Монгол түмэн үүх түүхээрээ бахархаж, өв уламжлалаараа гайхуулан, эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд итгэл дүүрэн, өег тэнүүн сайхан наадлаа. Ингээд наадмын нээлтээс хаалт хүртэлх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. Монголын тулгар төрийн их ой дөрвөн хоёр таширлан тохиосон билээ. Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын нээлт болон хаалт өмнөх жилүүд шигээ сайхан болж өндөрлөсөн юм.
2. Наадмын нээлтэд 100 орчим хүүхэд уралдааны морьтойгоо гийнгоолон эхлүүлж, Төрийн соёрхолт Д.Сосорбарамын найруулгаар 999 залуу “Түмэн эх”-ийг дуулж, 999 бие биелээч бүжиглэж хурсан олноо баярлуулсан юм.
3. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй төр засгийн түшээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв асарт тухлан төр, түмэн баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
4. Уламжлал ёсоор төрийн өндөрлөгүүд маань нум сум харваж, шагай нясалж, бөх, морьдоо шимтэн үзсэн юм.
5. Наадмын нээлтэнд сонирхолтой зүйл олон байсан ч газрын зургийн өгүүлэмж хүмүүсийн анхаарлыг ихэд татсан юм.
6. Мөн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Толин хул” дуугаа морь унан дуулж түүний араас морьтон баатруудын циркийн үзүүлбэр үзүүлж байсан нь наадмын нээлтийн сонирхолтой болгосон билээ.
7. Улсын аварга нэг, улсын гарьд нэг, улсын заан нэг, улсын харцага гурав, улсын начин хоёр, төрсөн наадам болов.
8. Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба үзүүрлэснээр улсын гарьд цол хүртсэн билээ.
9. Наадмын барилдаанаас хүмүүсийн сонирхолыг татаж байсан нэг зүйл бол Г.Өсөхбаяр аварга, олимпийн хос медальт Н.Түвшинбаярт тахимаа өгсөн явдал байлаа. Харин олимпийн аварга маань улсын харцага цолтой болсон билээ.
10. Шагайн харваанд “Ажнай” клуб тэргүүлсэн юм. Энэ жилийн наадмын шагайн харваанд 42 багийн 360 гаруй харваач цэц мэргэнээ сорьсоноос Өмнөговь аймгийн “Ажнай” клубын Ц.Идэрмөнх ахлагчтай баг тэргүүлэн алтан медаль, өөрсдийн нэрийг босоо бичгээр мөнхөлсөн калиграф бүхий дурсгалын өргөмжлөлийн хамт гардан авсан билээ.
11. Энэ жилийн баяр наадмаар спортын мастер гурав, дэд мастер нэг, хошой мэргэн нэг, гоц мэргэн цолтой нэг хүн шинээр төрөв.
12. Сурын эрэгтэйчүүдийн шигшээ найман харваач цэц мэргэнээ сорьсноос Л.Отгонбаяр 40 сум тавьж 35 оносноор түрүүлж Хошой мэргэн цол хүртсэн юм.
13. Эмэгтэй харваачдаас Хэнтий аймгийн Дадал сумын харваач, хошой мэргэн Х.Оюунчимэг гурав дахь жилдээ түрүүллээ.
14. Дааганы уралдаанд 229 хурдан буян бүртгүүлж, 166 хурдан даага гарааны зурхайгаас эргэсэн. Ингээд Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул аймгийн Алдарт уяач Нэргүйн Амарбаясгалангийн хул даага түрүүсэн.
15. Хийморь цогцолсон соёолон насны морьдоос Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул аймгийн Алдарт уяач Ширнэнбандийн Адьшаагийн хонгор үрээ түрүү магнайдаа тоосгүй түрүүлэн ирж хурсан олноо цэнгүүлсэн билээ.
16. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Алтай констракшиний Х.Бат-Эрдэнийн хүрэн морь их насны морьдын түрүүг авлаа.
17. Шүдлэнгийн уралдаанд 296 хурдан буян бүртгүүлж, 266 үрээ гарааны зурхайгаас эргэсэн.
Ингээд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул, Данзандоржийн Одхүүгийн хээр шүдлэн түрүүллээ.
18. Их Монгол улс байгуулагдсаны 807, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд Монгол Улсын алдарт уяач Д.Хишигжаргалын шарга үрээ түрүүлж, нэр цуугаа мандуулсан юм.
19. Гал бутартал дүүлж, газар эвхэн хурдалсаар сүргийн манлай хурдан азаргануудын магнайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан хурдаллаа.
20. Энэ жилийн наадмаар Хүй долоон худагт 166, Төв цэнгэлдэх хүрээлэнд 500 орчим аж ахуй, нэгжүүд байрлаж наадамчин олонд үйлчлэв.
21. Наадмын үеэр хулгай дээрэм гарахаас сэргийлж Цагдаагийн ерөнхий газраас Төв цэнгэлдэхийн гадна 30 гаруй камер, Хүй долоон худагт 17 камер суурилуулсан. Тиймээс хулгай дээрэм бага гарсан.
22. Түүнчлэн цагдаагийн 5000 гаруй албан хаагч ажилласан. Гэхдээ камержуулалт, зохион байгуулалт сайн байсан учир цагдаа нарын ажилд хүндрэл учрах нь бага байсан.
23. Эмнэлгийн түргэн тусламжийн зөөврийн тэргүүд наадмын үеэр хүн олноор цугласан газруудад байрлаж, эмнэлгийн анхан шатны тусламжийг дор бүр нь үзүүлж байсан.
24. Үндэсний их баяр наадам жилээс жилд дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. Энэ жилийн хувьд ч наадам үзэхээр ирсэн жуулчдын тоо ихээр нэмэгдсэн. Энэ жилийн хувьд жуулчдын хамгийн их анхаарлыг татсан зүйл бол хурдан морины уралдаан юм.

Сэтгэгдэл (7)