УИХ-ын гишүүн, сайд асан Ё.Отгонбаяр улс төрийн тогоонд олон жил чанагдсан ч түүний хувийн амьдралын тухай мэдээлэл ховор байдаг. Түүний эхнэр О.Эрдэнэсолонгыг их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэж мөн өөрийг нь авлига авахаар хүн сүрдүүлсэн гэх шуугиан тэдний гэр бүлийг олны анхааралд авчирлаа.
1. Ё.Отгонбаярын аав хуульч, мэргэжилтэй. Алдарт яруу найрагч Р.Чойномын өмгөөлөгч байсан гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй.
2. Харин ээж нь Булган аймгийн Хангал сумынх. Түүнийг дөрөвдүгээр ангид байхад аав нь илгээлт аван Дорноговь аймаг руу явжээ. Тиймээс ээжтэйгээ үлдэж, Булган аймгаар овоглох болж. Түүний ээж нийслэлийн 18 дугаар сургуульд Монгол хэл, уран зохиолын багш, хичээлийн эрхлэгч, намын үүрт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан аж.
3. 1982 онд Нийслэлийн 52-р дунд сургуулийг төгссөн.
4. Дөрөвдүгээр ангид байхдаа МҮОНТВ-ийн “Багачуудаа сайн байцгаана уу” нэвтрүүлгийг хөтөлдөг байжээ. Гуравдугаар ангид байхад аав нь Соёлын яамны Хэвлэлийн нэгдсэн редакцид ажилладаг байсан нь дөхөм болсон гэдэг.
5. Дипломатчаар суралцах гэж байгаа хүн цэргийн алба хаасан байх ёстой байдаг. Тиймээс 10-р ангиа төгсөөд Баянчандманийн 282 дугаар ангид цэргийн алба хаажээ.
6. 1989 онд Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургууль төгссөн. Дипломатч мэргэжилтэй. Ph доктор зэрэгтэй.
7. Сонирхолтой нь тухайн үеийн оюутнуудаас ялгарах нь Ё.Отгонбаяр нэг ч удаа ганзагын наймаа хийж байгаа гэж ярилцлагадаа дурджээ.
8. Орост сургууль төгсөөд Гадаад явдлын яаманд атташегаар ажиллаад 2001-2004 онд Ерөнхий сайдын зөвлөх болж дэвшсэн байдаг. Анх Гадаад харилцааны яамны Азийн хэлтэст Өмнөд Азийн орнуудыг хариуцсан ажилтнаар орсон. Шриланк, Малдив, Бангладеш зэрэг зургаан орныг хариуцдаг байжээ.
9. Англи, орос, хинди хэлтэй.
10. Тэрбээр Энэтхэгт олон жил амьдарсан, тус улсын шашин, философийг их уншдаг. Өөрөө ч маш их шүтлэгтэй. Энэ утгаараа ан гөрөөнд дургүй. Загас ч барьдаггүй. Харин ном унших, интернэтэд суух дуртай.
11. Эхнэр О.Эрдэнэсолонгостойгоо ЭМШУИС-ийн эмчилгээний ангид сурч байхад нь гэр бүл болж байжээ.
12. Хоёр хүүхэдтэй. Том хүү нь 25, бага нь 30 настай байхад төрсөн байна.
13. Түүний ах Ё.Баярсайхан “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байлаа. Түүнийг 2012 онд Эрдэнэтийн засаг даргаар томилохоор зарим нөхөд нь зүтгэсэн ч бүтээгүй юм.
14. 1987 онд одоогийн МАН буюу хуучнаар МАХН-д элссэн ч 1995 онд гадаад харилцааны ажилтнуудыг нам бус байх ёстой гэсэн учраас намын гишүүнчлэлээсээ түдгэлзжээ. Гэсэн ч 2004 онд улс төрийн ажилд орохдоо гишүүнчлэлээ сэргээсэн юм.
15. Одоо энэ намаасаа анх удаагаа УИХ-д сонгогдоод байна.
