МАН-ын Бага хурал чимээгүйхэн болоод өнгөрлөө. Бүх асуудлаа Их хурлаараа шийдвэрлэхээр болов. Шинэчлэлийг Их хурлаас л хүлээхээс өөр гарц үлдсэнгүй. Харин МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн ялагдалдаа хийсэн дүгнэлт, улс төр, өрсөлдөгч хүчин, эрх баригчдын талаарх байр суурь анхаарал татаж байна. Сөрөг хүчний, ажлаа өгөх гэж буй удирдагчийн 24 дүгнэлтийг 24tsag.mn онцолж байна. Явах хүний үгийг сонс гэдэг биз дээ?
1. Энэ жилүүд МАН-ын хувьд хамгийн хүнд үе болж түүхэнд бичигдэх цаг ч ирж магадгүй.
2. АН өөрт олдсон давуу талыг ашиглан МАН руу бүх талаар довтлон улс төрийн хүчнийх нь хувьд түүхийн тавцангаас арчих үйл ажиллагаагаа шатлан өргөжүүлсээр ирлээ.
3. 1996 онд чадаагүйгээ заавал гүйцээнэ гэж шүд зуусан төрхтэй, илүү зохион байгуулалттай, цогц бодлого, үйл ажиллагаа болж хувирсан нь тодорхой харагдаж байна.
4. Ард түмнээс Ардын Намд өгсөн мандатыг булаан авах, намын нэрээр сонгогдсон УИХ-ын гишүүн, орон нутгийн Хурлын төлөөлөгчдийг урвуулан татах, хуулиар олгогдсон бүрэн эрхээ парламентад хэрэгжүүлэх боломж нөхцлийг хаах, “зөвхөн МАН-ынхан авлигачид” гэдэг кампанит ажлыг өрнүүлж баривчлах, хорихоор айлгах, Ардын Намыг дэмжигч бизнес эрхлэгчдийг хавчиж, биднийг санхүүгийн хувьд улам доройтуулах, мэдээллийн дарангуйллыг тогтоох зэрэг бүх чиглэлээр довтолсоор байна.
5. МАН-ын түүхийг бүдгэрүүлэн баллуурдах вандалист үйлдлүүд газар авч байна.
6. Найман оны намрын хүйтэн борооноор хаана буухаа мэдэхгүй нүүж, гунадаж явахад нь “монголын үрс ялгаа юу байхав” хэмээн урин залж гэрийнхээ талыг зайчлан өгч дөрөв шахам жил хамт аж төрсний хариу нь ингэж тусч байна.
7. Өөрийн нөхдөөсөө илүү өрсөлдөгчөө өөд нь татаж явсны үр дагавар, гашуун сургамжийг манай нам цааш цаашдаа мартаж үл болно.
8. Арми, хилийн цэргийн бие бүрэлдэхүүний саналыг авахдаа дээрээс өгсөн тушаал удирдамжийн дагуу дарга нарынх нь хатуу хяналтын дор зохион байгуулав.
9. Шүүх, прокурор, цагдаа, АТГ, Сонгуулийн ерөнхий болон салбар хороод, шударга өрсөлдөөнийг хангах байгууллага бүгд эрх баригчид, тэндээс нэр дэвшигчдийн төлөө дуулгавартай үйлчиллээ.
10. Ерөнхийлөгчийн сонгуулийн үед хууль илт зөрчиж байгаа талаар төв, орон нутагт 100 гаруй удаа хандахад огт авч хэлэлцэхгүй байсан бөгөөд харин ч гомдол, санал гаргахаа зогсоохыг сануулж, сүрдүүлж байлаа.
11. Эрх баригчид МАН-д хандив өгч болзошгүй хүмүүсийг хатуу хяналтад авч, араас нь тасралтгүй мөрдөн шиншилж, харин өөрсдөө эрх мэдлээ урвуулан ашиглаж санхүүгийн илт давуу байдлыг бүрдүүлж, мөнгөний хүчин зүйлийн ид шидийг үзүүлэв.
