Сонгодог урлагийн тайзнаа эрхэмсэг орон зай эзлэн буй хатагтай Ө.Уянга хэдхэн хоногийн өмнө МУГЖ цолоор энгэрээ мялаалгасан. Шинэ гавьяатын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. 34 буюу харьцангүй залуу насандаа МУГЖ цолоор шагнуулсан Ө.Уянгыг төрийн өндөр шагнал авсанд хүмүүс нилээн ам сайтай байна.
2. Хөвсгөл аймгийн унаган охин Ө.Уянга зургаан настайдаа сургуульд орж байсан гэдэг. Тэрээр айлын ганц охин бөгөөд нэг өргөмөл дүүтэй.
3. 1995 онд Г.Хайдав гуай хаврын шалгалтаар Хөвсгөлд очиход Ө.Уянга шалгуулжээ. Гэхдээ түүнийг 16 настай гээд авсангүй.
4. Насанд хүрсэн Ө.Уянга СУИС-д ирэхэд түүнийг гавьяат жүжигчин Д.Банди агсан гардан авсан юм. Тэрээр СУИС-д шалгуулахдаа АЖ Долгор гуайн дууг дуулахад багш нар нь шууд л “Энэ бол дуурийн дуучин байна. Дуурийн ангид оруулъя” гэж хэлж байжээ.
5. Тэрээр “Гранд опера” тоглолтын билетийг 2009 онд 50 долларт хүргэж байв. Харин урилгаар дуулбал 1 сая төгрөг гэж дуугарч байлаа.
6. Зөвхөн тайзан дээр биш дэлгэцэнд хүчээ сорьсон бүтээл нь UBS телевизийн “Мамма миа” хөгжимт кинонд тоглосон явдал болсон билээ.
7. Үндэсний сэдэв рүү хийсэн шилжилт нь “Монгол” хэмээх цомогтой нь холбоотой байжээ. Тэрээр “Торго” салоны үнэнч хэрэглэгч.
8. “Классик жем” хамтлагаас урлагийн гараагаа эхлүүлж, олонд танигдаж байсан түүнийг цэвэр уран бүтээлээрээ хэний ч гар харахгүй амьдрах дайны нэр алдартай гэж хүмүүс ярьдаг. Тэрээр сонгодог урлагтаа үнэнч үлдэхийг хүссэн учраас “Классик жем”-ийг орхисон гэдгийг албан ёсоор хэлсэн билээ.
9. Италид хагас жил суралцаж ирээд тэр эрчимтэй ажиллаж эхэлсэн. Үр дүнд нь түүнийг маш хурдан таньж эхэлсэн юм.
10. Өмнө нь Орост мэргэжил дээшлүүлж хоёр жил суралцаж байв.
11. “Риголетто” дуурийн Жильда, “Увдист лимбэ” дуурийн Шөнийн хатан, “Норма”, “Аида” дуурийн аринуудыг дуулсан нь дуурь сонирхогчдод тун сайнаар үнэлэгдсэн билээ.
12. Түүний гэр бүлийн хүнийг хэн гэдгийг хэвлэлийнхэн нэг мөр тогтоож чадагүй л байна. Завханы УИХ-ын гишүүний туслахтай сууж байсан бөгөөд дараа нь улсын начин Ц.Содномдорж, “Диор”-ын гэх Дэлгэр гэсэн нэрс хөвөрч, эцэстээ “Улаанбаатар” чуулгын дуучин Б.Баатархүү дээр тогтож байсан ч хосууд хоёр тийш болцгоожээ.
13. Тэрээр анхны амьдралаасаа нэг хүүтэй. Хүү нь энэ жил ахлах сургуулийн тавдугаар ангид суралцана.
14. Тэрээр багадаа дуулахаасаа илүү бүжиглэдэг байжээ. Их солгой хоолойгоор ардын богино хэмжээний дуу дуунуудыг дуулдаг охин байсан гэж өөрөө хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
15. Тэрээр бусад дуучид шиг байнга гоо сайханд ордоггүй гэнэ. Ажил ихтэй ядарсаны дараа нүүрнийхээ өнгийг сэргэхгүй болсон үед л гоо сайханд ордог. Тэр бас гайхалтай үрэлгэн эмэгтэй гэж өөрийгөө тодорхойлдог.
16. Ө.Уянга одоо ч Toyota Велви машинаа унасаар.
17. Тэрээр Богема дуурийн Мимигийн дүрдээ их дуртай. Бас дэлхийн хэмжээнд дуурийн дуучдийн хоолойн цар хүрээг харуулдаг “Шөнийн хатан”-ы дүрийг бүтээж гаргасандаа их бахархаж өшөө сайн болгож дуулах юмсан гэж боддог гэнэ.
18. Арван жилдээ бол барагтай л охидуудтай нийлдэггүй, хөвгүүдтэй голдуу тоголдог охин байжээ. Тийм учраас банди нар ерөөсөө захиа өгч байгаагүй гэнэ. Нэг ёсондоо арван жилд хайрын захиа ганцыг ч аваагүй нэгэн аж.
19. Түүнд гуч хол гарсан гоёлын даашинз байдаг гэнэ.
20. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров түүнийг “Чадалтай хоолойтой, цаашид юм дуулгах хүүхэд” хэмээн үнэлсэн байдаг.
21. Хэлэх дуртай үг нь “Хэзээ ч шантарч болохгүй” “Эзэн хичээвэл заяа хичээнэ”.
22. Дуурийн дуучдаас Жавзанпагма гуайг хүндэлдэг бол роп попынхноос Б.Сарантуяаг хүндэлдэг. Тэрээр дуучин Б.Сарантуяаг “Агуу эмэгтэй. Гайхалтай чадалтай хоолойтой. Бүгдийг чанартай хийдэг хөдөлмөрч. Зан ааш нь ч дөлгөөхөн сайхан эмэгтэй” гэж тодорхойлжээ.
23. Анхны цалингаараа өөртөө зориулж гоёлын зүүлт авч байжээ. Ө.Уянга гоёл чимэглэлийн зүүлтээс гадна өөртөө хэрэгтэй бүгдийг цуглуулдаг байна.
24. Тэрээр тод өнгөөр зоригтой наадаж чаддаг бүсгүй. Түүнд энгийн хувцас зохидоггүй бөгөөд дэгжин, тод өнгөтэй хувцсаар үргэлж гоёдог.

Т.Энхэлээ 24tsag.mn
Сэтгэгдэл (12)