараг хоёр дахин муудсан үзүүлэлт юм.
11. Үндэсний статистикийн мэдээнээс харахад, нүүрсний экспорт 2013 онд өмнөх үетэй харьцуулахад 50 хувиар унав.
12. Монгол Улсын экспорт сүүлийн жилүүдэд байгаагүй буюу 10 хувиар унасан байна.
13.Инфляци зөвхөн эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.8 хувьд хүрч, энэ оны зорилт болсон 8 хувиас он дуусаагүй байхад аль хэдийнээ хэтрээд талийж өгөв.
14. 2013 оны эхний 6 сард үнэт цаасны гүйлгээ 79.8 хувь, арилжигдсан үнэт цаасны тоо 79.7 хувиар буурлаа.
15. Чингис бонд буюу Монголын өрийн бичгийг дэлхийн зах зээлд анхны үнийн 93 хувьд хүртэл хямдруулан арилжих болсон талаар Ройтерс агентлаг мэдээлэв.
16. Улсын хэмжээнд том малын зүй бус хорогдол 2013 оны эхний хагас жилд 638.4 мян.толгойд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 дахин нэмэгдэв.
17. Бүх төрлийн тээврээр 2013 оны эхний хагас жилд тээсэн ачаа 1.4 сая тонн буюу 6.9 хувиар багасав.
18. Төгрөгийн ханш ноднингийн мөн үед 1319 төгрөг байсан бол одоо 1600 хүрч 2008 оны хямралаас хойш байгаагүй хэмжээнд хүрэв.
19. Монголын банкуудын сектор дэх гадаад валютын хадгаламж бараг 40 орчим хувиар буурлаа.
20. Монголбанк одоогийн байдлаар 3 триллион төгрөг банкны сектороор дамжуулаад эдийн засагт нийлүүлэв. Нийт эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ 8 триллионд хүрсэнтэй харьцуулвал энэ нь асар их мөнгө юм. Ингэж 3 триллион төгрөг эдийн засагт нийлүүлсэн ч вальютыг хязгаарлаж чадсангүй.
21. Аялал жуулчлалын орлого, гадаадад ажиллаж буй Монголчуудын мөнгөн гуйвуулга эрс буурав.
22. Энэ оны эхний долоон сард 14816 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 15.6 хувиар өссөн гэсэн үг юм.
23. Ард түмний амралтын үеэр сөрөг хүчинтэй зөвшилцөлгүй, олон нийтээс асуулгүй Цахилгааны үнийг нэмэв.
24.Улс орны эдийн Засаг ингэж хүндэрсэн учир Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёрыг дуудаж ээлжит бус чуулганыг хуралдуулж болох талаар байр сууриа илэрхийлэв. Үүнтэй зэрэгцэн сөрөг хүчин болох МАН-аас хэвлэлийн хурал хийж улс орны нөхцөл байдлыг мэдээлж ээлжит бус чуулганыг хуралдан асуудлыг хэлэлцэхийг шаардав.

www.24tsag.mn
Сэтгэгдэл (3)