Энэ өдөрүүдэд Монголын хамгийн анх байгуулагдсан дөрвөн аймаг түүхт 90 жилээ тэмдэглэж байна. Тэдгээрийн тухай 24tsag.mn 24 баримтыг хүргэж байгаа. Энэ удаа Завхан аймгийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. XYI зууны сүүл XYII зууны эхэн үед эртний монголын зургаан түг түмний нэг Халх түмэн арван хоёр отогтой байв. Энэхүү отогуудын нэг Завхан Халхын гурван аймгийн нэг хэсэг болж байжээ. Халхын зүүн гарт Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан аймгийн гэх гурван том засаг захиргааны нэгж XYI зууны сүүл орчимд бүрэлдэн тогтжээ.
2. Энэ өдрүүдэд Завхан аймаг байгуулагдсаны 90, Улиастай хотын 280 жилийн ойн баяр тохиож байна.
3. Завхан аймаг нь Монгол Улсын баруун хэсэгт орших бөгөөд баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа ОХУ-ын Тува, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм.
4. Завхан аймаг нь засаг захиргааны 24 сум, 114 багтай. 69.7 мянган хүн амтай.
5. Улаанбаатар хотоос аймгийн төв Улиастай хот 1104 км зайтай оршдог.
6. МУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, анхны УИХ-ын дарга Н.Багабанди Завхан аймгийнх. Бас тав дахь Ерөнхий сайд С.Дамдинбазар энэ аймгийнх. Өөрөөр хэлбэл төрийн гурван өндөрлөгийн анхдагч байх түүх энэ аймагтай холбоотой.
7. Завхан бол Хутагт хувилгаадаарай алдартай. Монгол төрийн тамгатай 13 хутагтын 10 нь Завхан аймгийнх бөгөөд Отгонтэнгэр уулыг тойрч төрсөн сонин түүх байдаг. Завханчууд төрийн тамгатай эдгээр хутагтууддаа зориулан томоохон цогцолборыг аймгын төвдөө байгуулж, ном бүтээл олныг гаргажээ.
8. Монгол Улсыг НҮБ-д элсүүлэхэд Завхан аймгийн уугуул Дилов хутагт Б.Жамсранжав түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр нэгэн цагт Тайваны ерөнхийлөгч асан Чан Kайшигийн зөвлөхөөр ажиллаж, Далай лам, Ванчин Богд хоёртой шадарлаж явжээ. Хожим АНУ-д очиж тус улсын топ 10 их сургуулийн нэг болох Жон Хопкэнсийн их сургуульд багшилж байгаад насан хутгыг олжээ. Түүний байгуулсан сүм музей одоо АНУ-ын Нью- Жэрси мужид байдаг бөгөөд Монгол төрийн томчуудын сэмхэн очдог газрын нэг болсон юм.
9. Аварга зугтдаг Завхан. Үндэсний бөхийн аваргагүй аймгуудын нэг бол Завхан. Гэвч Завхан аймаг хамгийн олон аваргатай байхаар сонин баримт бий. Учир нь энэ аймгын олон бөх аварга цол авах болзолыг хангасан ч өгөлгүй өнгөрч байжээ. Тухайлбал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын арслан С.Шагж 1928, 1929 онуудад 9 даван үзүүрлэж, 1930 онд 10 даван түрүүлсэн ч аварга цолыг нь өгөлгүй хэлмэгдүүлжээ. Дараа нь Завхан аймгийн Идэр сумын харьяат урт гарт хэмээх Улсын арслан М.Лхагва 1931 онд 9 даван үзүүрлэж, 1933 онд 10 даван түрүүлж, 1939 онд дахин түрүүлэхэд нь хүчээр буулгаж дайны жил лам бөх түрүүлж болохгүй хэмээн үзүүрлэсэнд тооцон аварга цолыг өгөөгүй аж. Улмаар М.Лхагва арсланг лам хэмээн хэлмэгдүүлэн 10 жил чанга дэглэмтэй ангид ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. Тэрээр 7 жил чанга дэглэмтэй ангид хоригдож суллагдаад улсын наадамд нас ахисан хойноо таван жил дараалан тав давж байжээ. Мөн Завхан аймгийн Жавхлант сумын харьяат Ш.Батсуурь 1947, 1948 оны улсын наадамд түрүүлжээ. Гэвч тухайн үеийн засаг захиргааны хувиараар Завхан аймгийн Жавхлант сумыг татан буулгахад Дархан аварга Ш.Батсуурь төрсөн газраа даган Говь-Алтай аймгийн Жаргалант сумаар овголох болжээ. Өөр сонирхолтой баримт дурдахад Дархан аварга Х.Баянмөнхийн аав шударга хэмээх Довчин Завхан аймгийн Баянтэс сумын уугуул иргэн аж. Гэвч тэрээр төрж өссөн Увсын Хяргас сумаар овголжээ. Мөн Улсын аварга Г.Эрхэмбаярын аав ээж хоёул Завхан аймгийн уугуул хүмүүс. Харин Г.Эрхэмбаяр Сэлэнгэ аймгийн Мандал сумаар овголжээ. Ийнхүү Завханыг аварга зугтдаг нутаг гэж яригддаг нь ийм баримтуудтай холбоотой байна.
