“Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдаанаас анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн, “Universe best song” олон улсын анхдугаар фэстивалын шилдэг 25 оролцогчдын нэг “Мотив” хамтлагийн тухай 24 баримтыг сонирхоорой.
1. Тэд бүгд багаасаа урлагт хайртай, урлагаар хүмүүжсэн, хөгжилтэй, сахилгагүй хүүхдүүд байжээ.
2. Хамтлагийн гишүүдийн хувьд Анхаа Сэлэнгэ аймагт төрж, тэндээ арван жилээ дүүргэсэн. Харин Гамбаа Төв аймгийн Борнуурын арван жилийг төгссөн. Жижгээ Дарханы Шарын голынх. Сайнаа Улаанбаатарын Төмөрзамынх байгаа. Тэд аравдугаар ангиа төгсөөд Улаанбаатарт СУИХ-ыг суралцаж төгссөн. Дөрвөн талаас цуглан их сургуульд ороод танилцжээ.
3. “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанаас анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн, “Universe best song” олон улсын анхдугаар фестивалийн шилдэг 25 оролцогчдын нэг “Мотив” хамтлаг.
4. Тэд СУИС-ийн Эстрад дуулаачийн ангийн оюутнууд байсан. 2003 онд тус сургуульд элсэж тэр үеэс танилцаад хоёрдугаар курстээ бүгдээрээ хамтлаг болж дуулья гэж шийдсэн гэдэг. Сургуульд байхаасаа л дөрвүүлээ хоолой салган дуулж, бэлтгэл хийдэг байжээ.
5. Улмаар Л.Балхжавын “New stars” тэмцээнд ороод, түүнээс хойш албан ёсны “Мотив” хамтлаг нэрээрээ олны өмнө гарч ирсэн.
6. “Мотив” нэрийг сургуулийнх нь хөгжмийн онолын тэнхимийн Өлзийбаяр багш нь өгчээ. Уг нь багш нь Титрахорд-Дөрвөл гэсэн нэр өг гэж. Гэтэл тэр нэр хамтлагийн гишүүдэд нэг л таалагдахгүй байхаар нь дахиад өөр нэр өгөхийг хүсч “Мотив” нэртэй болж байжээ.
7. “Мотив” гэдэг нэрний утга бол хөгжмийн жижиг элемент гэсэн үг юм. Анх энэ нэрээ цөөхөн үсэгтэй, хүн сонсоход нэг л зөөлхөн гээд л голонгуй байсан.
8. 2010 оны есдүгээр сарын 19-нд хамгийн анхны тоглолтоо хийж байсан. Тоглолтоо өөрсдөө зохион байгуулаад оролцсон. Тэр үед маш олон хүмүүс тоглолтыг нь үзэж байсан билээ.
9. Хамгийн анх Хүрэлбаатарын үг “Охидыг үнсээч” гэдэг дууг дуулж байв. Гэхдээ яг уран бүтээл болгож цацаагүй. Дараа нь “Хайраа”, “Амьдрал тэр аяараа зөөлөн санагдана” гэх дууг оюутан байхдаа хийж байжээ. Яг албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаад олны хүртээл болгосон уран бүтээл бол Хөгжмийн зохиолч Бэхээгийн “Магадгүй чамтай” гэдэг дуу аж.
10. Тэд Европын Чех, Герман, Италь, Франц, Швейцарь, Белги, Голланд, Дани, Швед гэх мэт нэлээн олон орноор өнгөрсөн онд аялаад ирсэн. Тоглолтууд нь бүгд амжилттай болжээ. Тоглолтоо хийж явахдаа Европын орнуудын цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг харуулсан, үлгэр жишээ авахуйц нэвтрүүлэг хийсэн.
11. Сайнаа “Хайрын үнэ цэнэ” киноны гол дүрд тоглосон. Мөн Сайнаа Ганбаа хоёр “Зүрхэнд гэрэлтэх од” кинонд тогложээ.
12. Оны өмнө хоёр дахь бие даасан “Exclusive” цомгоо гаргасан. Мөн цомгийнхоо баярыг хийсэн. Одоогоор Л.Балхжавын шинэ дуу “Дурлал домог”, “Хайрын түүх” дуугаа дүрсжүүлээд, клипжүүлсэн байгаа.
13. Мэдээж залуу хүмүүс, эх оронч үзэлтэй иргэд тиймээс тэд нийгмийн олон асуудалд бухимдаж явдаг. Нэн түрүүнд утаа, замын түгжрэлийг арилгахыг хүсдэг. Тиймээс ч хамтлагийн гишүүн Ганбаа утаатай холбоотой төсөл дээр хамтран ажиллаж байгаа гэсэн.
