зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гишүүд дунд гэр бүлийн орлогоороо толгой цохидог Г.Батхүүгийн тухай 24 баримт

2013-7-19
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн Г.Батхүүг хүмүүс “АПУ”-ийн гэж цоллодог. Монголын бизнесийн акулууд дотроос ганзагын наймаанд хамгийн туйлбартай, нойр хоолоо хасан зүтгэсэн хүн бол “Шунхлай групп”-ыг үүсгэн байгуулагч Г.Батхүүг гэдэг. Ингээд түүний тухай 24 баримтыг хүргэж байна.

    баагийнУИХ-ын гишүүн Г.Батхүүг хүмүүс “АПУ”-ийн гэж цоллодог. Монголын бизнесийн акулууд дотроос ганзагын наймаанд хамгийн туйлбартай, нойр хоолоо хасан зүтгэсэн хүн бол “Шунхлай групп”-ыг үүсгэн байгуулагч Г.Батхүүг гэдэг. Ингээд түүний тухай 24 баримтыг хүргэж байна.

1.    ЗХУ-д инженер эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн Г.Батхүүг ганзагын наймаанд “уруу” татсан хүн бол дүү П.Батсайхан нь юм билээ. Өвөрхангай аймгийн Хужирт суманд төржээ.

2.    Өнгөрсөн хавар 53 нас хүрсэн тэрээр аав, ээжийгээ оюутан байхад мэндэлжээ. Тиймээс нэг сартайдаа өвөө эмээгийнхээ ирж үнээний сүүгээр хүн болсон гэдэг.  Г.Батхүү бүх ололт амжилтаа өвөөтэйгээ холбож үздэг. Ямартаа л тэр эцгээрээ бус өвөөгөөрөө овоглож явахав.

3.    Тэрээр хурдан моринд хорхойтой улс төрчдийн нэг. Гэхдээ түүнийг шинэ цагийн баячууд, албан тушаалтнууд шиг сохроор “уяач” болоогүй гэж хүмүүс ярьдаг. Тэрээр хар багаасаа л морь сонирхож, бизнесмэнүүднээс бараг л анх удаа Д.Даваахүү уяачтай түншлэн “гал” үүсгэж байсан аж.

4.  
 Өвөө нь түүнд ажил хөдөлмөр хийх, аж ахуйч ухааныг заагаад зогсолгүй хичээл номыг нь цаг алдалгүй хийлгэж, тэрүүхэндээ зэрэгцээд суралцаад байсан гэх. Иймээс Г.Батхүү Өвөрхангайн 10-н жилийн сургуулийг алтан медальтай төгсч Украины Харьков хотын Ин¬женер, эдийн засгийн дээд сургуульд орох хуваарь авчээ.

5.    Түүний нууц авъяас бол дууны шүлэг зохиох. Алдарт “Толин хул” дууны шүлгийг тэрээр өөрийн хурдан буян Хул азаргандаа зоруилж 14 жилийн өмнө бичжээ. Олны хүртээл болсноосоо хойш даруй 14 жил өнгөрсөн ч энэ дуу “хит” хэвээр. Үүнээс 10 гаруй дууны шүлгийг бичжээ.

баагийн6.     Тэрээр гадаадад сургуулиа төгсч ирээд Авто засварын заводод инженерээр бус засварчнаар ажлынхаа гарааг эхлэж байсан түүхтэй.

7.    Г.Батхүүгийн юунд дуртай, юунд дургүй нь олны өмнө ил байдаг. Наад зах нь тэрээр нохойны, машины, морины, зааны сувенирын цуглуулгатай гэдгийг хүмүүс мэднэ. Тэр дундаа өвөрхангайчуудын хувьд энэ сэдэв жинхэнэ нээлттэй зарлал аж.

8.    Тэрээр 1991-1992 оны үед дүү П.Батсайханыхаа хамт өмд гутал олноор Орос руу гаргаад зараад овоо ашиг олж байжээ. Түүнээсээ урамшин  наймаачин болохоор шийдсэн гэдэг.

9.    Түүнийг ганзагын наймаачид дотроо онгоц хөлслөн бараагаа зөөдөг “Их гарын наймаачин” байсан гэж хүмүүс ярьдаг. Сүүлдээ тэр ганзагын наймаа явцгүй болохыг ухаарч арай соёлтой, дөнгүүр юм оролдсон нь авто засварын газар байв.

