Дэлхийн хамгийн алдартай кофе "Starbucks" –ийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэе.
1. Өнгөрсөн жилийн 1.39 тэрбум ам.долларын цэвэр орлогоороо “Starbucks” кофены зах зээлд тэргүүлжээ.
2. Хамгийн амтат кофег үйлдвэрлэдэг тус компанийн 20891 салбар дэлгүүр дэлхийн 62 оронд үйл ажиллагаагаа явуулж байна.
3. Кофены мангас компанийг 1971 онд Зев Сиэгл, Жерри Балдвин, Жордон Боукер нар АНУ-д байгуулжээ.
4. "Starbucks" нэрийг нь хараагүй ч логогоороо танигддаг дэлхийд алдартай цөөхөн брэндүүдийн нэг юм байна.
5. Тус компани жилд 93 сая галлон сүү хэрэглэдэг. Энэ нь олимпийн наадмын усан санг 115 удаа дүүргэхтэй тэнцүү аж
6. Харин жилд 2.3 тэрбум цаасан аяга ашигладаг.
7. "Starbucks" 137 мянган ажилтайтай. Энэ нь Гриландын хүн амаас хоёр дахин их тоо юм.
8. Азид нээсэн хамгийн анхны салбар нь 1999 онд Бээжинд нээсэн дэлгүүр бөгөөд одоо Хятадад 360 салбар дэлгүүртэй аж. 2015 он гэхэд энэ тоо 1000 хүрнэ хэмээн тооцоолсон.
9. "Starbucks"-ийн дундаж хэрэглэгч түс дэлгүүрт сард зургаан удаа зочилдог байна. Харин дэлхийн Starbucks-т дурлагсдын 20 хувь нь сард 16 удаа энэ кофег уухаар ирдэг байна.
10. Та "Starbucks"-ийн бүх ундааг амталж үзсэн үү? 2008 онд ойгоороо гаргасан мэдээлэл ёсоор тус компанийн 87 мянган төрлийн ундааг уух боломжтой аж.
11. "Starbucks"-ийн хамгийн том ундаа бол Trenta кофе. Багтаамжаараа ч хүний ходоодноос том аж. Trenta 916 мл.л багтаамжтай бол хүний ходоод 900 мл.л-ийн багтаамжтай.
12. Мэргэжилтнүүд тус кофейн чанарыг шагшин магтдаг. Нэг аяга "Starbucks"-т 320 милиграм кофейн агуулагддаг нь алдарт “Red Bull”-ээс дөрөв дахин илүү хэмжээ юм.
13. Илчлэгийн хэмжээгээрээ нэг фунтэд 480 калори агуулдаг "МакДоналдс"-аас ч илүү аж.
14. Тус компани жил бүр 300 сая ам.долларыг ажилчдынхаа эрүүл мэндийн даатгалд зарцуулдаг.
15. "Starbucks"-ийн ажилтан бүр унших ёстой гарын авлага “The Green Apron” нэртэй. Тус номонд хамгийн ихээр анхааруулсан зүйл бол үйлчлүүлэгчдийг үргэлж инээдээр шагнаж байх. Магадгүй кофены амтнаас гадна энэ зарчим Starbucks-ийг дэлхийн хамгийн алдартай компаниудын нэг болгосон байж мэдэх юм.
16. Долоо хоногт дунджаар 40 сая хүн үйлчлүүдэг.
17. Дэлхий нийтийн "Starbucks"-ийн салбар бүр онгойно гэж бичсэн цагаасаа 10 минутын өмнө бэлэн байх үүрэгтэй.
24. "Starbucks" тун удахгүй монголд нээгдэх дэлхийн брэндүүдийн нэг юм.

18. "Starbucks"-ийн Дэлхийн хөгжлийн ерөнхийлөгч Артур Рубинфелдийн мэдээлснээр өдөр бүр 2-5 салбар нээгдэж байдаг аж.
19. Калифорнийн Santa Fe Springs хот хамгийн олон "Starbucks"-ийн дэлгүүртэй хот юм. 25 миль тутамд 560 Starbucks-ийн дэлгүүр байрладаг.
20. "Starbucks"-ийг хамгийн ихээр хэрэглэдэг орон нь АНУ, Канад, Япон, Их Британи, Хятад, Өмнөд Солонгос.
21. "Starbucks"-т “Mellow Yellow”, “Platinum Blonde”, “Ambition”, “Natural Blonde”, “Have More Fun” гэх мэт нэр өгөхөөр хэлэлцэж байжээ.
22. Эцэст нь “Moby-Dick” хэмээх алдарт зохиолын баатар болох "Starbucks"-ийн нэрийг хайрласан юм.
23. Тус компани 1971 онд байгуулагдсан хэдий ч 1980-аад оны сүүлчээс эхлэн дэлхийд танигдах брэнд болсон гэгддэг. Эл амжилтыг одоогийн СЕО Шульц Ховардын нөр их хөдөлмөргүйгээр төсөөлөхөд бэрх.
24. "Starbucks" тун удахгүй монголд нээгдэх дэлхийн брэндүүдийн нэг юм.
Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (13)