14. Анхаагийн хувьд “Mouse” цуглуулах хоббитой. Мөн усны хэрэгсэл их цуглуулдаг. Сайнаа хаана ч явсан очсон газраасаа сувинер их цуглуулдаг. Ганбаагийн хувьд зорьж сонирхон цуглуулдаг зүйл байдаггүй. Санамсаргүй л янз янзын шилний цуглуулгатай болчихсон. Одоогоор 30 гаруй нүдний шилтэй.
15. Өрсөлдөөн ихтэй өнөөгийн рок попын ертөнцөд продюсер ч үгүй бор зүрхээрээ яваа “Мотив” хамтлагийг харагдаж байгаа шигээ даруухан тун чиг хүмүүжилтэй залуус гэлцдэг.
16. “Ододтой бүжиглье” реалити шоунд овоо бүжиглэчихдэг гэдгээ харуулж чадсан Жижгээгийн хувьд эхнэр, хүүгийн хамт амьдардаг.
17. Мотив хамтлагийг нэг хэсэг клип хулгайлсан хэмээн шуугиан дэгдэж байсан. Оросын дуучин Дима Биланы "Believe" дууны клипний санааг тэр чигт нь хуулаад "Бид буцах замгүй" дуундаа клип хийлгэсэн гэдэг. Мөн Ne Yo-ийн "Part of the list" дууны клипийг "Хайрын гэгээ" дуундаа хуулбарсан хэмээгддэг.
18. “Мотив” Францад аялан тоглолтоо хийж байхад монгол хүний амь нас хохирсон хэрэг гарч баахан сенсааци болж байв. Хамгийн гол нь нас барсан залуу “Мотив”-ын тоглолтыг зохион байгуулалцаж байсан гэдэг.
19. Хамтлагийн гишүүдийн хувьд Сайнаагаас бусад нь гэр бүлтэй.
20. Эрчүүд л болсон хойно спортоор хичээллэж, чөлөөтэй цагаа үр бүтээлтэй өнгөрөөхийг эрмэлздэг. Бусад залуусын адил тэд шоудаад, наргиад явах нь ховор.
21. Янз бүрийн бүсгүйчүүдтэй нэр холбогдоод байх нь ч ховор.
22. Тэд хүүхэд насныхаа сэтгэлд хоногшсон дурсамжаас хуваалцсан юм. Анхаа “Намайг анх гуравдугаар ангид байхад манай сургууль дээр үндэсний бөхийн тэмцээн болсон юм. Гэтэл багш намайг ор гээд оруулчихсан. Би тэр тэмцээн болохын өмнөхөн цөөхөн хоног бөхийн дугуйланд явж байсан. Тэгээд л жоохон хүүхэд болохоор юугаа ч мэдэхгүй барилдаад л, барилдаад л байсан. Хамгийн сүүлд нэг ахтай барилдаж байгаад тэр ахыг давчихсан. Тэгсэн тэр хавийн хүмүүс намайг хаанаас ийм барилддаг хүүхэд гараад ирэв гээд л... Гуравдугаар ангийн хүүхэд дөрөвдүгээр ангийн хүүхдийг давчаад л гэрлүүгээ бөөн баяр диплом, өргөмжлөл бариад орж байсан. Хамгийн анхны шагнал байсан болоод ч тэрүү энэ л их дурсамжтай байдаг” гэсэн юм. Тэгэхээр Анхаа одоо ч шаггүй сайн барилддаг биз ээ.
23. Харин Гамбаагийн хувьд “Арван жилд байхад “Яргуйн наадам” гэж болдог байсан. Аймгийн хэмжээнд болдог урлагийн наадамд би өөрийн сум болох Борнуураа төлөөлөн оролцсон. Гэтэл миний хувьд оролцохдоо бүжиг, үндэсний бүжиг, үндэсний дуу, гадаад дуу, зохиомжит бүжиг, язгуур урлаг гээд л олон төрлөөр оролцсон. Тухайн үед маш гоё байсан. Төв аймагт очоод тухайн тэмцээнд оролцоод ихэнх төрлүүдээс шагналт байранд орж байсан. Хүмүүс магтаад л чи чинь бүх төрлийн авьяастай юм биш үү гээд л гоё байсан. Энэ үе надад ерөөсөө мартагддагүй” гэсэн юм.
24. Бас нэгэн хөгжилтэй түүх өгүүлэхэд тэд тоглолтоо хийж байтал урд эгнээгээр байсан эмэгтэйчүүд инээгээд л байж. Тэгсэн Сайнаа тухайн үед Анхаа руу л харж инээгээд байна даа гэж бодсон гэнэ. Тэгсэн дараа нь өнөөх хүмүүс нь Сайнааг шоолж инээгээд байсан аж. Учир нь Сайнаа "дэлгүүрээ" хаагаагүй тайзан дээр гарчихсан байжээ.

Сэтгэгдэл (1)