Эх орныхоо нэрийг дэлхийд
алдаршуулж яваа олон залуучууд, бүсгүйчүүдийн нэг болох “Малайз Улсын
Куала Лампур” хотод бүтээлээ туурвиж байгаад өдгөө эх орондоо ирсэн Монголын авьяаслаг эмэгтэй
дизайнер Г.Золцэцэгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Нью-Йоркийн загварын долоо хоногт анх удаа Монгол дизайнер уран бүтээлээ танилцуулцсан нь “Katya.Zol” брэндийг үүсгэн байгуулагч дизайнер Г.Золцэцэг байлаа. Тэрбээр “Couture Fashion Week”-т өөрийн бүтээлээ танилцуулсан бөгөөд түүний загварыг гадныхан өндрөөр үнэлсэн билээ.
2. “Katya.Zol” брэнд нь Монголын загварын чиг хандлагыг дэлхийн тавцанд таниулж, дэлхийн түвшинтэй мөр зэрэгцэн яваа гэдгийг харуулах зорилготой байсан бөгөөд Монгол төрхийг илтгэсэн эрхэмсэг, хээнцэр загваруудаа нарийн ур хийц бүхий чимэг зүүлттэй хослуулан танилцуулжээ.
3. Улс улсын загвар зохион бүтээгчид өөрсдийн хийсэн уран бүтээлийн танилцуулгыг илгээснээр тус fashion week-д оролцох эрх авдаг. Тэгвэл энэ удаад Монголоос Katya-Zol брэндийн хамт олны уран бүтээлүүд шалгуурт тэнцэж International Couture fashion week-д оролцсон юм.
4. Мөн Ц.Оюунгэрэл сайд тэдний ажлыг таатай хүлээн авч, Нью-Йоркийн загварын долоо хоногт Засгийн газрын дэмжлэгтэйгээр оролцуулсан.
5. Эх орныхоо нэрийг дэлхийд алдаршуулж яваа олон залуучууд, бүсгүйчүүдийн нэг болох “Малайз Улсын Куала Лампур”хотод бүтээлээ туурвиж буй Монголын авьяаслаг эмэгтэй дизайнерГ.Золцэцэг нь загварын ертөнцөд тэсрэлт явагдаж буй энэ цаг үед эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан шинэ брендийг гаргаж чадсан юм.
6. Г.Золцэцэг хоёр жилийн өмнөөс өөрийн нэрийн "KATYA-ZOL" брэнд бий болгохоор шийдсэн байна. Энэхүү ажлаа анхлан ганцаараа эхлүүлсэн бөгөөд интернэтээр судалгаа хийж, хувцас хийх материалаа өөрөө сонгон авч, өөрөө загвараа гарган бүх хувцасаа оёдог байжээ.
7. Удалгүй Г.Золцэцэг "Rollmodels Create" агентлагтаа хамтран ажиллаж эхэлсэн байна. Ийнхүү тэрбээр Монголоос дизайнеруудыг шилж шигшин Малайз дахь өөрийнхөө үйлдвэрт хоёр дизайнер урьжээ.
8. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Мэдээж түүний хийж бүтээх гэсэн өрнүүн их хүсэл тэмүүллийн гал цог унтралгүй харин ч авьяаслаг гурван дизайнер ур ухаан, сэтгэл зүрх, гар биеэ нэгтгэн "KATYA-ZOL" брэндийг бий болгожээ.
9. “Katya.Zol” -н нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд Малайзийн Куала Лумпур хотноо “Clara International Beauty Academy”-ийг төгссөн. Мөн “Гялбаа”, “Космополитан” сэтгүүлийн хавтасны зураг авалт болон загварын шоуны нүүр будагчнаар ажиллаж байснаас гадна Б.Сарантуяа, Д.Болд, “Киви” хамтлагтай хамтран ажилладаг аж.
10. Стилист Д.Энхмаа АНУ-ын “The art institute of Hollywood”-ийг төгссөн, Монголын рок, поп оддын зөвлөх, загвар зохион бүтээгч юм. Гар нийлсэн залуус эх орныхоо нэрийг өндөрт өргөхөөр хичээнгүйлэн ажиллаж байгаа нь энэ.
11. Австралийн Chadwick агентлагт харьяалагддаг Г.Золцэцэгийн мэргэжлийн нэрээр Odna Gerel аж.
