“Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, Олон овоотын төслөө Г.Алтанд зарж, “Жаст
агро”-гоо татан буулгаж, “Хадгаламж” банкиа Төрийн банкинд нэгтгэж бизнесмэн байхаа больсон Ш.Батхүүгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Ш.Батхүү нь 1985 онд Санхүү эдийн засгийн техникум, 1990 онд ОХУ-ын Москва хотын Статистик-эдийн засгийн их сургуулийг төгссөн.
2. 1990-1992 онд Статистикийн төв газарт эдийн засагч, 1992-1994 онд УБ хотын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1994-1996 онд “MCS” ХХК-д дэд захирал, 1996-1999 онд “Жамп” ХХК-д дэд захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай.
3. 1999 оноос 2013 он хүртэл “Жаст групп” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд “Хадгаламж” банкны ТУЗ-н дарга, Хүний нөөц урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байгаад ийнхүү банкаа Төрийн банкинд нэгтгэжээ.
4. Хамгийн анх банкны бизнесийг сонирхож энэ зах зээлд орж байхдаа “Хадгаламж” банкнаас гадна “Монгол шуудан” банкийг авч байсан. Харин 2010 онд хоёр банкаа нэгтгэсэн.
5. Тэрбээр анх М-Си-Эс Группийн ерөнхий захирал Ж.Оджаргалтай хамт бизнес хийж эхэлсэн. Улмаар “Жаст” компанийг байгуулахаасаа өмнө зам замаа хөөсөн юм.
6. Манай бизнесийн ертөнцөд “Жаст” хэмээх нэр дуулдаад удаж байгаа. Шатахуун, уул уурхайн салбарт “нэртэй” энэ байгууллага ОХУ-аас тендергүйгээр, өрсөлдөгчгүйгээр шатахуун оруулж ирдэг байсан гэх яриа байдаг.
7. Тэгэхээр Ш.Батхүү нь Оросын холбооны улсын нөлөө бүхий хүмүүстэй дотно харилцаатай байсан байгаа юм.
8. "Жаст"-ын Г.Батхүү Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас авсан 180 тэрбум төгрөг болон Засгийн газрын бондын хөрөнгөөс зээлсэн мөнгөө Олон Овоотын алтны төсөлд хэрэглэсэн ч хоёр жилийн хугацаанд алт гарахгүйгээс болж төсөл нь бүтэлгүйтжээ.
9. Энэхүү орд нь анх Ц.Мянганбаярынх байсан. Ц.Мянганбаяр Ш.Батхүүтэй гэрээ хийхдээ Олон овоотын алтны ордыг 25 тонн алтны нөөцтэй гэж хэлж байжээ.
10. Харин алт гарч ирэхгүй байхаар нь тэрбээр Африкийн орноос эрдэс баялагийн нөөц тогтоодог байгууллагынханд хандаж Олон овоотын нөөцийг тогтоолгоход тус орд нь 25 тонн биш 4 тонн хүрэхгүй алтны нөөцтэй байв.
11. Одоо 4 тонн алтыг гаргахаар олборлолт хийвэл ашгаасаа илүү зарлага гарахаар байгаа учир “Жаст”-аа “Магнай трейд”-д заржээ.
12. Олон овоотын төсөл нь ингэж бүтэлгүйтнээс болж Ш.Батхүү “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, “Жаст агро”-гоо татан буулгаж, “Хадгаламж” банкиа Төрийн банкинд нэгтгэсэн юм.
13. Тэрбээр 2008 онд "Эрдэнэт үйлдвэр"-ээс барьцаа гаргуулан “Стандарт” банкнаас 20 сая долларын зээл авч байжээ. Энэ зээлээ хугацаанд нь нь зээлээ төлсөн гэдгээ мэдэгдсэн.
14. Сүүлд "Стандарт" банкнаас ахин 160 сая долларын зээл авсан бөгөөд энэ удаад "Эрдэнэт үйлдвэр"-ээс ямар нэгэн баталгаа гаргуулаагүй, зөвхөн өөрийн хөрөнгөө барьцаалсан гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.
15. Энэ зээл нь "Эрдэнэт үйлдвэр", “Жаст” хоёр хамтарч зэсийн баяжмалын наймаатай холбоотой учраас "Стандарт банк" зээлийн асуудлаар "Эрдэнэт үйлдвэр"-т албан бичиг ирүүлсэн юм байна.
16. Ш.Батхүү одоо ямар ч хувийн бизнесгүй.
17. Тэрбээр Ерөнхий сайд асан С.Баяртай дотно холбоотой нэгэн. Учир нь С.Баяр түүний байрны ах байсан. Улмаар ОХУ-д элчин сайдаар ажиллаж байхад нь УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир түүнийг танилцуулж өгч байжээ.
18. Ш.Батхүүгийн хувьд С.Баяр хүндэлж явдаг лидер ах нь. Харин УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир түүнд улс төр, намд орохгүй байхыг зөвлөсөн гэдэг.
19. Ш.Батхүүг "Стандарт" банкнаас зээл авахдаа хуурамч гарын үсэг ашигласан гэх мэдээлэл гарсан ч үүнийг тэрбээр эрс үгүйсгэсэн. Ш.Батхүүг хуулийнхан ямар нэгэн асуудлаар шалгаагүй бөгөөд харин хил давах эрхийг нь хасчээ.
20. Тэрбээр АН, МАН алиных нь ч гишүүн биш.
21. Гэхдээ тэрбээр АН-ын Ардчиллын ордон, МАН-ын Тусгаар тогтнолын ордонг барихад хоёуланд нь 10-20 сая төгрөгийн хандив өгч байжээ.
22. Тэрбээр "Хадгаламж банк дампуурсан юм байхгүй. Мөн миний зээлийг улсаас барагдуулах үндэслэлгүй учраас улсын мөнгөөр зээлээ төлүүлэх нь гэж байгаа хүмүүс тайван байж болно" гэв.
23. Хүмүүс энэ асуудлыг олон өнцгөөс ярьж байгаа ч “Олон овоот” төсөл амжилттай явагдсан бол өдийд ийм асуудал үүсэхгүй байсан гэх байр сууринаас хандах нь их байна.
24. Олон тэрбум төгрөгийн зээл авч хөрөнгө оруулсан Овоот толгойн ордын төсөл нь амжилтгүй болж, Ц.Мянганбаярт хууртсандаа харамсч байгаагаа тэрбээр хэлсэн юм. Улсын нөөцөөр батлагдсан орд нь асар бага нөөцтөй байж, Ц.Мянганбаярт хууртсан гэх тэрбээр энэ асуудлаар хуулийнханд хандах юм байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (22)