Ерэн жилийн ойн баяр нь тохиож буй Төв аймгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Төв аймаг нь 1921 оны ардын хувьсгалаас өмнө Түшээт хан аймагт багтаж байсан. 1923 оны 10 сараас Богдхан уулын аймаг, 1931 оноос Төв аймаг гэж нэрлэгдэх болжээ
2. Нийт 85,300 хүн амтай. Аймгийн төв нь Зуунмод хот.
3. 1931-1942 онд аймгийн захиргаа Улаанбаатарт хавсрагдаж байснаа 1942 оноос одоогийн Зуунмод хотод төвлөрсөн байна.
4. Аймгийн нутгийн ихэнх нутгийг далайн түвшнээс дээш 1200-1500 метр өргөгдсөн Хэнтийн нуруу (оргил нь Асралт хайрхан, 2800 м), Тосон заамар, Зоргол хайрхан зэрэг уулархаг гадаргуутай.
5. Нутаг дэвсгэрийнх нь 16,4 хувийг ой мод, 36,5 хувийг хээрийн бүс эзэлдэг.
6. Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай.
7. Төв аймагт буга согоо, хандгай, аргаль угалз, хойлог, хун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэм, тарвага, үнэг, хярс, гахай, баавгай, шилүүс зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатан, жигүүртэн бий.
8. Төв аймгаас Улсын баатар 2, Хөдөлмөрийн баатар 41, Төрийн шагналтан 13, Эрдэмтэн 81, Ардын цолтон 14, Гавъяат цолтон 23, Дэлхийн аварга 2, Yндэсний бөхийн 3 аварга, Манлай уяач 9, Алдарт уяач 27 төрөн гарчээ.
9. Энэ аймгаас олон алдартан төрсний нэг нь их зохиолч Д.Нацагдорж юм. Тиймээс аймгийн 90 жилийн ойг тохиолдуулан түүний бичсэн “Учиртай гурван толгой” дуурийг Дуурь бүжгийн эрдмийн театрынхан тоглосон юм.
10. Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Ардын жүжигчин А.Долгор, Гавъяат жүжигчин А.Бүтэд, Б.Цэцгээ, Г.Ганхуяг нар нь энэ аймгаас төрсөн урлагийн одод юм.
11. Мөн МУ-ын авараг Ж.Мөнхбат төрсөн аймгаараа бахархадаг бол түүний хүү Хакухо Даваажаргал энэ жил нутгийн наадмаа үзэж байна.
12. Тус аймагт Халх, Казах, Буриад, Дөрвөд, Баяд, Урианхай, Тува, Захчин, Өөлд ястан үндэстнүүд амьдардаг.
13. Төв аймгийн гайхамшгаар Манзушир хийдийн туурь, Хустайн байгалийн цогцолборт газар, Гүнжийн сүмийг нэрлэжээ.
14. 74,042.37 км квадрат газар нутагтай.
15. Алтанбулаг, Жаргалант, Мөнгөнморьт, Лүн, Цээл, Эрдэнэсант зэрэг 27 сумтай.
16. Олон жилийн өмнө 1000 лам амьдардаг байсан Манзуширын хийд одоо аялал, жуулчлалын төв болжээ. Энд Манзуширийн хийдийн түүхийг өгүүлсэн үзвэр болон амьтдын чихмэл бүхий музей бий.
17. 1797 онд Галдан Бошигт хаан Тэрэлжийн Зуун мод гэдэг газар /одоогийн Зуун мод сум/ Манжийн Энх-Амгалан хааны 200 орчим мянган цэргийн эсрэг 50 гаруй мянган цэрэгтэйгээ тулан тэмцсэн гэдэг. Энэ тулалдаанд хааны хатан Ану эр нөхрөө аврахын тулд Бошигтын малгай, хуяг дуулгыг өмсөн цэрэг командлан тулалдаж баатарлагаар амь насаа алджээ.
18. Тус аймгийн Засаг даргаар Ардчилсан намын гишүүн Доржийн Баярбат ажиллаж байна.
19. Төв аймгаас Монгол улсын Тод манлай уяач 7, Манлай уяач 18, алдарт уяач 30, аймгийн алдарт уяач 196 төрөн гарсны 4 нь 2012 онд болзол хангаж цол тэмдэгээ гардаж авсан.
20. Тэдний дунп Монгол улсын Тод манлай уяаач Д.Онон багтдаг.
21. Өчигдөр болсон аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн даншиг наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 430 гаруй хурдан буян тоосоо өргөхөд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Д.Одхүүгийн хээр түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа.
22. Мөн хязаалангийн уралдаанд Лүн сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хүрэн хязаалан түрүү магнайд давхисан бол Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Цэгмэдийн хул хязаалан удааллаа.
23. Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог цогцолборт ташуураа тулсан дүр бүхий 250 тонн ган төмөр суурьтай Чингис хааны хөшөө байдаг.
24. Сэргэлэн сумын нутагт баригдаж буй 54 метр Их Майдар бурхан болон 108 суваргыг 14-р Далай лам адисласан юм.

Сэтгэгдэл (27)