“24 баримт” булангаараа Канадын хөрөнгө оруулалттай “Саусгоби ресурс” компанийн тухай баримтуудыг хүргэж байна. Энэ компани Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулаад удаагүй ч энэ хугацаанд цөөнгүй дуулиант хэрэгт холбогдсон. Хамгийн сүүлд тус компанийг их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэж хуулийнхан шалгаж байгаа юм.
1. Өмнөговийн хамгийн их уул уурхайн ордтой болсон Гурван тэс сумд тус компани нүүрс олборлодог. Овоот толгой, Сүмбэр ордын лицензийг эзэмшдэг.
2. “Саусгоби Сэндс” ХХК нь Канадад төвтэй “Саусгоби Ресурс Лимитед” компанийн Монгол дахь салбар юм.
3. БНХАУ-ын Бээжинд салбартай.
4. Овоот Толгойн ордоос олборлосон нүүрсээ Хятадын зах зээлд нийлүүлдэг.
5. Анх 2006 онд нүүрсний хайгуул, олборлолт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан.
6. Тус компанийн 58 хувийг хуучин “Turquoise hill resources” /хуучнаар Роберт Фрийдманы “Айвенхоу Майнз”/ компани эзэмшдэг бол “Torquis hill” компаний давуу хувьцаа“Рио Тинто” группийн мэдэлд байдаг. Өөрөөр хэлбэл энэ компанийн цаад эрх мэдэл нь “Рио Тинто” группт харьяалагдана.
7. АМГ-ын дарга асан Ц.Батхуягийг авлига авч, хууль бусаар лиценз олгосон хэргээр байцаах үед тус компанийн ахлах хуулийн зөвлөх Сара Армсторнгийг АТГ-аас байцаасан юм. Түүнийг хэдэн сарын т урш Монголоос гарах эрхийг нь хасч, гурван удаа байцаалт авсны эцэст хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.
8. Сара Армостронг түүнийг хэдэн сарын өмнө компанийхаа монгол албан тушаалтнуудын авилгын хэргийг илчилсэний хариуд түүнийг өш авах зорилгоор баривчилсан хэмээн ярьсан байдаг.
9. Түүний дараахан захирал Жастин Каплаг мөн шалгахаар Монголын хил давахыг хэсэг хугацаанд хориглосон ч түүнд ямар нэгэн хэрэг үүсгээгүй.
10. Өнгөрсөн оны гуравдугаар сард “Саусгоби ресурс”-д эзэмшдэг 58 хувиа
11. АМГ-ын дарга асан Ц.Батхуягийн үед “Саусгоби ресурс” компани нь Овоот толгойн ордын лицензийг авсан тул нүүрс олборлох эрхийг нь түдгэлзүүлсэн.
12. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард “Айвенхоу Майнз” компани өөрийн эзэмшдэг 58 хувиа Хятадын төрийн өмчит компанид зарах гэсэн нь Монголын иргэд болон Засгийн газрын эсэргүүцэлтэй тулгарсан.
13. Компанийн 58 хувийг 920 гаруй сая ам.доллараар буюу нэгж хувьцааг 65.97 хонконг доллараар үнэлэн худалдан авахаар тохиролцсон байсан юм.
14. Монголын нутаг дэвсгэр дээрх ордыг гадаадын хоёр компани наймаалцаж болохгүй гэж хууль тогтоогчид үзэж, энэ наймааг зогсоохыг шаардсан.
15. Харин энэ нь Монголын хөрөнгө оруулалтын орчин тогтоворгүй гэх мессежийг зарим хөрөнгө оруулагчидад өгсөн гэдэг.
16. “Чалко”-той гэрээ байгуулж чадаагүй гэж компаний ашиглалт хариуцсан гүйцэтгэх захирал Куртис ажлаас нь чөлөөлсөн билээ.
17. Өнгөрсөн хоёрдугаар сараас ахин Овоот толгойд нүүрс олборлож эхлээд байна.
18. “Саусгоби Сэндс” компани Өмнө говийн Цагаан толгой нүүрсний ордоо 30 сая ам.доллараар. Монголоос Австралийн хөрөнгийн биржид IPO хийсэн “Модунь Ресоурсес” компанид зарсан. Худалдааг хоёр хуваах бөгөөд 7.5 сая долларыг бэлнээр төлж, үлдсэн 22.5 саяд “Модунь Ресоурсес” компани хувьцаагаа санал болгож, тохиролцоонд хүрчээ.
19. Овоот толгой ордоос тус компани 2011 онд 4574,7 мянган тонн нүүрс олборложээ.
20. Харин 2012 онд 3,2 сая тонныг олборлохоор төлөвлөсөн байна.
21. 2011 оны мэдээллээр 600 орчим ажилчинтай.
22. Саусгоби Ресурс Лимитед компани Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилждаг.
23. Өмнөговийн Овоот толгойн ордыг Монгол Улсын Засгийн газар стратегийн ордод багтаах хэрэгтэй гэсэн саналыг зарим ажиглагчид гаргадаг.
24. Хамгийн сүүлд тус компанийг 2007-2011 онуудад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлхийсэн хэргээр шалгаж эхэллээ. Тус компанийн гүйцэтгэх захирал асан АНУ-ийн иргэн Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер асан Флиппин улсын иргэн Кристобол Давид зэрэг иргэдийг шалгаж байна.