

1. Монгол Улсын 47 дахь аварга болж буй Сүхбаатарын Мөнхбат бөх сонирхогчдын дунд хэдийнэ хурц, дайчин мэхээрээ танил болсон нэгэн.
2. Сүхбаатарын Мөнхбат нь Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул юм.
3. С.Мөнхбат нь 1984 оны наймдугаар сарын 24-нд Увс аймгийн Баруунтуруун сумд төрсөн.
4. Түүний аав Сүхбаатар нутаг усандаа нэртэй сумын заан хүн. Мөн эцгийн талд аймгийн заан цолтой ч хүн байсан нь түүнийг удам дагасан бөх хүн гэдгийг гэрчилнэ.
5. Залуу аварга маань “Аав маань биднийг орой болгон гэрийн хойморьт барилдуулна. Хүүхэд л болсон хойно нэгнээсээ давж барилдах гээд их үзнэ. Гэхдээ бөх болох хүн нь би байсан юм шиг байна. Хөдөөгийн хүүхдүүдэд ганц хийдэг юм нь барилдах байсан болохоор, тэгээд ч жаахан бөхийн авьяастай байсан юм шиг ээ. Түүнийгээ өөрөө хичээж мэрийж барилдаад л энэ амжилтанд хүрсэн” гэж харцага болсныхоо дараа нэгэн сонинд ярьсан байх юм.

7. Улмаар өдөр болгон хичээл номонд дарагдаад барилдах зав гарах манатай болохоор нь дараа жил нь ааваасаа зөвшөөрөл аван “Шонхор” дээд сургуульд орж бөх болох замаа тавьсан нэгэн ажээ.
8. Түүний бөхийн анхны багш нь аав нь бөгөөд албан ёсоор бол сумынхаа Эрдэнэтогтох багшийн секцэнд хичээллэдэг байсан
9. Дараагаар нь хотод ирээд “Шонхор” БТДС-д аймгийн арслан Р.Дамдин багшийн ангид II дамжаанаас орон багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байна.

11. 2009 онд начин болсныхоо дараа Увс аймгийн нутгийн зөвлөл хоёр өрөө байраар шагнах хүртэл Баянхошуунд ээж аавтайгаа жижигхэн байшинд чихэлдэн амьдарч байжээ.
12. 30 хүрэх гэж байгаа залуу аварга маань ойн болон нутгийн нэрэмжит барилдаануудад олон удаа оролцож, түрүүлсэн байдаг.
13. Тухайлбал “НИК” ХК-ний 70 жилийн ойн баярт улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаанд, Г.Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаанд мөн түрүүлж байсан билээ.

15. 2003 онд бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн тэрбээр найман жилийн дараа Улсын аварга болсон нь үнэхээр л аварга болохоор төрсөн нэгэн гэлтэй.
16. Түүний цол авсан байдлаас танилцуулбал, Сүхбаатар аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртэж байсан.
17. 2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол, мөн энэ ондоо Улсын наадамд 5 давж улсын начин цол авч байв.

19. Монгол бөхийг Гиннесийн номонд бичүүлэх 6000 бөхийн барилдаанд зодоглож үзүүрлэж байсан. Гиннесийн амжилтанд бүртгүүлнэ гэдэг маш том бахархал юм.
20. Хамгийн эхнийхээ цолыг Сүхбаатар аймгаас, наран ургах зүгээс авч байсан тэрээр заан цолны болзол хангаж үзүүр түрүүнд үлдэж байхад ихэд догдолж байсан гэх. Тэгээд түрүүлэлгүй үзүүрлэчихээд баяр, гуниг хосолж их л уйлж байсан гэдэг.
21. Мэдээж бөх бүр л шүтээнтэй. Тэгвэл Мөнхөөлөөгийн хувьд төрсөн нутгийнхаа газар, уул усаа л шүтэж барилддаг.

23. Тэрээр айлын ууган хүүхэд. Эхнэр охины хамт амьдардаг. Эхнэр нь Баруунтуруун сумынх нь бөгөөд айлын таван хүүхдийн хоёр дахь нь. Гэр бүлийн хоёр маань нэг ангийн хүүхдүүд.
24. Эхнэрийнх нь хувьд хуулийн байгууллагад санхүүгийн чиглэлийн алба хашдаг.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)