10. Завхан аймаг улсын цолтой бөхчүүдээрээ зургаад бичигддэг аж. Энэ аймгаас Улсын арслан 3, гарьд 3, заан 13, харцага 4, начин 30 төрж гарчээ. Завхан аймгийн өмнө Архангай, Булган, Төв, Өвөрхангай, Увс аймгууд эрэмблэгддэг.
11. Завхан аймгийн Их-Уул сум улсын цолтой бөхчүүдийнхээ тоогоор Монголдоо хоёрдугаарт бичигддэг байна. Энэ сумаас Улсын гарьд 1, заан 1, начин 9 төрж гарчээ. Харин улсын цолтой бөхчүүдийнхээ тоогоор нэгд бичигддэг Увс аймгийн Тэс сумаас Улсын заан 1, харцага 2, начин 9 төрж гарсан байна.
12. Завхан аймаг эрдэмтэдийнхээ тоогоор Монголдоо нэгд бичигддэг байна.
13. Завхан аймаг генералуудынхаа тоогоор Монголдоо тэргүүлнэ. Генералуудынх нь тоо хорь давж гарсан аж. Тиймээс Завханчууд аймгийнхаа төвд генералуудаа зориулсан цогцолбор байгуулжээ. Харин Завханы дараа генералуудынхаа тоогоор Архангай бичигддэг гэнэ.
14. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Энэ аймгийн Тосонцэнгэл сумыг Монголын хамгийн хүйтэн цэг хэмээн тэмдэглэдэг. Өвөлдөө хасах 40 гарч хүйтэрдэг онцлогтой. Хамгийн хүйтэндээ хасах 53 хүрч хүйтэрч байжээ.
15. Завханчуудын оройн дээд шүтээн, нэрийн хуудас бол Отгонтэнгэр хайрхан юм. Энэ хайрханыг ертөнцийн уулын анхдагч хэмээн нэрлэдэг. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэн хэмээн үздэг. Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн үг ажээ.
16. Отгонтэнгэрийг эртнээс Монгол хүнийг даасан уул гэж шүтсээр иржээ. Бас төр тэргүүлж буй хүмүүс үе дамжин шүтсээр ирсэн юм. Отгонтэнгэр бол Бурханы нэртэй Монгол газрын цөөн хайрханы тэргүүн. Бурханы ойлголтоор Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэж ярьдаг аж. Тиймээс Завханчууд Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн сүсэлдэг байна.
17. Монголчууд Отгонтэнгэр уулыг эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8-р зуунд Түргүүд тахидаг байжээ. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911 онд Богд хаан жил бүр шашины ёсоор тахих шийдвэр гаргажээ. Дараа нь 1995 онд төрийн тахилгатай болгожээ.
18. Отгонтэнгэр уулын 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4031 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт Бадархундага гэдэг үзэсгэлэнт нууртай, 30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 5 зүйл загас, 6 зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамалтай.
19. Дорно дахины агуу их яруу найрагч Б.Явуухулан, алдарт дуучин П.Адарсүрэн, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Элдэв-Очир, Ш.Отгонбилэг, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Хаянхирваа Төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ц.Бавуудорж, гавьяат жүжигчин C.Батсүх, Б.Батзаяа, У.Далантай, Х.Үнэнхүү, Олимпийн хүрэл медальт Н.Баярсайхан, Эврэстийн оргилд гарсан анхны эмэгтэй Б.Гангаамаа гээд энэ нутаг алдартнууд олонтой.
20. УИХ-ын түүхэн дэхь цорын ганц малчин гишүүн Ц.Намхайнямбуу энэ аймгийнх. Тэрээр 30 насандаа Хөдөлмөрийн баатар болсон Монгол малчдын домог юм. Орос хэлийг хонины бэлчээрт сурснаараа гайхагдаж, “Баатарын таван хошуу хоттой хонин дунд минь байсан” хэмээх алдарт үгийг хэлжээ.
21. Тус аймагт байгалийн бүх бүс нутаг оршдог, 200-гаад түргэн урсгалт гол горхи, 100 шахам том, жижиг нууртай, Отгонтэнгэр, Улаанхаалга, Баянзүрх, Цэцүүх, Зарт, Хожуул, Улаан эрэг, Баян-сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөө дурсгалууд, 18 дугаар зууны үеийн цэргийн цайз, худалдаа, наймааны хот, хүрээ, хийд дуган сүмийн туурь, газар тариалангийн ул мөр бүхий 100 шахам түүх дурсгалын өв хамгаалалтад байна.
22. Завхан зүүн талдаа хангайн нурууны гол оргил Отгонтэнгэр /4031м/, түүний салбар Тарвагатай, /3227м/ Хуримт, Түдэвтэй, Гурван Халтар, Гялгар, Булнайн /2619м/ нуруу, хойд хилийн дагуу Тагнын нурууны салбар уулстай уулархаг нутагтай бөгөөд баруун хэсэг нь гүвээ толгод, гол хөндий зонхилсон хээр тал нутагтай.
23. Төмрийн хүдэр, цагаан тугалга, алт, зэс, алмаз, молебдений хүдэр, үнэт чулуу, хайлуур жонш, фосфорид, хүдэр, химийн болон барилгын түүхий эдийн баялагтай юм.
24. Завхан аймаг нь говь хангай хосолсон нутаг дэвсгэртэй. 189 гол горхи, 91 нуур, төрөл бүрийн халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай. Алдар гавьяатан төрөх эрчимлэг газар ихтэй хэмээн тэмдэглэгдсэн байна.

Сэтгэгдэл (22)