“Овжин охид", "Өндөглөдөг шарсан тахиа" гэх кинонуудаараа үзэгч түмэндээ танигдаж, "Шинэ үе" продакшны тэргүүнд бичигдэх чадварлаг жүжигчдийн нэг Д.Оюунтуулын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Бооёо захиралтай “Шинэ үе” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Оюунтуул.
2. Туулын удамд урлагийн хүн байхгүй. Тиймдээ ч жүжигчин болно гэж аавдаа хэлэхэд "Манайд урлагийн хүн ганц ч байхгүй. Авьяас гэдэг чинь удмаа дагадаг юм. Чи яаж жүжигчин бол¬дог юм. Чи чадахгүй боль, боль" гэдэг байсан гэдэг.
3. Түүний аавыг Даариймаа гэдэг. Гуч гаруй жил жолооч хийсэн. Аав нь Завханы уугуул.
4. Харин ээж нь түүнийг эмч бол гэж шахна. Гэвч тэрээр өдгөө ард түмэндээ танигдсан чадварлаг жүжигчин болжээ.
5. Түүний ээжийг Уртнасан гэдэг. Эсгүүрийн мастер. Түүний ар талыг авч явдаг баттай тулгуур хүмүүс бол яахын аргагүй эцэг, эх хоёр нь.
6. Даариймаагийнх гэдэг айл нэг хүү, хоёр охинтой. Жүжигчин Туулын хувьд айлын отгон охин. Тийм болоод ч тэр үү аав, ээж дээрээ үлдэж хамт амьдарч хань болж яваа.
7. Эцэг эхийг нь танилцуулж байгаа учир нь эднийх гэдэг айл нэгэн сонирхолтой түүхтэй. Юу вэ гэхээр аав нь эмэгтэй, ээж нь эрэгтэй хүний нэртэй байгааг зарим нэг нь анзаарсан байх. Туулын аав багадаа өвчин ороодог хүүхэд байсан учир дом болгоод зориуд эмэгтэй нэр өгсөн гэдэг. Тэгвэл ээж нь мөн л адилхан. Үнэхээр сонин учрал.
8. Туулыг сургуульд байхад Дариймаагийн Оюунтуул гэхээр хүүхдүүд "Ээ, аав¬гүй" гэж дууддаг байжээ. Одоо бол энэ бүхэн түүний хэзээ ч мартагдашгүй дурсамж.
9. Угийн л шулуун, шударга. Нэг л шийдсэн бол эргэж буцах дургүй хүүхэд байсан учир урлагийн хүн болно, чадна гэсээр байгаад л жүжигчний мэргэжлийг сонгосон гэдэг.
10. Тэрээр багаасаа л сургуулийнхаа урлагийн үзлэгт орж дуулж, бүжиглэдэг. Шинэ жилийн наадамд эмэгтэй алиалагчийн дүрд тоглодог хүүхэд байссан гэдэг.
11. Ингээд нийслэлийн 51 дугаар дунд сургуулийг 1997 онд дүүргээд СУИС-д элссэн. 2001 онд сургуулиа төгсөөд өнөөг хүртэл мэргэжлээрээ ажиллаж, сурал¬цаж яваа бүсгүй.
12. Анх Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяагийн хамтлагт харьяалагдаж байгаад "Шинэ үе" продакшнд орсон.
13. Д.Оюунтуул хонь жилтэй. Тиймдээ ч ихэнх хүмүүстэй элэгсэг, эв найрамдлыг эрхэмлэдэг.
14. Түүнийг найзууд нь нүдэн, алаг нүдэн, туулай гэх нэрээр дууддаг.
15. Түүнийхээр бол эмэгтэй хүн уян зөөлөн, ухаалаг байх нь чухал. “Хичнээн ажилтай байсан ч эр нөхөр, үр хүүхдээ халамжилж гэртээ айлын сайн хань, сайхан ээж, ажилдаа бусдыг манлайлагч дайчин байх хэрэгтэй”. Энэ бол түүний үзэл бодол.
16. “Овжин охид", "Өндөглөдөг шарсан тахиа" гэх кинонууд бол яахын аргагүй түүний анхны уран бүтээл. Үүгээрээ ч нэлээд хүмүүст танигдсан гэхэд хэлсдэхгүй. Гэхдээ хоёр киногоор хязгаарлагдах биш өнөөг хүртэл чамлахааргүй олон дүрд тоглосон.
17. Туулын хувьд бүхий л дүрүүд нь сайхан ч хамгийн сэтгэлд хоногшсон дүр нь "Манай ангийн нууц" жүжигт ангийн багш Долгорын дүрийг бүтээсэн явдал.
18. “Ханилснаас илүү амраг” кинонд жүжигчин Туулын хүүгийн дүрд тоглосон балчир хүү амьдрал дээрээ аавтайгаа амьдардаг байсан төдийгүй кино зураг авч байх цаг хугацаанд жүжигчин Туул бүсгүйд хүү өдөр хоногоор ээнэгшэн дассан гэдэг. Энэ үед Туулыг хэвлэлээр хүүтэй болсон гэж бичиж байсан.
19. Тэрээр өөртэй маш их итгэлтэй. Ямар ч дүрд хувирч, дүрээ гаргах жүжигчний чадвар өөртөө байгаа гэж боддогоо ч нуугаагүй.
20. Туул бүх цаг үеийн уран бүтээлчдийн намтрыг уншиж судалсан. Бүгдэд нь хайртай, бахархаж явдаг.
21. Хэдхэн хоногийн өмнө хүн бүрийн хүсэн хүлээд Эх үрсийн баяр болсон. Энэ баяраар жүжигчин Туул шинэ даашинз, сандаал, үсний боолтоо зүүчихээд гадуур зугаалах дуртай байж.
22. Тэрээр “муу сайн энерги авах” гэдэгтэй санал нийлдэг хүмүүсийн нэг. Амьдралдаа тохиолдсон сайн сайхан зүйл бүрээс зөв энергийг өөртөө хуримтлуулж чаддаг.
23. Хошин урлагийнхныг дэмждэг, уран бүтээлийг нь шимтэн үздэг хэн бүхэн жүжигчин Туулыг өхөөрдөм, хөөрхөн, авъяаслаг, сэргэлэн гэж нэрийдсэн байдаг.
24. Тэрээр түүхэн дүр бүтээж, түүнийг үзэгчдэд хүргэнэ гэдэгт итгэлтэй байдаг аж.

Сэтгэгдэл (23)