12. УИХ-ын сонгуулийн өмнө манай намын зарим дүн мэдээгээр гишүүдийн тоо 260000-д хүрлээ гэж байсан. Үгүй юмаа гэхэд хамгийн багаар бодоход, 230000 орчим байв. Гэтэл УИХ-ын сонгуульд МАН-ын төлөө өгсөн санал нь 353923. Энэ бол хангалтгүй үзүүлэлт.
13. МАХН-тай орон нутгийн сонгуульд нэг эвсэл болж оролцох, Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ хамтатгах талаар бидний, ялангуяа Намын даргын санаачилга, оролдлого хэрэгжээгүй ч бас огт үр дүнгүй гэж хэлэхгүй.
14. Саяын сонгуулийн эхэнд Улаанбаатар хотод байгаа Бага хурлын гишүүн 127 хүнийг цуглуулах гээд хэд хэдэн удаа зар тараахад нэг удаа хамгийн дээд тал нь 23 хүн ирж байх жишээтэй.
15. Ардчилал гэдгийг Ардчилсан нам л гэж ихэнх нь ойлгодог, тэгэж ойлгуулж чадсан бололтой.
16. Хэдийд НАМЗХ, НАМОХ монголын залуучуудын олонхийг дагуулж чадлаа гэдгийг сонсгож нотлон харуулж намынхаа магнайг тэнийлгэх вэ? Дээрх 2 байгууллага үндсэн энэ асуудал руугаа хүчээ нэгтгэн, ханцуй шамлан орохыг хүсч байна. Энэ талаар ойрын үед өөр өөрсдийн хурлаар нухацтай ярилцах байх гэж найдаж байна.
17. “МАН түүхийн тавцангаас арчигдлаа”, “энэ намыг татан буулгая”, “сэхэл авах нь өнгөрлөө”, “сэвсэн дээр нь хэдэн хүн чарлалдаж байна” гэхчлэн хонзогногсод, тэдний гар хөл бологсод амаа цангатлаа гуаглаж байна.
18. Мөхөөсэй тараасай гэж зарим хүн ханцуй дотроо залбирч байна.
19. Ялагдана гэдэг мөхнө, сүйрнэ гэсэн үг биш.
20. 2000 онд Ардчилсан нам парламентад ганцхан суудал аваад дарга даамлууд нь далайн чанадад арилаад өгөхөд зарим хүн “ардчилсан хүчин түүхийн тавцангаас үүрд арчигдлаа” гэж бас л бичиж байсан.
21. 2016, 2017 онд манай гудамжинд галын наадам болж л таарна.
22. Би өөрийн командгүй, сул дорой, үлбэгэр энэ тэрээгээрээ цоллуулж яваа хүн. Энэ бол яахав, бага хэрэг.
23. Намын даргаар сонгогдсоноос хойш зарим нөхөд надад хэсэг хүнийг, ялангуяа олигархиуд, авлигачдыг чавчаад өгөөч, ер нь туг тахих хэрэгтэй болсон, нийгэм хүсээд байна гэж зөвлөдөг юм. Би хариуд нь өнөөдөр бид бүгдээрээ буланд шахуулчихсан байж хэнээрээ туг тахих билээ дээ. Олигархи, авлигач гэдгийг би биш, шүүх тогтооно гэж хэлдэг байсан нь үнэн. Нөгөө хадмын сэтгэлийг бодсоор хөл хүндтэй болчихлоо гэдэг шиг эв нэгдлийг бодсоор ингэж хэлж байсан хэрэг.
24. Сөрөг хүчин болсон үеийн Намын дарга гэдэг бол, ялангуяа манай намын Дүрмээр хазъя гэхэд шүдгүй, мөргөе гэхэд эвэргүй, тийрье гэхэд туурайгүй юм байна шүү дээ гэж би нэгэн удаа нөхөддөө хэлж байсан

Сэтгэгдэл (22)