

1. Ариунаа Сүри хэмээх авьяаслаг бүсгүй Японы Токио хотын загварын тайзнаа өөрийн шилдэг бүтээлээ сонирхуулж байсан нь саяхан.
2. Аавыг нь Сүрэнжав гэдэг аж. Ээж нь аавынх нь нэрийг товчлоод Сүри гээд дуудчихдагаа үүдэлтэй Ариунаа аавынхаа товч нэрийг залгаж брэнд нэрээ гаргасан хэрэг. Оюутан байхаасаа гаргасан бүтээлээ Ариунаа Сүригээр нэрлэж ирсэн гэдэг.
3. Монголд ШУТИС-ийн хувцас загвар зохион бүтээгчийн ангид сурч байгаад хоёрдугаар курсээсээ Герман явсан юм.
4. Тэнд очоод Берлиний мэргэжлийн загвар зохион бүтээгчийн сургуулийг бакалавр зэрэгтэй төгсөөд Бремэн хотын урлагийн их сургуулийн хувцас, загвар зохион бүтээгчийн ангийг магистр зэрэгтэй төгсөөд ирсэн.

6. Зүгээр ч нэг агентлагт биш дэлхийн дээд зиндааны хүмүүсийн брэнд болох Эвелин Брант-тай хамтарч ажиллаж байгаад ирсэн нэгэн.
7. Харин Монголд ирээд "Говь" компанид нэг жил гаруйн хугацаанд ажилласан аж. Гэхдээ зүгээр л дизайнерынхаа хувьд ажилласан.

9. Загвар зохион бүтээгчдийн хамгийн том шоуг "Мерседес Бенц" зохион байгуулдаг ажээ. Загварын ертөнцийн цөм болох Парис, Лондон, Милан, Нью-Йорк, Токиогийн загварын долоо хоногийн үеэр болдог "Мерседес Бенц" шоунд анх удаа Монголын загвар зохион бүтээгч оролцсон юм.
10. Тэрээр өмнө нь Берлиний загварын долоо хоногт оролцож байсан. Ер нь тэрээр орон орны загварын долоо хоногт оролцож туршлага судалдаг.
11. “Mercedes Benz Fashion Week Tokyo” шоунаас хойш тэрбээр нам гүм байж байгаад энэ сарын 13-нд буюу Үндэсний их баяр наадмын өдрөөр элэг нэгтнүүддээ зориулан нэгэн онцгой үдшийг бэлэглэхээр төлөвлөж байгаа билээ.

13. Тэгвэл өчигдөр эрхэм дизайнер бүсгүй маань МЗХ дээр болсон кастинг дээр загвар өмсөгч Норатай хамт Монголоос оролцох арван загвар өмсөгчийг шалгаруулж авсан байна.
14. Тус шоуг Италийн “GR event and communications” агентлагаас хамтран зохион байгуулахаар болжээ. Энэхүү агентлаг нь дэлхийн нэртэй олон арга хэмжээг зохион байгуулж байсан туршлагатай аж.
15. Шоуны эхний хэсгээс 2014 оны хавар зуны загварын чиг хандлагыг нэгэн тайзнаас харж, хоёр дах хэсэгт залууст зориулсан доргио ПАРТИ-г зохион байгуулж их хотын залуусаа доргионо гэнэ.

17. Мөн гадныханаас “Парисын МуленРуж” музиклын дуучин Келли Жойс, Австралийн “Drumatical theatre“бөмбөрийн хамтлаг, Олон улсын моделиуд урилгаар ирж оролцох юм байна.
18. Тоглолтын ивээн тэтгэгчээр Соёл, спорт, аялал жуучлалын яам, АПУ ХК ажиллаж байгаа бөгөөд, их хотын залууст зориулсан энэ зуны хамгийн доргио арга хэмжээ 2013 оны 7-р сарын 13-ны 20.30 цагт “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д болох юм байна.
19. Ариунаа Сүри гэдэг нэр дэлхийн загварын ертөн¬цөд тогтож чадтал аливаа шоунд давтамжтай, тодорхой үе шаттай, амжилттай оролцох хэрэгтэй хэмээх зорилгыг өмнөө тавьжээ.

21. “Модарт” реалити шоу нэвтрүүлгийн зохион байгуулагчдаас түүнийг шүүгчээр оролцохыг урьсан ч тэрээр энэ удаад татгалзсан.
22. Франц, Англи, Америкаас шоунд оролцооч гэсэн санал ирсэн. Гэхдээ тэрээр явах шийдвэрээ гаргаагүй л байгаа гэсэн.
23. Харин Монголдоо барагтай бол шоунд оролцох урилгыг аваад байдаггүй аж. Үнэхээр хачирхалтай.
24. Тэрбээр Ариунаа Сүри гэсэн цахим хуудастай.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)