УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгыг мөнгө угаасан байж болзошгүй гэж баривчилсан нь дуулиан тариад байгаа. Энэ үйл явдал хэрхэн өндөрлөх нь олон нийтийн анхааралд байгаа ч таашгүй олон зөрчилтэй, сонирхолтой баримт, үйл явдлууд цуварсаар байна.
1. Цочир мэдээ. Цагдаагийн Ерөнхий Газраас сэтгүүлчдэд ойр ойрхон мэдээлэл өгдөг ч ихэнхидээ үдээс өмнө хэвлэлийн бага хурал зарладаг. Харин 6-р сарын 5-ны өдөр үдээс хойш гэнэт зар тарааж, цочир сонин мэдээлэл өгсөн юм.
2. Таавар. ЦЕГ-аас мэдээлэхдээ “Өмнө нь сайд байсан, одоо УИХ-ын гишүүний эхнэр О.Эрдэнэсолонго гэгч асар их хэмжээний мөнгө угаасан. Гэхдээ хэн гэдэг гишүүний эхнэр вэ гэдгийг хэлэх боломжгүй” гэв. Гэсэн ч О.Эрдэнэсолонго нэртэй эхнэртэй УИХ-ын гишүүн хэн бэ? гэдгийг сэтгүүлчид хэдхэн минутын дотор олсон юм.
3. Эзэнтэй захиа. ЦЕГ-ын мэдээлэлд “Хэрэв УИХ-ын гишүүн энэ хэрэгтэй холбоотой нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэсэн нь ахнаасаа эхнэр рүү нь биш нэрийг нь нууцалсан гишүүнд хаягласан "захиа"мэт харагдаж байв.
4. Эхлэл. Үйл явдал үүнээс ч өмнө эхэлсэн бөгөөд О.Эрдэнэсолонгыг баривчлах шүүхийн шийдвэр хэвлэлийн хурлаас хоёрхон цагийн өмнө гарчээ.
5. Харин хурлаас хугас цагийн дараа буюу 16.30-д О.Эрдэнэсолонгоос анхны мэдүүлэг авсан байх юм.
6. Төгрөг үү, доллар уу? Хамгийн сонирхолтой нь Ё.Отгонбаяр гишүүний эхнэр мөнгө угаасан байж болзошгүй тухай ЦЕГ-аас мэдээлэхэд иргэд төдийлөн итгэсэнгүй. Учир нь “323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг” гэснийг монгол төгрөгт шилжүүлбэл нэг улсын төсөвтэй тэнцээд байгаа тул асуулт тавьж эхэлцгээсэн билээ.
7. Гэтэл эхнэр нь цагдан хоригдсныг хөдөө яваад мэдээгүй байсан Ё.Отгонбаяр гишүүн гайхан хүлээж авснаа “жиргэв”. Цагдаа нар өмнө нь нэг ч удаа мэдэгдэл хүргүүлэлгүй шууд баривчилсан эсвэл Ё.Отгонбаяр мэдэхгүй гэж жүжиг тавилаа гэж иргэд хоёр хуваагдан маргаж эхэлсэн юм.
8. Мөнгөний тооны тухай маргаан улам нэмэгдэж Ё.Отгонбаярын гэргийн хадгаламжинд байгаа гэх мөнгийг харьцуулсан сонирхолтой хэлэлцүүлэг өрнөлөө.
9. Дэлхий дээр тэрбум доллартай “Форбас”-ын жагсаалтанд ордог 750 байдаг. Гэтэл О.Эрдэнэсолонгын хадгаламжин дахь мөнгө хагас тэрбум...
10. Монгол улсын нийт төсөв 1999 онд 280 сая доллар байсан. Гэтэл нэг иргэний дансанд түүнээс хоёр дахин их их мөнгө байна гэдэг...
11. Оюутолгойн урьдчилгаа 250 сая доллар, Мянганы сорилтын сангийн тусламж 289 сая доллар, Тавантолгойн нүүрсийг барьцаалж Чалкогоос авсан зээл 300 сая доллар байхад Отгонбаярт 323 сая доллар...