16. 2004-2008 онд МАХН-ын удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
17. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссны дараа хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь эргэсэн цөөхөн улс төрчдийн нэг бол Ё.Отгонбаяр юм.
18. Тэрбээр сайд байхдаа Кэмбрижийн их сургуультай хамтран ажиллаж, Кэмбрижийн боловсролыг Монголд нэвтрүүлнэ хэмээж байсан. Гэвч одоогоор монголчууд үр дүнг нь үзээгүй л байна.
19. Ё.Отгонбаяр БСШУ-ны сайд байхдаа Бурхан багшийн шүд буюу цахиур эрдэнийг Монголд байгааг “илрүүлж” анх удаа олон нийтэд мэдэгдсэн. Д.Чойжамц, Ч.Дамбажав, бурхан ч лам Г.Пүрэвбат гээд олон хүн очиж бурхан багшийн цахиур эрдэнэ мөн гэж баталцгаасан юм. Мөргөж сүсэглээд бөөн л юм болсон. Гэтэл сүүлдээ энэ эрдэнэ жинхэнэ биш гэх үгийг тэрбээр дайх болсон бөгөөд нэг цагт ихэд өргөмжилсн цахиур эрдэнийнхээ тухай одоо ам ангайхаа больсон.
20. Мөн сайдаар ажиллаж байхдаа багш нарыг зөөврийн компьютертэй болгоно хэмээж, “Шинэ зууны боловсрол” хэмээх төслийг хэрэгжүүлж байсан. Энэ төслийн тендерт Хятадын "ZTE" корпораци оролцож, ялалт байгуулсан байдаг юм байна."ZTE" корпорацийн хувьд компьютер үйлдвэрлэдэггүй атлаа 46 сая долларын уг тендерт ялсан нь олны анхаарлыг татжээ. Тендерт ялагдсан арвин туршлагатай, компьютер үйлвэрлэдэг, нэр хүнд бүхий компани мөртлөө өөр төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгуулагад ялагдсан “Haier”-ынхан тухайн үед гомдол гаргаж байсан юм. Үүнээс үүдэн тухайн үед салбарын яамыг толгойлж байсан Ё.Отгонбаяр "ZTE" корпорациас төслийн мөнгөний 10 хувийг хахуульд авсан гэх мэдээлэл ч гарч байсан юм. Энэ мэдээлэл батлагдаагүй.
21. Ё.Отгонбаярын түүхэнд үлдсэн гавъяа нь хятадууд өөрсдийн нэр дээр авахыг санаархаж байсан “Монголын уламжлалт баяр: Наадам”, “Монгол ардын хөөмэйн урлаг”-ийг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн Жагсаалтад бүртгүүлж чадсан явдал.
22. Тэрбээр Монголын хамгийн идэвхитэй жиргээчдийн нэг. Түүнийг твиттер хуудаст 35 мянга гаруй хүн дагажээ. Харин сүүлд үүссэн хэргээс болоод өмгөөлөгчийнхөө зөвлөсний дагаа “жиргэх”-ээ түр завсарлаад байна.
23. Ё.Отгонбаярын жилийн орлого 300 сая орчим төгрөг байдаг. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ганцхан "Скай" их дэлгүүрийн дөрвөн хувийг эзэмшдэг гэсэн байдаг. Харин эхнэр О.Эрдэнэсолонго нь аялал жуулчлалын бизнес эрхэлдэг.
24. Харин түүнийг авлига авах гэж хүн сүрдүүлсэн гэх баримт байгааг хуулийнхан зарлаад байгаа билээ. Түүний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ид яригдаж байна. Хэрэв тэрбээр гишүүний эрхээсээ татгалзэх эсвэл УИХ-ын чуулганаар түдгэлзүүлбэл Булган аймагт түүнтэй өрсөлдсөн АН-ын гишүүн суудлыг нь авах эгзэгтэй үе тохиогоод байна.

Сэтгэгдэл (18)