
1. “DOZ entertainment”-ийн жүжигчин А.Мөнгөнзул. Тэрээр Булган аймгийн нэгдүгээр төрөхт төрсөн.
2. Тэрээр нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
3. Өмнө нь “X-түц” хамтлагийн жүжигчин байсан бөгөөд 2004 онд нөхөртэйгээ “DOZ entertainment”-ийг байгуулсан.
4. Тэрээр ухаалаг, хөдөлмөрч хүн бүрийг биширдэг.
5. Багадаа “Мандухай сэцэн хатан” киног үзээд жүжигчин Н.Сувд шиг хүн болохыг хүсдэг байжээ.
6. Чөлөөт цагаараа усанд сэлэх, интернэтээр аялах, кино үзэх дуртай.
7. Номонд нугасгүй нэгэн. Хаана шинэ ном гарна, тэр болгоныг худалдаж авна. Харин сүүлийн үед интернэтээс их юм уншдаг болсон аж.

9. Хэрвээ өөрийгөө хэн нэгэнтэй сольвол Ерөнхийлөгч болж үзэхийг хүсдэг гэжээ.
10. Шарсан хавиргыг хамгийн сайн хийж чаддаг.
11. “American Idol” нэвтрүүлгийг үзэх дуртай.
12. Түүнд Мэрлон Брендо, Роберт Де Неро, Монголоос Н.Төмөрхуяг, И.Одон-чимэг нар таалагддаг.
13. Түүнийг хамгийн их догдлуулдаг мөч бол нэг уран бүтээл хийж дуусаад дараагийн уран бүтээл. Тухайлбал, киноны нээлтээ хийхэд хамгийн их догдолдог байна.
14. Мөн үзэгчид сайхан кино болжээ гэж үнэн сэтгэлээсээ баяр хүргэж, алга ташиж байх мөчид хамгийн их урам авдаг. Үзэгчдийн сайхан урмын үг, уран бүтээлээсээ кайф авдаг аж.
15. Түүний хамгийн үнэтэй бэлэг бол нөхрийнх нь Германаас илгээсэн захиа. Уг захиаг одоо ч хадгалдаг байна.
16. А.Мөнгөнзулын нөхрийг танихгүй хүн гэж үгүй. Түүний нөхөр “DOZ entertainment”-ийн Ш.Доржсүрэн буюу бидний мэдэх Дооёо. Дооёо түүнийг Жульеттад тоглуулна гэсээр авч суусан гэдэг.

18. Киноны нээлтийг Төрийн ордонд хийсэн нь олны хэл амыг их дагуулсан.
19. Мөн дараахан нь А.Мөнгөнзулыг Төрийн соёрхолт авна хэмээн яриа дэгдэж байв. Гэвч тэрээр “Төрийн соёрхолт авна гэдэг надад ахадсан хэрэг” хэмээн үгүйсгэж байжээ.
20. Тэрээр багадаа дуулж, бүжиглэх их дуртай байжээ.
21. Энэхүү авьяасаа “Ододтой бүжиглье” шоунд оролцож олны өмнө дэлгэв. Үзэгчид түүнийг маш их дэмжиж байсан ч тэрээр гуравдугаар байранд орсон.
22. А.Мөнгөнзул, Ш.Доржсүрэн нар жүжигчин Б.Баатархүүг хүнд өвчин туссан үед нь хандивын тоглолт зохион байгуулсан. Мөн уг тоглолтоос олсон орлогоороо өөрсдөдөө байр, машин авсан гэсэн ярианд орж байв.

24. Тэрээр хамгийн сүүлд “DOZ entertainment”-ийн бүтээл “Дүүлэн нис” хэмээх БНСУ-ын жүжигчидтэй хамтарсан киноны гол дүрийг бүтээсэн юм.
Сэтгэгдэл (5)