Өнөөдөр Архангай, Завхан, Хэнтий, Төв аймгийн 90 жилийн ойн баяр наадам
эхэлж байна. Их ой нь тохиож буй Архангай аймгийн
тухай 24 баримтыг хүргэе.
Өнөөдөр Архангай, Завхан, Хэнтий, Төв аймгийн 90 жилийн ойн баяр наадам эхэлж байна. Их ой нь тохиож буй Архангай аймгийн тухай 24 баримтыг хүргэе.
1. 1923 онд байгуулагдсан анхны таван аймгийн нэг бол Архангай юм. Тус аймаг нь анх Цэцэрлэг мандал уулын аймаг нэртэйгээр байгуулагдаж 1931 онд Архангай гэсэн нэртэй болжээ.
2. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 55.3 мянган км.кв, далайн түвшнээс дээш 2414 метрийн өндөрт байдаг.
3. МҮХАҮТ-ийн дэргэдэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх газраас аймгуудын гайхамшгийг нэрлэхэд Архангайг хамгийн их үзэх зүйлтэй, байгалийн үзэсгэлэнт газартай аймгуудын нэгээр нэрлэжээ.
4. Чулуутын гол, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Суварга хайрхан уул, Тамирын гол, Булган уул, Тайхар чулуу, Хар балгас, Билгэ хааны цогцолбор гэх есөн газрыг Архангай аймгийн гайхамшгаар нэрлэжээ. Гэвч тус аймагт Шар нохойн там, Цэнхэрийн халуун рашаан, 100 салаа мод, Суман гол гэх мэт байгалийн өвөрмөц тогтоцтой олон газар байдаг.
5. Дэлхийд зул өргөдөг хоёрхон уул байдгийн нэг нь Архангай аймагт байдаг. Тус уулын нэрийг “Булган уул” гэх бөгөөд нутгийн иргэд олон зуун жил тус уулаа хайрлан хамгаалж, шүтэж иржээ. Архангайчууд Цагаан сар, Шинийн 15 гэх мэт тэмдэглэлт өдөр Булган ууландаа зул өргөдөг. Зул өргөсөн үед тэнгэрийн одод газарт буусантай адил харагддаг гэж нутгийн иргэд ярьдаг.
6. Архангай аймаг нь 19 сумтай. Хамгийн ойр орших сумын төв нь цэцэрлэг хотоос 25 километрийн зайд орших Цэнхэр сум, хамгийн хол нь 256 км-ын зайд орших Цахир сум юм. Харин аймгийн төв нь Улаанбаатар хотоос 521 километрийн зайтай.
7. Архангай аймгаас хамгийн олон улсын цолтой бөх төржээ. Үүнд аварга 4, арслан 13, гарьд нэг, заан 30, харцага долоо, начин 59 гэсэн нийт 114 улсын цолтой бөх Архангай аймгаар овоглодог.
8. Мөн хамгийн олон аварга тус аймгаас төржээ. Г.Вандан, Буурь Жамъяан, Ц.Чимэд-Очир Г.Өсөхбаяр гэсэн дөрвөн аваргатай.
9. Тус аймаг нь 2.1 сая малтай, үхрийнхээ тоогоор улсад тэргүүн байр эзэлдэг. Нийт 428 мянган үхэртэй.
10. Сүү цагаан идээгээ хамгийн сайхан боловсруулдаг хүмүүсээр тус аймгийн Их тамир сумын бүсгүйчүүдийг нэрлэжээ. Алдарт “Сүүн цагаан хуруут” ааруулыг тус сумын бүсгүйчүүд санаачлан боловсруулж улсын брэнд бүтээгдэхүүн болгосон байна.
11. Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас Хүннү гүрний үеийн Буган чулуу хөшөө ихээр олддог. Мөн тухайн суманд Монголын эртний хаадын нэг болох Харуул хааны ордны туурь байдаг байна.
