С.Бэлгүүтэй гэх залуу байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад залуусыг уриалан дуудах зорилготойгоор 500 км газар явган алхах болсноо мэдэгдэхэд хүмүүс түүнийг гайхаж хүлээж авсан. Тэр тусмаа түүний замдаа хөтөлж явсан твиттер, фэйсбүүкийн хуудас олны анхаарлыг татжээ. Харин тэрээр монголдоо хамгийн урт замыг хамгийн анх удаа явганаар туулсан хүн болсон юм. Улаанбаатараас Эрдэнэт хүртэлх замд С.Бэлгүүтэйн аялалыг 24 баримт багцлан хүргэж байна.
1. Байгаль хамгаалал, экологийн мэргэжилтэй С.Бэлгүүтэйг 500 км алхана гэхэд аав ээж, ах дүү нь маш их эсэргүүцсэн гэнэ.
2. Тэрээр 1990 оны цагаан морь жид төрсөн учраас өнгөрсөн тавдугаар сарын 26-ны морь цагт 22-ын товчооноос аялалаа эхлүүлжээ.
3. Тэрээр зүгээр л алхаад өнгөрөхийг хүссэнгүй. С.Бэлгүүтэй 500 км алхахдаа залуусыг байгаль орчин, ногоон хөгжилд уриалж чадсанаас гадна өөрийн зорилгыг биелүүлж чадсан гэлээ.
4. 2008 онд Австри улсад байгаль орчны чиглэлийн сургалтаас сурсан зүйл нь мөн чөлөөт цаг л гарвал алхдаг хобби нь түүнийг 500 км замыг явганаар туулхад нөлөөлжээ.
5. Түүний аялал тавдугаар сарын 26-нд Улаанбаатараас эхэлж зургаадугаар сарын 15-ны өдөр Эрдэнэт хотод дуусчээ. Тэрээр нийтдээ 20 өдөр алхсан байна.
6. Ингэхдээ тэрээр Улаанбаатар-Баянчандмань-Борнуур-Жаргалант-Баруунхараа-Хонгор-Дархан-Хөтөл-Тариа бригад-Баруунбүрэн-Жаргалант-Улаантолгой-Эрдэнэт гэсэн маршрутаар явжээ.
7. Тэрээр 20 км замыг 4 цагт туулж байсан гэнэ.
8. 20 хоног алхахдаа тэрээр 10 хоногт нь зам дагуух буудалд хоносон бол найман хоногт нь айлд хоносон гэнэ. Харин хоёр шөнө майханд хоногложээ.
9. Тэрээр хоол цайгаа замын гуанз, айлуудад иджээ. Ингэхдээ өөрийн хонох гэж буй буудлынхаа зургийг твиттерт тавьж байсан бөгөөд хоол болон хонох газрынхаа мөнгийг жиргээчид, фэйсбүүкчидээс босгожээ. Хүмүүс түүнийг дэмжиж хамгийн ихдээ 10-20 мянган төгрөгийг өгч байсан гэнэ.
10. С.Бэлгүүтэй өмнө нь ганцаараа аялаж байгаагүй аж. Харин найз нөхөдтэйгээ богино зайнд явган аялал хийж байжээ.
11. Очсон газруудаас нь Хараа гол болон голын эргийг дагаж буусан айлуудын аж амьдрал илүү ихээр таалагдсан гэнэ.
12. Дархан хотод хоолонд орж яваад iPhone утсаа хулгайд алджээ. Гэхдээ азаар түүнд зургийн аппарат нь байсан гэнэ. Бас өөр нэг утас худалдаж авсан байна.
13. Тэрээр хоёр ээлжийн хувцас, ойр зуурын эмнэлэгийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэгсэлтэй л явжээ.
14. Тэрээр интернэт сүлжээтэй газарт очих бүртээ твиттер, фэйсбүүкээр санаа бодлоо солилцож байжээ. Очсон газрынхаа сонин сайхан, сэтгэгдлийг тэрээр олон нийтийн сүлжээ сайтаар мэдээлхэд залуус их дэмжсэн байна.
15. Төв аймгийн Баянчандмань сумын 10 залуу С.Бэлгүүтэйтэй хамт 20 км алхсан байна. Мөн Дарханы хэсэг залуус 5 км хамт алхжээ.
16. Түүний ингэж алхах болсон бас нэгэн шалтгаан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой. Тэрээр “Би 1990 оны цагаан морин жил төрсөн. Ардчилал шударга ёс ялсан цаг үед төрсөн учраас ардчилалын тэргүүнд алхаж явсан Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжихийг хүсдэг. Мөн түүний ногоон хөгжлийн төлөөх бодлого, үзэл баримтлалыг дэмждэг. Би эрх чөлөөтэй иргэн, миний санаачлага улс төрийн зорилгогүй зөвхөн өөрийн үзэл бодлоо л илэрхийлж байна” гэж хэлсэн юм.
17. Барууны орнуудад хувь хүн ямар нэгэн зүйлийг дэмжиж байгаагаа илэрхийлж алхаж, усанд сэлж, ууланд авирдаг аж. Харин Монголд иймэрхүү санал, санаачилга байдаггүй учраас би анхдагч нь болж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн төлөөх бодлогыг нь дэмжиж ийнхүү алхлаа хэмээн тэрээр ярьлаа.
18. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж манай улсыг “Мод тарих үндэсний өдөр”-тэй болгосон. Өмнө нь Монголд 500 гаруй мод бут тарьдаг байсан бол мод тарих үндэсний өдөртэй болсноор жилд 4 сая мод тарьдаг боллоо. Мөн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байна. Иргэн хүний хувьд Ерөнхийлөгчийн ажлыг дэмжиж байгаагаа С.Бэлгүүтэй илэрхийлсэн юм.
19. Түүнийг алхахад аль нэгэн улс төрийн нам, хувь хүн, сонгууль огт нөлөөлөөгүй гэнэ.
20. С.Бэлгүүтэй айлуудаар хонохдоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үзэл баримтлалыг дэмжиж байгаагаа хэлэхэд МАН-ыг дэмжигч гэр бүлүүд нь маш их дургүйцэж хонуулахгүй явуулах тохиолдол ч гарсан гэнэ. Харин энэ нь түүнд тохиолдсон хөгжилтэй явдлуудын нэг гэлээ.
21. Энэ бүхний эцэст тэрээр өнгөрсөн сарын 15-нд Эрдэнэтэд Ерөнхийлөгчтэй сонгуулийн сурталчилгааны үеэр уулзаж чаджээ. Ерөнхийлөгчид өөрийн санаагаа ойлгуулж, залуусын үзэл бодлыг дамжуулсан гэнэ. Ерөнхийлөгч ч түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
22. Энэ залуу 500 км алхсанаараа сэтгэл ханамжийг авч чадсанаас гадна зорилгодоо хүрч чаджээ.
23. Тэрээр эх орныхоо баруунаас зүүн тийш ганцаараа биш групп аялал хийхийг зорьж байгаа гэнэ.
24. Түүнийг аялж явахад найз нөхөд нь 500 орчим мянган төгрөгөөр тусалжээ. Харин тэрээр хувиасаа 110 мянган төгрөг гаргасан байна.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (13)