
Эрх чөлөөний хөшөөнөөс өндөр Их Майдар бурханы тухай 24 баримыг хүргэж байна.

2. Их Майдар цогцолбор нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Богд Хан уулын өвөрт Улаанбаатараас 50 км зайтай Зүрх уулын энгэрт, Өгөөмөрийн аманд босох аж.
3. Рио Ди Жанейро хот дахь Есүс Христийн хөшөө 39 метр, Цонжинболдог дахь “Чингисийн хөшөөт цогцолбор” 40 метр, Нью Иорк хотын “Эрх чөлөөний хөшөө” 46 метр бол одоо бүтээгдэж буй “Их Майдар” бурхан 54 метр.
4. Тус цогцолборыг нийт 108 га газарт босгох аж.
5. Бурханыг тойроод 108 өндөр суварган байгууламж бий болно.

7. Тус цогцолборт задгай театраас эхлээд спорт амралт зугаалгын газар, усан парк, амьтны хүрээлэн, бясалгалын ордон, лам ажилчдын байр, таван одтой зочид буудал гээд 38 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулах юм байна.
8. Тус цогцолбор 2014 онд ашиглалтанд орно.
9. Хотоос 50 км зайд орших тус бүтээн байгуулалт руу иргэд болон жуулчид шороон замаар явж очих төлөвтэй байна. Гэхдээ төслийн ажилчид энэ онд Мянганы зөм төслийн хүрээнд Төв аймгийн Зуунмод сум дагуу хатуу хучилттай авто зам баригдана гэж хэлж байгаа юм.

11. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор босч буй хамгийн том бүтээн байгуулалт юм.
12. Зүүн мутартаа амьд бүхнийг тэтгэгч бумбатай рашаан ус барьсан Майдар бурхныг зүүн урагш харуулан 90 градусын өнцөг үүсгэж барих аж.
13. Их майдар бурханы дотор талын хэсэгт Занабазарын музей байрлах нь олон хүмүүсийн сонирхлыг татаад байна.
14. Их Майдар бурхан бол Будда Шагжамүнигийн дараа энэ замбуу тивд залран өөрийн сургааль номоо дэлгэрүүлсэн сайн цагийн тав дахь бурхан юм.
15. Зөнч мэргэд түүнийг энэ дэлхийд залрахуйд ертөнцийн бүхий л хүмүүс сургаал номыг хүлээн зөвшөөрч нэгэн амьтай мэт нэгдэн дагах болно гэсэн байдаг. Ингэснээр хүн төрөлхтөн хагарал бутрал, дайн дажин бүгдээс татгалзан эв нэгдэлтэйгээр эх дэлхийдээ амар тайван амьдрах нөхцөл нь бүрдэх аж.

17. 17-р зууны эхэнд анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын урласан 72 см Майдар бурхан одоогийн Чойжин ламын сүм музейд хадгалагдаж буй.
18. Тус бүтээн байгуулалтын нүүр царайгаар АЖ Н.Сувд ажиллаж байгаагаас гадна Ерөнхийлөгчийн зөвлөх, шашны томоохон зүтгэлтнүүд бүгд хувь нэмэрээ оруулж байгаа аж.
19. Тус цогцолбор нь Дархан цаазат Богд хан ууланд байрших утгаараа түүх, соёл, шашин, байгалийн аялал жуулчлалын нэгдсэн ер бусын гайхамшигт сонгомол төв болно гэж төслийг санаачлагч нар ярьж байна.
20. 54 метрийн өндөртэй Их Майдар бурханы өмнө соёмбот цогцолборыг барина.
21. Их Майдар бурханы зураг төслийг Монголд гаргаж хэвийг нь Хятадад хийлгэж байна.
22. Их Майдарын сэрэг дүрийн өлмийд болон бад цэцэгсийн дээгүүр үзэгчид зорчихын зэрэгцээ өвөрмөц дизайны шийдлийг боловсруулсан нь энэ цогцолборын нэг гол онцлог аж.
23. Суварган байгууламжийн наймдугаар давхараас гадагш гарч Майдар бурханы мутарыг ойроос харах боломж бүрдэхийн зэрэгцээ орчин тойрныг 35 метрийн өндрөөс харж ариун бумбын уснаас бодитоор хүртэх боломж бүрдэх аж.
24. Эцэст нь гэж хэлэхэд Их Майдар бурханыг Генсийн номонд оруулах зорилготой бүтээж буй гэдгийг онцлох нь зүйтэй буй за.
Сэтгэгдэл (7)