Монголчуудын “Далай их хаан” эзэн богд Чингис хаан мэндэлсэн нутаг Хэнтий аймгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Хан Хэнтий аймаг Монгол улсын ууган 4 аймгийн нэг юм.
2. Тус аймаг нь Монголын тулгуур төрийг мандуулж, Монголын их эзэнт их гvрнийг байгуулсан даян дэлхийд “Мянганы хvн”-ээр өргөмжлөгдсөн даяар монголчуудын “Далай их хаан” эзэн богд Чингис хаан мэндэлсэн нутаг юм.
3. Хамгийн сүүлийн судалгаагаар Чингис хааны төрсөн газар хэмээн “Монголын нууц товчоо”-нд бичсэн байдаг Дэлүүн болдогт Чингис хааны онгон хадгалагдаж байгаа гэж үзэж байна.
4. Улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн явцад Засаг Захиргааны шинэчлэлээр Хан Хэнтий уулын аймгаас 1930 онд Дорнод, 1942 онд Сvхбаатар аймгийг байгуулснаар Хэнтий аймаг нэртэй болж одоогийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтанд орсон байна.
5. Аймгийн төв нь Өндөрхаан хот. Хүн ам олонтой 3 суурин газрын нэг бол яахын аргагүй Өндөрхаан. Тухайлбал, Өндөрхаан хот 17164, Бор-Өндөр сум 8080, Батноров суманд харъяалагдах Бэрх тосгон 2413 хүн амтай.
6. Хэнтий аймаг Монгол орны дорно умар биед оршино. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Хойд талаараа Оросын Холбооны Улстай (Өвөр Байгалийн хязгаар) хил залгана.
7. Аймгийн баруун талаар Хэнтийн нурууны зүүн хошуу сунайна. Нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул байдаг.
8. Нурууны араас Онон гол, өврөөс аймгийн урд талаар хөндлөн урсдаг Хэрлэн гол эх авдаг.
9. Энэ нутагт архелогийн ач холбогдол бvхий 800 гаруй булш бунхан Ихэсийн хориг зэрэг тvvх соёлын дурсгалууд байдаг.
10. Тус аймгийн нутгийн зvvн хойд захын 4157 ам талбайг 2000 онд Онон- Балжийн байгалийн цогцолбор газар болгосон.
11. Монголын Дорнод тал vргэлжилсээр зvvн хойд хэсэгтээ уулт хээрт шилжих 4700 ам.дөр. талбай. Тус газрыг нутгийнхан Тосон Хултай гэмээн нэрлэдэг. 1998 оноос байгалийн нөөц газар болгосон.
12. Хар ямаат, Тvмэнцогт зэрэг 1350 м орчим өндөр уулсын орчны нутаг бага зэрэг ой модтой уулт хээрийн ландшафт, геологийн тогтоц чулуулгын хувьд сонирхолтой иж бvрдлийг vvсгэсэн уг нутгийг 1998 оноос байгалийн газар болгосон.
13. 247,5 мянган га тариалангийн талбайгаас жилд мянган тонн vр тариа хураан авдаг.
14. Хан Хэнтий уулын аймаг 1923 онд 25 хошуу, 2 шавь, 109 сум, 328 багтай Өндөрхаан хошууны Хэрлэн голын хөвөө Цагаан Эрэг гэдэг газар одоогийн Өндөрхаан хотод байгуулагджээ.
15. Одоо Хэнтий аймаг 18 сум, 4 тосгон, 88 багтай.
16. Тус аймаг ойт болон тал хээр хосолсон 80,3 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, нийт 21 мянга 800 өрх, 70200 хүн амтай, үүнээс 35000 нь эрэгтэй, Өндөрхаан хотод 19300 хүн ам оршин суудаг.
17. Хүн амын 87,3% нь халх, 8,3% нь буриад, гадаадын харъяат 244, хасаг 463, урианхай 779, дарьганга 281, баяд 117, дөрвөд 371, бусад ястан үндэстэн 500 гаруй хүн байна.
18. Халх, Буриад, Казак, урианхай зэрэг олон vндэстэн, ястнаас бvрэлдсэн тус аймгийн бvтээлч ард тvмний хөдөлмөрийн гарамгай амжилтыг Монгол улсын төр, Засаг өндрөөр vнэлж 1943 онд “Алтан гадас” одонгоор, сvvлийн жилvvдэд Засгийн газрын хvндэт жуух бичгээр хоёр удаа шагнагдсан билээ.
19. 90 жилийн ойн наадмын өмнөхөн Өндөрхаан хот, Хэрлэн сум бус Чингис хот, Өндөрхаан сум гэж нэрлэгдэхээр болсон.
20. Түүнчлэн нутгийн ард Чингис хааны алдар гавьяаг мөнхлөх ажлыг цаашид үргэлжлүүлж Чингис хааны цогцолбор байгуулахаар болж зураг төслийг нь Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд хүргүүлээд байгаа юм.
21. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1964 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. Тэрбээр улсад 12 удаа түрүүлэхдээ төрсөн нутаг Хэнтийхээ нэрийг гаргаж байсан билээ.
22. Хэнтий аймгаас төрсөн улс төрч , бизнесменүүд олон бий. Эдгээр хүмүүсийн түрүүнд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Д.Арвин, Б.Гарамгайбаатар нарыг нэрлэх нь зүйтэй байх.
23. Хэнтий аймгийн засаг даргаар Ж.Оюунбаатар ажиллаж байгаа.
24. Хэнтий аймгийн 90 жилийн ой өргөн дэлгэр сайхан болж өндөрлөсөн. Олон сайхан зүйл болсоны нэг Олимпийн аварга Н.Түвшинбаяр тус аймгийн бөхийн барилдаанд зодоглосон явдал байлаа. Гэвч тэрбээр тавын даваанд өвдөг шороодсон юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (13)