Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Хүрэлбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Баяраа, Бүгд Найрамдах Сингапур Улсад суурх Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Дэлгэрмаа, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Даваасамбуу нарыг томилуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Өмнө эдгээр сайдуудыг Засгийн газрын болон байнгын хороодын хуралданаар хэлэлцэн дэмжсэн юм. Харин Хойд Солонгос, Итали, Унгар улсуудад суух сайд нарын асуудлыг өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх байсан ч хойшлуулжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Итали Улсад Элчин сайдаар явах гэж байсан Т.Ганди гэнэт шийдвэрээсээ буцжээ. Түүний гэнэтийн энэ шийдвэрийг намынх нь нөхөд гайхаж байгаа гэнэ. Элчин сайд болох гэж зүтгэх, болилоо гэж хэлэх Т.Гандигийн хувьд тоглоом бололтой.