Монгол
улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж өчигдөр Сүхбаатарын талбайд
тангарагаа өргөсөн билээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын онцлох
24 баримтыг хүргэж байна.
1. Монгол улсын Ерөнхийлөгчид улиран сонгогдсон Ц.Элбэгдорж өчигдөр өдрийн морин цагт буюу 11.40 минутад Сүхбаатарын талбайд ард түмнийхээ өмнө тангарагаа өргөлөө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Хүннү гүрэн, Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, үндэсний их баяр наадамтай хамтатган ард иргэдийнхээ өмнө хийснээрээ онцлог юм.
2. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан УИХ-ын дарга З.Энхболд хүндэтгэлийн хуралдааныг хуралдуудах захирамж гаргасны дагуу УИХ-ын хуралдаан Сүхбаатарын талбайд анх удаагаа болов.
3. Тангараг өргөх ёслолд зориулсан хүндэтгэлийн хуралдаанд нийт 69 гишүүн ирж 90.7 хувь буюу ойрд байгаагүй өндөр ирцтэйгээр оролцов.
4. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд найман орны нэр хүндтэй олон зочид, төлөөлөгч оролцлоо. Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт, Польшийн ардчиллын бэлгэ тэмдэг Лех Валенса, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын ахлах зөвлөх Томика Тиллман, ОХУ-ын Холбооны зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга А.П.Торшин, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Сянба Пинцуо, Японы Үндэсний аюулгүй байдал, хулгайлагдсан иргэд, байгалийн гамшгийн асуудал эрхэлсэн сайд Фүрүя, Энэтхэг улсын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний сайд Ф.Абдулла, Францын Хөдөө аж ахуй, хүнс, ойн асуудал эрхэлсэн төлөөний сайд Г.Гаро, Ираны Газрын тосны сайд Р.Гасеми, БНСУ-ын Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга Жү Чол Ги нарын хүмүүс байв.
5. Гадны зочдоос хамгийн их анхаарал татаж байсан хүн бол Польшийн ардчилсан хувьсгалын амьд домог, Польшийн ардчиллын бэлгэдэл, Бүгд найрамдах Польш улсын ардчилсан Ерөнхийлөгч асан Лех Валенса байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лех Валенса ирснийг ихээхэн онцолсон юм.
6. Тангараг өргөх ёслолын ажиллагааг төрийн далбааны өдөртэй хамтатган тэмдэглэлээ.
7. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөхдөө цагаан цэнхэр өнгийн дээл, гутал, малгайгаар гоёсон байлаа. Мөн мөнгөн аралтай ширэн бүс бүсэлжээ.
8. Тангараг өргөхтэй холбогдуулан Төрийн есөн хөлт цагаан туг, Үндсэн хуулийн уг эх, Төрийн тамга зэргийг байрнаас хөдөлгөж Эзэн Чингис хааны цогцолборын өмнө авчирсан юм.
9. Тангараг өргөх ёслолд Төрийн гурван өндөрлөг болон АН-ын олонхи гишүүд дээл өмсөж иржээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хүннү захтай цагаан өнгийн дээл, малгайгаар гоёж ирсэн бол УИХ-ын дарга З.Энхболд саарал өнгийн дээлийг хар шляпан малгайтай хослуулан өмсчээ.
10. Тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгчийн ээж, эхнэр болон хүүхдүүд нь ирсэн байв. Түүний дотор Ерөнхийлөгчийн ээж Хонинхүү гуайд ард түмэн их хүндэтгэл үзүүлж байсан юм. Хонинхүү гуай хүүгийнхээ тангараг өргөх ёслолд хөх торгон дээлээр гоёж иржээ.
11. Суданд энхийг сахиулж буй хүүгээс нь бусад хүүхэд нь иржээ.
12. Ёслолын ажиллагаанд 2250 цэргийн албан хаагч оролцож сүрт жагсаал хийсэн нь иргэдийг үзэх зүйлтэй болгосон юм.
13. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд 3000 гаруй хүн цугласан гэсэн урьчилсан тооцоо байна.
14. Тангараг өргөх ёслолыг 200 орчим хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжлав.
15. Гадаадаас 50 орчим хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч ирсэн байна.
16. Хүндэтгэлийн чуулганы өмнө Гиннесийн номд бүртгүүлэхээр зэхэж буй 1000 хүүхэд бий биелгээ үзүүллээ. Мөн Ёслолын ажиллагааны үеэр цам бүжгийн үзүүлбэр болон үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолт болсон юм.
17. Ерөнхийлөгчийг тангарагаа өргөсөнтэй холбогдуулан иргэд сонгогчдыг төлөөлж Монгол Улсын Ерөнхий сайд асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид баяр хүргэж үг хэлсэн юм.
18. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Улсын Ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрийн намуудын удирдлага, олон нийт, шашны болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн төлөөлөгчид оролцсон юм.
19. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нийт зардал 400 сая орчим төгрөг болсон аж. Тангараг өргөх ёслолыг Төрийн далбааны өдөртэй хамтадган тэмдэглэсэн учраас зардлыг хэмнэсэн гэж төрийн ёслолын албанаас мэдээлсэн.
20. Тангараг өргөх ёслолын ажиллагааны дараа УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар томилогдов. Тэрээр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг биечлэн зохион байгуулсан билээ.
21. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүдийг дээлтэй ирэхийг уриалсан ч тэдний ихэнхи нь костьюм пиджактай ирсэн байв.
22. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга, Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нар Ерөнхийлөгчид баяр хүргэж, алд цэнхэр хадаг мөнгөн аягатай цагаан идээний дээж гардуулж, ажил үйлсэд нь амжилт ерөөсөн байна.
23. УИХ дахь эмэгтэй гишүүд Ерөнхийлөгчийн тангараг ёслолын ажиллагаанд бүгд дээлтэй ирсэн байлаа
24. Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолд зориулж хэлсэн үгэндээ “Би ядарч зүдэрч яваа иргэдээ онцгой анхаарна” гэж хэлсэнээрээ олны талархлыг хүлээгээд байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (1)