Ганц тодорхойлолт авах гэж хэдэн цаг оочерь дараалалд зогсон, хүнд сурталтай төрийн албан хаагчдад загнуулж үйлчилгээ авдаг байсан цаг саяхан. Иргэдийг ачааг хөнгөвчилж, их тус болж байгаа гэх ТҮЦ машины тухай 24 баримтыг хүргэж байна.
1. “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу ТҮЦ машиныг өнгөрсөн зургаадугаар сард засгийн газраас хэрэгжүүлэн ашиглалтад оруулсан.
2. ТҮЦ гэхээр автобусны зогсоол болон байшин барилгын булан бараадан байршсан мини дэлгүүр биш юм. Энэ бол “ТҮЦ” буюу Төрийн үйлчилгээний цахим машин гэсэн утгатай.
3. Тус машин нь төрийн бүхий л төрлийн үйлчилээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн зургаан төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын дөрвөн төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэж байгаа аж.
4. Бас өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч “ТҮЦ МАШИН”-аар дамжуулан төлөх боломжтой.
5. Өнөөдрийн байдлаар нийслэлд байгаа 17 ТҮЦ машинаар 10 мянга гаруй иргэд үйлчлүүлж, 12 мянга орчим үйлчилгээ авсан талаар авчээ.
6. Энэ машинаас олгогдох үйлчилгээ нь улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дууриалгаж, хуулбарлах боломжгүй аж.
7. Энэ ондоо 74 ширхэг “ТҮЦ МАШИН”-ыг хот, болон хөдөөд хуваан нэмж байршуулахаар ажиллаж байгаа гэж албаныхан хэлж байна.
8. Ирэх намар гэхэд 230 ширхэг ийм машиныг улс даяар байршуулна. Эхний ээлжинд хотын хүн амын суурьшлыг харгалзан 17 цэгт “ТҮЦ” машиныг суурилуулжээ.
9. Одоогоор төвийн зургаан дүүрэгт хүн, амаас шалтгаалан 1-4 ширхэг машиныг байршуулаад байна.
10. Тус машинаас санал хүсэлт, өргөдөл гомдол, төрсний лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа мөн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа авч болно.
11. Иргэд энэ машины талаар ам сайтай байгаа бөгөөд хэрэглэхэд ч хялбар гэдгийг хэлж байна.
12. “ТҮЦ” машины хэрэглээ энгийн. Иргэдэд ямар нэгэн чирэгдэл үзүүлэхгүйгүйгээр программыг нь монгол инженер, программистууд хийжээ.
13. Иргэд үйлчилгээгээ авах тулд монгол зааврын дагуу ашиглахад болно. Эхлээд цахим үнэмлэхээ зааврын дагуу машинд хийхэд дэлгэц дээр таны хүссэн мэдээлэл, лавлагааг авах цэс нээгдэнэ. Цэсийг дарснаар дэлгэц дээр таны хүссэн лавлагаа, мэдээлэл гарч ирэх болно.
14. Лавлагаагаа авахын тулд ураамж болох 500-1000 төгрөгийг машинд хийнэ.
15. Машины доод хэсгээс гарч ирэх тасалбарыг хадгалах хэрэгтэй юм. ТҮЦ машинаас авсан мэдээлэл тань тасалбарын хамт байснаар албан ёсны баримт болох аж.
16. Бэлэн мөнгөгүй байгаа тохиолдолд уг машинд банкны цахим картаа уншуулан тооцоогоо хийх боломжтой.
17. Одоогоор Баянзүрх дүүргийн Сандэй худалдааны төв, Офицеруудын ордон, Хужирбулан /Дэлгүүр, үйлчилгээний газар/ гэсэн газруудад байршиж байна.
18. Баянгол дүүрэг Төв вокзалд ТҮЦ машин байршиж байна.
19. Сонгинохайрхан дүүргийн Орбитын эцсийн дэлгүүрт, Хөтөлийн буудал, 32-ын буудлын Миний дэлгүүр болон 31-р хорооны байранд ТҮЦ тус тус байршиж байна.
20. Сүхбаатар дүүрэгт 32-ын тойрог, Номин худалдааны төв, мэдээлэл технологийн үндэсний парк, Монгол Шуудан ТӨХК-ийн байранд ТҮЦ машиныг байршуулжээ.
21. Хан-Уул дүүргийн үйлчилгээний төв, Чингис хаан ОУНО-ны буудал, Яармагийн дэнж үйлчилгээний төвд машиныг тус тус байршуулжээ.
22. Харин Чингэлтэй дүүрэгт 17-ын дэлгүүр, Тэнгис кино театр, долоон буудлын эцэс, худалдааны төвд байна.
23. Энэ намар бүх аймгийнТҮЦ машинтай болгоно гэж өчигдөр Ерөнхий сайд хэлсэн.
24. Иргэд төрийн үйлчилгээг чирэгдэл, хүнд сурталгүй, түргэн шуурхай авах боломж бүрдсэн ч ТҮЦ машины тоо бага байгаа нь иргэдэд хүрэх хүртээмж муутай байна гэж ярьж байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (7)