12. Няцаалт. Энэ мэтээр шүүмжлэл өрнөж "гал" авалцаад байх үед прокуророос "Цагдаагийн байгууллагаас мөнгөн дүнгийн талаар ямар ч мэдээлэл хийгээгүй" гэж үгүйсгэв.
13. Ё.Отгонбаярын тайлбараар түүний гэр бүлийн хадгаламж нийлээд 300 сая төгрөг болох тул үүнийг хуулийнхан андуурсан гэлээ. Түүний эхнэр О.Эрдэнэсолонго нь аялал жуулчлалын салбарт бизнес эрхэлдэг.
14. Манай улс өмнө нь ч 20 саяаас дээш төгрөгийн сэжигтэй гүйлгээг шалгасаар ирсэн. Ийм их хэмжээний мөнгө дансанд байршсан бол банкууд шалгахгүй орхино гэдэг юу л бол.
15. Монголын хамгийн олон данстай хүн. Сонирхолтой нь О.Эрдэнэсолонго гэдэг олны нүднээс холуур байдаг байсан эмэгтэй бараг л Монголын хамгийн олон данстай хүнээр тодорчээ. Түүнд дөрвөн Зоос, Голомт, Худалдаа хөгжил, Улаанбаатарын хотын банк гэсэн дөрвөн банкинд 21 данстай байдаг гэнэ.
16. Энэ хэрэгт дахин хоёр хүн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарсан ч төд удалгүй ээлжит худал сенсаацны нэг байсан нь прокурорын газраас хийсэн хурлаас мэдэгдэв.
17. Ё.Отгонбаяр эхнэртэйгээ уулзах хүсэлтээ мөрдөн байцаагчид нь гаргасан ч зөвшөөрөл өгөөгүй байна. Харин прокуророос мэдээлэл хийхдээ түүнийг ямар ч хүсэлт гаргаагүй, манайд гаргах ёстой гэв. Гэтэл Ё.Отгонбаяр хуулийнхнаа дахин лавлахад мөрдөн байцаагч зөвшөөрөл өгөх ёстой гэнэ. Ийнхүү энэ мэтээр бие бие рүүгээ чулуу шидсээр Ё.Отгонбаяр эхнэртэйгээ уулзаагүй л байна.
18. Ё.Отгонбаяр “Миний хань 300 сая байтугай нэг сая төгрөг ч барьж үзээгүй хүн шүү” гэж байж ядан твиттерт бичиж байна. Ялангуяа гэмгүй гэж үзэж байгаа эхнэрийг нь хүн амины хэрэгтэнтэй нэг өрөөнд хорьж байгаа нь бүр аймшигтай гэжээ.
19. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ хэргийг ноцтой гээд Ё.Отгонбаяр гишүүнийг сайн өмгөөлөгч авахыг зөвлөжээ.
20. Харин энэ хэргийн шуурганд өртөж АТГ-т шалгуулах болсон нь Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж. Түүнийг сайд байх хугацаанд иймэрхүү хэргүүд үйлдэгдэж байжээ гэж МАХН-ынхан дөрөөлж байна.
22. МАН-ын гишүүд Ё.Отгонбаярын асуудалд ихээхэн анхаарч Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганл мэдээлэл хийж байх үед “төгрөг, доллар” андуурагдсан эсэхийг шалгахыг шаардсан юм.
23. Харин Ерөнхий сайд “АН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд ийм мэдээлэл хийхгүй” гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд “Танхимд хэрэг ярьдаггүй гэдгийг Ц.Нямдоржоосоо асуу” гэж амыг нь таглаад орхив.
24. Хамгийн сүүлд Ё.Отгонбаяр твиттер хуудасдаа Монгол банк 323 сая төгрөгийг 323 сая доллар гэж андуурсан тухай хуулбар байгаа гэдгээ тус банкны Ерөнхийлөгчид хандан хэлжээ.

Сэтгэгдэл (20)