12. “Киви” Ука баруунжсан найзынхаа зөвөлгөөгөөр хувцсаа сонгож өмсдөг бөгөөд энэ хоёр бүсгүйн стиль, имиж, үсний өнгө гээд андуурмаар адилхан.
13. Дизайнер, загвар өмсөгч бүсгүй эх орондоо ирж, өөрийн нэрийн коллекцоо танилцуулахад чадварлаг моделиуд түүний загваруудыг амилуулсан юм. Тэдний дунд “Киви” хамтлагийн ахлагч Ука зүй ёсоор багтаж, мэргэжлийн загвар өмсөгчөөс дутахааргүй ажиллан найзынхаа урласан гоёлыг сонирхуулсан.
14.Дизайнер Г.Золцэцэг нь Малайзад загвар зохион бүтээгчийн сургуулийг төгсч, Куала Лумпурт дизайнер болон загвар өмсөгчөөр ажилладаг.
15. Түүний брэнд чанартай, цөөн тооны бүтээлүүдийг урлах зорилготой. Загварыг ойлгодог, ганцхан ширхэг зүйлийг өмсөж хэрэглэж мэддэг тэр хүмүүст л зориулах аж. Түүний дараа "KZ" брэндийн өдөр тутмын хувцас хийж, дэлгүүр нээх хүсэлтэй байгаа. Одоогоор үйлдвэрүүдээ судлаж байгаа гэнэ.
16. Энэхүү брэндийг бүтээсэн гурван бүсгүй аравдугаар сард Куала Лампурын анхны загварын долоо хоногийн сурталчилгаа болон уран бүтээлийн хэсгийг хариуцан ажиллах гэнэ. Энэ шоуг “Glam”, “Bazaar”, “Tatler”, “360 Celsius”, “Fashion TV” Mag зэрэг бүхий л нэр хүндтэй, дээд зэрэглэлийн томоохон сэтгүүлийнхэн сурвалжилах аж.
17. “Katya.Zol ” брэндийн албан ёсны нүүр царайгаар олон улсын топ модель Карл тодорсон. Тэрбээр загвар өмсөгч төдийгүй “Roll Model” агентлагийн захирлын албыг хашдаг бөгөөд дизайнер Г.Золцэцэгийн шинэ брэндийн маркетингийн ажлыг хариуцан ажиллаж байна.
18. Тэрбээр “Миний хийж байгаа бүхэн Монголын төлөө гэж хэлмээр байна. Мөн миний бодож байгаа зүйл гэвэл өнөөдөр маргаашийн ажил биш. Урт удаан настай брэнд байгаасай гэж хүсч байна. Тийм болохоор маш олон зүйлийг хийхээр төлөвлөсөн” гэсэн юм.
19. Бүх хүнтэй нээлттэй, чин сэтгэлээсээ ярилцаж чаддаг. “Би бол өрөөлийг сонсож, бас өөрийгөө зөвөөр ойлгуулж, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүсдэг жирийн нэгэн монгол бүсгүй” гэж өөрийгөө тодорхойлжээ.
20. Золцэцэг монгол гэдэг брэнд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, олон орны том дэлгүүрүүдийн нэгдүгээр давхарт “Катя.Зол” нэртэй өөрийн брэнд, дэл¬хийн шилдэг брэндүүдтэй зэрэгцэн байрлаасай гэж мөрөөддөг байна.
21. Муу юм бодохгүй, хэн нэгэнд муу санахгүйг үргэлж хичээж явдаг. “Би, би” гээд байлгүй хамт олноороо урагшлаж, чадлынхаа хэрээр бусдад тусалъя гэсэн сэтгэл хүнийг олон сайн зүйлд хүргэдэг гэдэгт тэрээр бүрэн итгэдэг гэнэ.
22. Ээж нь түүнд “Дэлхий бөө¬рөнхий. Юу гаргана, түү¬ний¬гээ л эргүүлээд авдаг хор-воо. Тиймээс миний охин юу тарина, түүнийгээ л ху¬раана” гэж захидаг. Энэ үг түүнийг өдий зэрэгтэй явахад их нөлөөлсөн гэдэг.
23.Тэрээр өөрийгөө боловсруулах зорилгоор Европод, загварын эх оронд нь магистрын зэрэг хамгаалж, суралцаад ирье гэж бодож байгаа.
24. Өмнө нь мөн Москвагийн эрчим хүчний их сургуульд эдийн засагчаар суралцаж байжээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (4)