10.     Тэрээр авто засварын газраа өөрийн төрсөн газрын шүтээн хайрханы нэрээр “Шунхлай” гэж нэрлэсэн аж. 

11. 
    Г.Батхүү арваад ажилчныхаа хамтаар өдөр, шөнөгүй завсарын газартаа ажилладаг байсан гэдэг. Ингэснээр орлого нь ч арвижиж  машины худалдаа эрхэлдэг болсон байна.

баагийн12.    1996 тэрээр Дэд бүтцийн хөгжлийн яаманд Зам тээврийн газрын даргын албанд шилж¬сэнээр компаниа дүү П.Батсайхандаа шилжүүлжээ. 

13.    Нэгэн үе төрийн өндөр албан тушаалд байсан Г.Батхүү засаг солигдсоноор 2002-2004 онуудад бизнес рүүгээ хэсэг орсон түүхтэй. “Шунхлай” АПУ-гийн багахан хэсгийг эзэмшдэг байсан учраас ТУЗ түүний чадвар, бас нэр нөлөөг нь ашиглахаар шийдсэн үү, ямартаа ч “АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж байжээ.

14.    Харин 2008 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулж, Өвөрхангайчуудыг төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж эхэлснээс хойш тэрээр бизнесээсээ хөндийрөөр байгаа гэнэ.

15.    1995 оноос хойш хурдан морь уяж, 1996 онд толин хул азарга нь Ардын хувьсгалын 75 жилийн ойн их баяр наадамд түрүүлэн торгон жолоо өргүүлсэнээс хойш Улсын баяр их наадам, даншиг, түүхт их ой, “Их хурд” наадмуудад Г.Батхүүгийн бий болгосон “Шунхлай” угшлын хурдан хүлгүүд нийтдээ 23 айраг, түрүү авчээ. 

16.    Монголд согтууруулах ундааг сурталчлахыг хориглосон үед тэрээр Өвөр Монголын “Одон” телевизээр рекламаа цацсан нь олны анхаарлыг ихэд татаж байсан юм.

17.     УИХ-ын гишүүдийн 2013 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгт тэрээр гэр бүлийн нийт орлогоороо бусдыгаа тэргүүлжээ. Түүний гэр бүлийн нийт орлого 101 855 786 000.

18.     Түүний эхнэр Т.Тунгалаг өдгөө “Шунхлай” группийг удирддаг. Тэрээр амьдралдаа цорын ганц удаа Төрийн ордонд орж үзсэн гэдэг. Харин ганц эмэгтэй дүү П.Батчимэг нь “АПУ” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.

баагийн19.    Г.Батхүү Т.Тунгалаг нар гурван хүүхэдтэй.

20.    Нэг хэсэг Сонгуулийн тухай хуулийн төсөлд архи, тамхины бизнес эрхэлж байгаа хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт яригдаж байх үед Г.Батхүү “Би бол “АПУ” компанийн хувьцаа эзэмшигч биш” гэж хариулж байсан билээ.

21.    Тэрээр наадмын өмнөхөн “Тод манлай” уяач цолоор энгэрээ мялаасан.

22.    Г.Батхүү “Тод манлай уяач” цолны мялаалгын наадмаа энэ сарын 21-нд буюу нөгөөдөр хийхээр болжээ. Уг наадмаар гурван насны морь уралдан, бөх барилдах юм байна. Мөн тус наадамд “Шунхлай” групп, “АПУ” компаний бөх, улсын харцага Т.Санчир барилдах аж.

23.
    Тэрээр 2012 оны сонгуульд ялалт байгуулан албан ёсоор УИХ-ын гишүүн болсныхоо дараа “Их Монгол” ресторанд баяраа тэмдэглэн, нижгэр хүлээн авалт зохион байгуулж байсан билээ. УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт гарсан маргаан, будлианаас болж бараг хагас жилийн дараа арай гэж нэг юм парламентын гишүүний бүрэн эрхтэй болж байсан нь тэр юм.

