Дэлхий нийтээр хамгийн аюултай өвчний жагсаалтанд орох болсон таргалалт ихэнх бүсгүйчүүдийн байнга санаа зовж явдаг асуудал байдаг. Зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх нь турах хамгийн шилдэг арга гэдэг ч хүн болгон хэрэгжүүлж чаддаггүй. Ялангуяа зав багатай бүсгүйчүүд ярихаас биш хийж чаддаггүй. Тиймээс заавал фитнесд явалгүйгээр амархан турах 24 “зальтай” аргыг хүргэж байна. Цагаан сараар айл хэсч жин нэмсэн бол доорх зөвөлгөөнүүдээс өөрт тохирохыг сонгон Эмэгтэйчүүдийн баяраас өмнө хэвийн байдалдаа эргэж ороорой.
1. Хамгийн хямдхан тураах эм бол ус. Хоолоо хасахгүйгээр өдөрт 1.5 литр ус уух нь бодисын солилцоог сайжруулж, илүүдэл бодисуудыг гадагшлуулдаг.
2. Зөв амьсгалж сурах нь таны биеийг эрүүлжүүлэхээс гадна тураадаг ид шидтэй байгалийн шалгарсан арга гэнэ. Хамраараа алгуурхан амьсгаагаа авч 1 тоолоод амаараа зөөлөн гаргаснаар таны амьсгал зөв хэвийн явагдаж бодисын солилцооны тань хэмжээг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр жингээ барих мөн хасах үүсвэр тавигддаг.
3. Цайндаа хүнсний хивэг хэрэглэх. Цай уух болгондоо нэг цайны халбага хивэг хутгаж уух нь сайн арга гэдгийг туршиж үзсэн бүсгүйчүүд хэлж байна. Хивэг гэдэс, дотрыг цэвэрлэдэг тул хоолны шингэц сайжирдаг аж.
4. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүн амархан турдаг гэдэг. Учир нь их өлсөж байгаад их идэх нь ходоод онд муу, таргалах эх үүсвэр болдог аж. Өглөө ажлаасаа гарахдаа бага ч гэсэн юм идэхийг бүх турах аргууд зөвлөдөг юм.
5. Өглөө 9 цагаас орой 6 цаг хүртэл ажилтай байдаг эмэгтэйчүүд хоолны дэглэм барина гэдэг хэцүү. Гэхдээ та өглөөний цайгаа марталгүй ууж өдөр махтай сайн хоол идэж аваад орой гэртээ харихдаа бага хэмжээтэй, хөнгөн хоол идэж хэвшээрэй. Огцом турахгүй ч жингээ бариад л байх болно.
6. Дэлгүүрээс чихэр, амттан авахдаа аль болох жижиг савалгаатайг авах. Ууттай чихрээ идэж байж л санаа амардаг тул бага чихэр, бага “хор” иднэ гэсэн үг.
7. Ааруул тураах жоронд ордог гэдгийг ихэнх бүсгүйчүүд мэддэггүй. Гурилтай холиогүй, хөдөөний цэвэр ааруул идэх нь жингээ барих сайн арга болдог. Ааруул идвэл гэдэс ходоод цэвэрлэгдэхээс гадна өег байдаг учир их хоол идэх шаардлагагүй байдаг. Ялангуяа хоолоо хасахаар шийдсэн бол өлссөн үедээ жижигхэн ааруул идэхэд хангалттай.
8. Цагаан гурилаар хийсэн талх, нарийн боовыг хүнсний жагсаалтаас хасах хэрэгтэй.
9. Аль болох хар гурилаар хийсэн, чихэр багатай талх, нарийн боов идэж байгаарай.
10. Жимс, ногоо ихтэй хоол идэх. Одоо хийдэг хоолныхоо жорноос махны хэмжээг багасгаж, ногооны орцыг нэмэгдүүлэх. Гэхдээ их төмс идэх ч бас жин нэмэхэд нөлөөлдөг.
11. Аль болох шөлтэй хоол идэж байх. Шөлтэй хоолын олон төрөл байдаг тул сонирхолтой хоол олон олдоно. Хуушуур, цуйван бол таргалалтын сайн “найз” юм шүү.
12. Тураах зориулалттай цайнуудын ихэнх нь ногоон цай байдаг. Гэхдээ зүгээр л баахуу цай ч бас турахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Гэхдээ мэдээж чихэргүй.
13. Кофе уухаа багасгах. Учир нь чихэргүй хар кофе уудаг монгол хүн цөөхөн. Чихэртэй уух юм хамгийн ихээр таргалуулдаг гэнэ.
14. Аль болох гадуур хооллохгүй байх. Зоогийн газар, ресторанд орсон үедээ хүмүүс сайхан амттай, гоёмсог хоол идэхийг хүсдэг. Тэр гоёмсог хоол нь ихэнхидээ шарсан, хайрсан, колари ихтэй бүтээгдэхүүн орсон байдаг юм.
15. Шатаар дээш доош гарч буух нь таны жинг хасаад зогсохгүй өгзгийг тань өргөж өгдөг гэдгийг мэдэх үү? Тиймээс зүгээр нэг дээш доош алхах бус өгзгөө мэдэрч алхах аваас турахын хажуугаар сайхан өгзөгтэй болох болно.
16. Байнгын хөдөлгөөтэй байж гэрээ өдөр бүр цэвэрлэж их бага хэмжээгээр хөлөрснийхөө дараагаар шүршүүрт орох нь жингээ хасах хамгийн энгийн бас хамгийн үр дүнтэй алхам юм. Гэр тань ч цэмцийж та ч бас жингээ хасах нь байна шүү дээ.
17. Зогсоо байдалд таны биеийн бодисын солилцоо хамгийн идэвхитэй байдаг. Суугаа байдлаа зогсоогоор сольж хэвшсэнээр өдөрт наанадаж хэдэн зуугаар тоологдох калорийг шатаадаг байна.
18. Дэлгүүр хэсэх бол эмэгтэй хүн бүрийн салшгүй хоббинуудын нэг бөгөөд дэлгүүр хэсэх нь тэднийг стресснээс ангижруулах шилдэг эм болж өгдөг. Тэгвэл 2 цаг шоппин хийхэд 450 калори шатаадаг байна.
19. Өөрийн жингээ мэддэг байх. Та яг одоо хэдэн кг байна, хэдийг хасах ёстой вэ гэдгээ тооцоолж турах аргаа сонгох хэрэгтэй
20. Ажлаа сайн хийж, олон нийтийн дунд байх. Гэрийн ажид дарагдаад гэртээ байгаад байвал танд турах зайлшгүй шаардлагатай гэж бодогдохгүй. Тиймээс идэвхтэй амьдарч гоо сайхандаа байнга анхаарах хэрэгтэй. Сонрхуулж хэлэхэд мөнгөтэй бүсгүйчүүдийн олонх нь хэвийн жинтэй байдаг. Учир нь тэд өөрийн гоо сайхан, эрүүл мэнддээ мөнгө, цаг хугацаа зарцуулж чаддаг байна.
21. Хамгийн сүүлд турна гэдэгтэй итгэлтэй байх. Яаж турах вэ гэж байнга үглэж явахын оронд дээрх турах аргуудаас даруй амьдралдаа хэрэглэж эхлээрэй.
Сэтгэгдэл (157)