12. Хамгийн том голуудыг нь нэрлэвэл Тамир, Орхон, Чулуут, Суман, Хануй, Хүнүй юм. Мөн Хадат, Бор тал, Цагаан сүм, Мухар Хужирт, Бэлх, Цэнхэр зэрэг халуун хүйтэн рашаан олонтой.
13. Архангай аймгаас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, ЭМ-ийн сайд Н.Удвал, ЭМ-ийн сайд асан С.Ламбаа УИХ-ын гишүүн Фортуна Н.Батбаяр, Д.Ганхуяг, С.Дэмбэрэл, Ц.Цолмон, Т.Бадамжунай зэрэг олон улстөрч төржээ.
14. Төрийн шагналт АЖ, Ц.Гантөмөр, АЖ Д.Чимэд-Осор, МУГЖ Г.Равдан, дуучин СТА С.Баттулга, С.Бүтэд, удирдаач Ж.Бүрэнбэх гэх мэд урлагийн алдартнууд мөн лэнэ аймгаас төрсөн байна. Мөн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, олимпийн мөнгөн медальт боксчин П.Сэрдамба зэрэг тамирчид тус аймгийн уугуул хүмүүс.
15. Хамгийн олон УИХ-ын даргатай аймаг бол Архангай юм. Тухайлбал С.Төмөр-Очир, Р.Гончигдорж нар УИХ-ын даргаар ажиллаж байжээ.
16. Архангай нь баруунаасаа нар зөв тойруулбал, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагтай хил залгадаг.
17. Энэ нутаг нь аялал жуулчлалын чухал газар бөгөөд Өгий, Тэрхийн цагаан нуур болон Хорго, Тайхар чулууны галт уулын тогтоц нь олны анхаарыг үргэлж татдаг байна.
18. Архангай аймагт 2010 оны эцэст 91 мянган хүн амьдарч байжээ. Нийт хүн амын 34.4 хувийг 0-16 насны хүүхдүүд, 33.9 хувийг 16-35 насны залуучууд, 5.6 хувийг 60-аас дээш насны хүн ам эзэлдэг байна.
19. Аймгийн төв Цэцэрлэг хотод агаарын дундаж температур нь жилд 0.1 бөгөөд, өвөл нэгдүгээр сард -15.6 хэм хүйтэн, зун нь долдугаар сард 14.7 хэм дулаан байдаг.
20. Тамирын голд төмрийн хүдэр, Суман голын савд галт уулын чулуу, үнэт чулууны баялаг байдаг аж.
21. Тус аймгийн нутагт 1700-гаад зүйлийн ургамал ургадгаас алтан хундага, алтан гагнуур, вансэмбэрүү, бамбай, нохойн хошуу, царван, төллүүр, өргөст сарнай, таван салаа, ванжингарав, эрээгомбо, юмдүүжин, мягмансанжаа, хунчир, туйплан, шар, хөх дэгд, сөд өвс, говийн ганга, тарваган шийр, зүрхэн цэцэг, хурган чих, холтсон цэцэг, цагаан түрүү, чихэр өвс, хурган гоньд, эмийн багваахай, ягаан сэрдэг, цээнэ зэрэг эмчилгээний зориулалтаар ашиглагддаг ховор ургамлууд бий.
22. Тус аймаг нь ой мод ихтэй бөгөөд ууланд нь аргаль, янгир, шилүүс, буга, зэрлэг гахай зэрэг амьтан элбэг байдаг.
23. Монголын хамгийн өндөр даваануудын нэг “Цагаан даваа” тус аймагт байдаг. Дөрвөн уулын дунд төвхнөсөн архангайчуудын дийлэнхи нь гэр хороололд амьдардаг.
24. Жил бүр улсын төсвөөс хамгийн их мөнгийг тус аймагт төсөвлөдөг ч хөгжил тааруу гэж дүгнэгддэг. Гэхдээ Архангай аймгаас Улаанбаатар хүртэл засмал замтай.

24tsag.mn
Сэтгэгдэл (4)