24.    
Тэрээр нийт дөрвөн ном бичиж хэвлүүлжээ.
24tsag.mn
image

УИХ-ын гишүүн Г.Батхүүг хүмүүс “АПУ”-ийн гэж цоллодог. Монголын бизнесийн акулууд дотроос ганзагын наймаанд хамгийн туйлбартай, нойр хоолоо хасан зүтгэсэн хүн бол “Шунхлай групп”-ыг үүсгэн байгуулагч Г.Батхүүг гэдэг. Ингээд түүний тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
"Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (202.55.183.178)
    Архийг хүмүүсийн ам руу нь хүчээр цутгаагүй л байх. Архи бол тааруулж бага тунгаар уудгыг монголчууд мэдэхгүйгээс болж өөрсдөө хохирчоод, архичид архинд орсон буруугаа энэ хүнд нилзайдаг нь хэтэрхий арчаагүй байна.
    2018 оны 12 сарын 31 | Хариулах
  • зочин (202.21.106.114)
    Толин хулын үг батхүүгийн бичсэн үг биш. Өөр хүн бичсэн. Тэр хүнд хэдэн шил архи өгсөн бол. Архи мөнгө 2 хүчтэй байна шүү. Мөнгийг нь авсан хүн ам нээх эрхгүй байгаа. Бас Жавхлангийн дуулдаг ( Дэнжээ дүүргээд дэрвэдэг эрээн майхан) гэдэг дууг Лүндэнжанцан бичсэн гэж худлаа. Сосорбарам гэдэг хүн бичсэн худлаа гэвэл Сосорбарам гэдэг хүнтэй уулзаад асуугаарай.
    2015 оны 02 сарын 21 | Хариулах
  • чука (103.10.22.50)
    ЭНЭ БАТХҮҮ АРХИАР БАЯЖСАН АДГИЙН ЛУЙВАРЧИН МӨН Ч ОЛОН ХҮН ҮХЭЛ ДАГУУЛСАН АМЬДРАЛААР АМЬДАРСАН ДАА,ЯМАР УЛС ХҮН АМАА ӨСГӨХ БОДЛОГО ЯВУУЛЖ БАЙХАД ЯМАР УЛС НЬ ЭНЭ УВАЙГҮЙ АРХИНЫ БӨГЛӨӨГ УЛС ТӨРД ТАХИНА ВЭ МИНИЙ МОНГОЛЫН ХУУЛЬ НЬ ЗӨӨЛӨН ГУУЛЬ НЬ ХАТУУ ЮМ ДАА ЯАЛТАЙ ВЭ НОЁНТОЙ ТЭРСВЭЛ ТОЛГОЙГҮЙ НОХОЙТОЙ ТЭРСВЭЛ ХОРМОЙГОО ЗУУДАГ НОХОЙ ШҮДЭЭ БАРНА ЗУСАРЧ ХҮН ЗУЛГАА БАРНА ГЭЖ ТӨРИЙНХӨН БАЯН ХҮНИЙГ ЗУСАРДСААР ӨДИЙ ХҮРЭЭ БИЗ ДЭЭ,БУСДААР ИЙМ ХҮН АРХИНЫ БИЗНЕС ЭРХЛЭЭД ТӨРД ШУРГАЛЖ БОЛНО УУ,НӨГӨӨ ОЛОН ОРВОЛ НЭРГҮЙ ОРОЙ ОРВОЛ ОРГҮЙ ГЭДЭГ ШИГ ЭНЭ БАС ГЭНЭТ БАЯЖИХ ГЭДСЭНД ХАЛТАЙ ГЭЭЧ БОЛОХ ВИЙ
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (85.218.60.11)
    bathuu metiin oligarhiydaas turiig tseberleegyu tsagt mongol min saihan hugjihgui ,harin ted l bayajina,bidnii nys nylims ,uhel ziblongoor tsadah boloogyu yu
    2014 оны 09 сарын 01 | Хариулах
  • Zichin (85.218.60.11)
    Hamgiin muu hun,ard tumnee arhiar ygjij uruu bayajij bgaa.Ard tumnii tuluu yu ch hiidegyu ,uruu l ih hyrald syygaad hurungu hogshil ni nemgdeed,gazar ni teleed bgaa hun,yasan baragddagyu shynal be?suuldee buur Hanuuliin shuuhiig buhleer ni hydaldaj absan,neg l udur hagarnaa hagarna,um hemjeestei shuuu
    2014 оны 09 сарын 01 | Хариулах
  • Fhkhfdyj (202.21.106.169)
    Archaagui shunaltai hunii nulimsaar gedsee tsatgasan novshnuud.
    2014 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (203.194.113.106)
    adgiin *****
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.193.9)
    ЖИНХЭНЭ ААВ НЬ ХАРХОРИНД БАЙДАГ БАТЧИМЭГИЙН ААВ НЬ БАС АРВАЙХЭЭРТ БИЙ БАТСАЙХАН БАТЭРДЭНЭ ХОЕРЫН ААВ НЬ ПYРЭВ ЮМ Ш ДЭЭ МАШИН ЗАСВАР БОЛ ХАЛХАВЧ БАЙСАН ЮМАА ЦААНАА БОЛ СПИРТ ОРУУЛЖ ИРДЭГ БАЙСАН
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • зочин (124.158.77.9)
    олон сайхан эрчүүдийг маань архинд оруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа, олон хүүхдийг өнчрүүлэхэд их үүрэг гүйцэтгэж яваа,олон сайхан гэр бүлийг салгахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа,цаашдаа ч гүйцэтгэсээр яваа онцгой нүгэлтэй хүн,бяслаг шиг,гахай шиг тарган
    2014 оны 06 сарын 27 | Хариулах
  • zochin (103.26.194.4)
    tursun symandaa daraa vedee dyrsagdaj neree gargax yuxan ch gesen xiichbel byun bolno doo
