Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх гэсэн шийдэл олон хүний анхаарлыг татаж байна. Facebook хуудсанд Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх нь зөв буруу эсэх талаарх санал асуулга явуулж эхэллээ. Санал асуулгад оролцогчдын 99 хувь нь буруутгажээ. Харин Twitter-т олны танил хүмүүс байр сууриа илэрхийлж эхэллээ. Тиймээс 24tsag.mn “24 баримт” буландаа Монголын нөлөө бүхий эрхэмүүд Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх талаар ямар байр суурь илэрхийлснийг онцолж байна. Улс төрчид, урлаг соёлынхон, МАН, АН-ынхан аас гадна хараат бус байрь суурьтай хүмүүс, соён гэгээрүүлэгчид, сэтгүүлч тоймчдын 24 өөр байр суурийг хүргэе.
1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Тохиромжгүй үед гаргасан зориг учрах гайн тэн хагас гэдэг. Бодож эргэцүүлж шийдвэр гаргаж байцгаая. Иргэдийнхээ саналыг сонсьё.
2. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Сүхийн талбайн нэрийг өөрчлөх тухай хэлэлцэж буй НИТХ-ийг алтан ургийн хуралдай, төлөөлөгчдийг нь өрлөг жанжингууд гэж нэрлэцгээе. Эдийн засаг тааруу болж төлөв байдал муудах шинж гараад ирэх үед хүмүүсийн анхаарлыг өөр зүйл рүү хандуулах оролдлого хийж эхэлдэг.
3. УИХ-ын гишүүн М.Батчимэг: Нийслэлийнхээ зүрхэнд байгаа талбайн нэрийг өөрчлөх асуудлыг дарга нар хуралдаж биш, иргэдээрээ хэлэлцүүлж шийдвэл зөв шийдэл болно.
4. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Төрийн ордонг Чингэсийн ордон гэж нэрлэх хүсэл АН-д байгаа байх.
5. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат: Чингэсийн талбай гэж нэрлэе гэж олонх Монголчууд шийдсэн бол ярих зүйл алга. Харин би түүнд их эргэлзэж байна. Түүхэн нэр ямар ч байсан түүнийг хэдхэн хүн өөрчлөх нь өөрөө ардчилсан зарчим биш. Ардчилсан бус зарчмаар хийдэг ардчилал гэж байдаггүй.
6. УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх: Ардчилсан намынхан ардуудаасаа саналыг нь асууж болсонгүй юу?
7. ШӨХТГ-ын дарга О.Магнай: Э.Бат-Үүл ахдаа баяр хүргэе! Зөвхөн хувьсгалч хүнээс гарах шийдвэрээр төв талбайнхаа нэрийг өөрчилжээ.
8. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар: Сүхбаатарын талбайг 1946 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор буюу Засгийн газрын шийдвэрээр нэрлэсэн тул НИТХ уг нэрийг өөрчлөх эрхгүй. Жишээ нь Жагсаал цуглаан хийх тухай хуульд “Сүхбаатарын талбай” гэх нэршлээр орсон. Тэгэхээр НИТХ хуулийг хүртэл дураараа өөрчилж байна гэсэн үг. Хэрэв алдаагаа засч, бидний тавьж буй шаардлагыг хүлээн авахгүй бол дараа дараагийн акци зохион байгуулах болно.
9. МАН-ын нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар: Аливаа нэрийг өөрчилж болно. Зөвхөн тэгэх зарчим нь олон түмний саналыг авдаг байхад тулгуурлах ёстой. Энэ бол энгийн ардчилсан зарчим шүү дээ.
10. МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар: Одоо байтлаа хууль зөрчиж, түүхэн талбайн нэрийг хүртэл олон түмэн амарч байгаа цагаар хэлэлцүүлэг хийлгүй, хуулиа барилгүй шийдэж байхшив.
11. АН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг: Хэрвээ шинэ талбай бариад Чингэс нэр өгөх бол шал дэмий юм татвар төлөгчдийн мөнгөөр барилаа гээд дайрч байгаа даа.
12. Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт: Шууд ардчилал иргэний оролцоо гэдэг чинь иргэдээсээ асуу л гэсэн үг. Нэрийг асуух л ёстой.
13. Нийтлэлч Б.Цэнддоо: Чингэс хаанд дургүй монгол хүн ийм олон байдаг гэж ер санасангүй.
14. Нийтлэлч Б.Болдсайхан: Төв талбайгаа: “Ариун голомт” гэж нэрлээд мөнх галтай тулга тулаасай, мөрөөдөл.
15. Тоймч Б.Ганчимэг: Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр өөр юуг шууд өөрчилж болох вэ? Нөгөө иргэдээс асуух шууд ардчилал энээ тэрээ яав аа?
16. Үндэсний шуудан сонины орлогч эрхлэгч Г.Отгонбаяр: Наадмаас ардын хувьсгал гэдгийг авна. Талбайн нэрийг өөрчилнө. Үүний оронд тоосго өрж, зам тавихсан. Зун, намрын улирал хязгаартай. Талбайн нэрийг сольж болно. Гэхдээ шууд ардчиллын зарчмаар.
17. Өдрийн сонины тоймч Д.Мөнгөндалай: Ардчилсан намынхан жаахан олж авсан нэр хүндээ Сүхбаатарын талбайтай хамт булшлах нь дээ.
18. Нийтлэлч Х.Бүрэнтогтох: Сүхбаатар бол Чингис хаанаас хойш Монголын тусгаар тогтнолын төлөө зэвсэг бариад боссон 28 настай ард түмний хүү. Уг нь Сүх жанжин мөхөж байсан үндэстнийг мөрөө харахтайгаа болоход их үүрэг гүйцэтгэсэн хүн.
19. Яруу найрагч Ү.Хүрэлбаатар: Чингисийн нэрийг нэг хэсэг хориглож үнэгүйдүүлсэн. Одоо бүх юмыг Чингис гэж нэрлэж бас үнэгүйдүүлж байна. Аль аль нь үгүйсгэлийн үгүйсгэл юм.
20. Эдийн засагч Н.Дашзэвэг: МАН 16 онд ялаад шийдвэрийг өөрчлөх л үлдлээ. Эсвэл тэмцэлд босох.
21. Их аварга Д.Дагвадорж: Зөв, зөв Чингэсийн их талбай!
22. Номин талс хамтлагийн дуучин А.Хаянхярваа: Байсныгаа бүү булшил. Шинэ бүтээн байгуулалт хий. Тэрийгээ Чингис гэнэ үү, Тэмүүжин гэнэ үү дураараа нэрийд.
23. Жүжигчин П.Эрдэнэзаан: Сүхбаатарын талбайд ямар ч нэр өгсөн Сүхбаатарын талбай л гэж хэлнэ дээ.
24. Сүхбаатар жанжны зээ охин Д.Сүхжаргалмаа: Энэ талбай дор хаяж гурван үеийн олон сайхан монголчуудын амь нас, амьдрал, хувь заяа, ажил үйлстэй холбоотой. Тэгэхээр энэ нэрийг солино гэдэг бол зөвхөн Сүхбаатар гэдэг хүнийг үгүйсгэж байгаа биш. Та нарын хайртай ээж аав, эмээ өвөө нарын амьдралыг үгүйсгэж байна. Түүхээрээ бахархаж болно, сургамж авч болно. Түүх бол ямагт амьд.

24tsag.mn
Сэтгэгдэл (54)