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • Zochin (103.26.194.19)
    Tur zasag arhi uildberledeg barilga bariuldag biznismehuuded l erh medliin olgoj tolgoig ni tushdeg bolj dee
    2014 оны 03 сарын 08 | Хариулах
  • Zzzz (103.26.194.9)
    Avilgach hund gar...
    2014 оны 03 сарын 08 | Хариулах
  • z (49.0.131.167)
    KHamgiin ikh ashig sonirkholiin zorchiltei etgeed.
    2014 оны 01 сарын 14 | Хариулах
  • Үнэн (87.170.49.187)
    Гол гол үнэнийг нь бичихгүй юмдаа. Аар саар наад захын юмсыг нь бичсэн байна. Мэдээж үнэнээ хэлэх амаргүй байгаалдаа.
    2013 оны 08 сарын 27 | Хариулах
  • ok (202.55.191.35)
    MONGOLIIG ARHIND JIVUULJ BGAA HUN DEE.
    2013 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (49.0.152.187)
    Эх орноо архинд живүүлж, ард түмнээ архичин болгосон, Өвөрхангайчуудыг 2 тал болгон талцуулсан , хэрэгждэггүй гялгар уутны хууль ганцийг батлуулсан ийм л гайхалтай хүн дээ
    2013 оны 07 сарын 21 | Хариулах
  • zochin (85.218.60.11)
    ene turd orognoson,turiig sandailsan hamgiin tom luibarchin,elebgdorj ene luibarchingyydaa mandyylaad bai,,,mandyylaad bai
    2013 оны 07 сарын 21 | Хариулах
    • Элбэгдорж яаж ч чадахгүй АПУ-гийн хувьцаа эзэмшдэг хүн юм чинь. Тийм учраас архины тухай хууль гаргахад хойш нь татаат байгаа байхгүй юу
      2013 оны 07 сарын 21
  • Gar (203.194.115.238)
    Bathuu uhvel taarna ene ehees torohdoo bayn bsan umuu elbegee ene hohoriig yagaad shalgahgui bna otgonbayrtai holbogdood baisan tag bolchih umaa arhiaar ard tumnee alj bj bayjaad neg l odor gaitahviidee!!!
    2013 оны 07 сарын 20 | Хариулах
  • үро (122.201.18.13)
    Гэр бүлиин орлого нь өсөөд байдаг Улс гэриин орлого зогсоод байдаг Сонин юм шүү Архиаа гэж
    2013 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.11.195.138)
    Улсын заан н.Санчир гэдэг дээ. Сайн судлаад бичээрэй.
    2013 оны 07 сарын 19 | Хариулах
  • 4 nom (68.49.47.42)
    4 nom bichsen gene yunii tuhai be?
    2013 оны 07 сарын 19 | Хариулах
  • zoozzoo (202.131.226.166)
    ene huniig amjilttai yavaag bugd medn.Harin yaj,xerxen xuuli zorchij iim ix xorongo bosgosnyg bichvel zugeerdee.daan ch hezee ch bichigdehgui ni saixan yum daa.
    2013 оны 07 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    11 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    20 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    28 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    31 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    32 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    34 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 55 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 17 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 22 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 6 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 53 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 3 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 27 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 31 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 39 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 44 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 47 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 13 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 0 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК